Өсвөр үеийнхэнд зориулсан дуу хөгжим
Таныг оллоо


3

Таныг оллоо

1. Би бүүдгэр гэрэл гэгээг эрсээр,

Харанхуй цөлд хэрэн хэсэж, тэнэн гүйсээр байсан.

Гэр лүү минь чиглүүлэн хөтлөх

Гэрэлт одыг хүлээсээр.

Би өөрөө бүхнийг хийх гэж

Хэчнээн удаа хичээвч, сэтгэл минь шаналж байлаа.

Харин Та галыг минь асааж,

Гарыг минь атгасан. Хээе

[Chorus]

Та.

Дэндүү хэцүү цаг үед

Дэргэд минь түшсэн юм.

Хажууд Та.

Харууссан сэтгэлийг

Хайраараа өлгийдсөн.

Зөвхөн Та

Цөхөрсөн үед

Нөмөртөө хамгаалсан.

Хүчтэй татах давлагааг намжаасан.

Таныг оллоо, өөрийгөө оллоо

2. Үнс нурмаас би өндийх хүчийг олсон.

Үнэний мэлмийг Та нээж, мөнхийн замналыг би олсон.

Уулын нам нам бэлээс оргил хүртэл

Орь ганцаар алхахгүй.

Далайн шуурганд цохигдон туугдахад

Таны хайр эрэгт хөтөлдөг.

Зам харгуйг минь зааж чиглүүлэх

Зүг заагч минь юм Та! Хээе.

[Chorus]

Та.

Дэндүү хэцүү цаг үед

Дэргэд минь түшсэн юм.

Хажууд Та.

Харууссан сэтгэлийг

Хайраараа өлгийдсөн.

Зөвхөн Та

Цөхөрсөн үед

Нөмөртөө хамгаалсан.

Хүчтэй татах давлагааг намжаасан.

Таныг оллоо, өөрийгөө оллоо

[Chorus]

Дэндүү хэцүү цаг үед

Дэргэд минь түшсэн юм.

Харууссан сэтгэлийг

Хайраараа өлгийдсөн.

Цөхөрсөн үед

Нөмөртөө хамгаалсан.

Хүчтэй татах давлагааг намжаасан.

Таныг оллоо, өөрийгөө оллоо

Үг, аяыг Изабэлл Күэвас, Коннор Оостин

Arranged by Connor Austin, Mitch Davis, Todd Trần

Performed by Шинэбилэг Ариунбаатар (Shinebileg Ariunbaatar)

© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Энэ дууг ашгийн бус зорилгоор Сүмд болон гэртээ ашиглахаар хувилж болно. Энэ мэдэгдлийг хэвлэсэн хувь бүр дээр оруулсан байх ёстой.

Хэвлэх