“1-р хичээл: Танилцуулга хичээл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав (2022)
“1-р хичээл,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав
Lesson 1
Introductory Lesson
EnglishConnect хөтөлбөрт тавтай морилно уу! Энэ хөтөлбөрт хамрагдсанд тань бид маш их баяртай байна. Бид бол англи хэл сурч, боломжоо өргөжүүлэхийг эрэлхийлдэг хамт олон. Бид өөр өөр гарал угсаатай, өөр өөр хэлээр ярьдаг, англи хэлний чадварын харилцан адилгүй түвшинтэй ч хамтдаа зорилгодоо хүрч чадна.
EnglishConnect нь ихэнх англи хэлний сургалтын хөтөлбөрөөс ялгаатай. EnglishConnect хөтөлбөр нь англи хэлний чадваруудыг итгэл, нөхөрлөл, өсөлт хөгжил бүхий орчинд хөгжүүлэхэд туслах зорилготой. Энэ нь та ганцаараа суралцахгүй гэсэн үг юм. EnglishConnect бүлэгт байгаа хүн нэг бүр бие биеэ дэмжиж урам өгдөг. Мөн энэ нь та судалж, суралцах явцдаа суралцахуйн сүнслэг зарчмуудыг хэрэгжүүлэх болно гэсэн үг юм.
Энэ хичээлээр бид танд бие даан судлахдаа мөн харилцан ярианы группдээ хичээл тус болгонд ашиглах үйл явцыг танилцуулах болно.
Эхэлцгээе!
Conversation Group
Зорилго: Би өөрийгөө болон бусдыг танилцуулж сурна.
Та бол Бурханы хүүхэд
Өөртөө итгэх итгэлдээ төвлөрөх нь зорилгодоо хүрэхийн тулд таны хийж чадах хамгийн чухал зүйлсийн нэг гэдгийг та мэдэх үү? Өөрийн чадварт итгэх нь таны хичээл зүтгэл, үүнээс урган гарах үр дүнд онцгой нөлөөтэй. Урьд өмнө нь бүтэлгүйтэж байснаасаа болж та чадвартаа эргэлздэг байж магад. Сайн мэдээ гэвэл, та итгэл үнэмшлээ өөрчилж чадна! Та өөртөө итгэх итгэлээ өөрчлөхийн хэрээр гарах үр дүнг өөрчлөх боломжтой. Өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг ойлгох үед өөртөө итгэх итгэлийг өөрчлөх хүч үүсдэг.
Та бол Бурханы хүүхэд. Тэр танд хайртай. Түүний хүүхдийн хувьд танд мөнхийн чадавх, зорилго бий. Танд суралцах, өөрчлөгдөх чадвар бий. Танд өсөж хөгжих, сайжрах чадвар бий. Бурхан таныг өсөж хөгжөөсэй гэж хүсдэг. Тэр таны хамтрагч байж, чадавхдаа хүрэхэд тань туслахыг хүсдэг. Англи хэл сурахдаа Бурхантай хамтрах нь Түүнийг илүү сайн мэдэхэд тань тустай. Тэр мөн танд өөрийгөө илүү танин мэдэхэд тусална.
Та Бурханд хандан залбирч болно. Тэр таныг сонсоно. Англи хэл сурахдаа Түүний тусламжийг эрэлхийлэх боломжтой. Таныг адисалсанд нь Түүнд талархаж болно. Залбирахдаа бодол, мэдрэмждээ анхаарлаа хандуул. Бурхан байгаа, Тэр танд хайртай, танд туслахыг хүсдэг гэдгийг та олж мэдэх болно. Бурханы мөнхийн чадавхтай хүүхэд гэдэгт итгэхийг сонгож, англи хэл сурахдаа Түүнээс тусламж эрэлхийлж болно.
Ponder
-
Бурханы хүүхэд гэдгээ мэдэх нь өөртөө итгэх итгэлд тань хэрхэн нөлөөлдөг вэ?
-
Бурханы хүүхэд гэдгээ мэдэх нь англи хэл сурахад тань хэрхэн туслах вэ?
Activity 1: Practice the Pattern
(10–15 minutes)
Part 1: Хамтрагчтайгаа үгийн жагсаалтаа давт.
Шинэ үг сурахдаа үгийн утга, дуудлагад анхаарал хандуулаарай.
I/my |
би/миний |
you/your |
та/та нар/таны/та нарын |
he/his |
тэр/түүний (эр) |
she/her |
тэр/түүний (эм) |
no |
үгүй |
yes |
тийм |
name |
нэр |
please |
тэгнэ үү/ингэнэ үү |
thank you/thanks |
танд баярлалаа/баярлалаа |
What is … ? |
… юу вэ? |
Nice to meet you. |
Тантай танилцсандаа таатай байна. |
Part 2: Хамтрагчтайгаа 1-р загвар өгүүлбэрийг хэлж давтан дадлага хий.
Хамтрагчтайгаа загвар өгүүлбэрүүдийг давтаж хэлэн дадлага хийгээрэй. Таны зорилго бол асуулт тавих, асуултад хариулахдаа итгэлтэй болж, юу ярьж байгааг ойлгох юм.
Асуух дадлага хий.
Аль болох олон асуулт зохио.
Example 1
What is your name?
Example 2
What’s his name?
Хариулах дадлага хий.
Аль болох олон хариулт өг. Доогуур зураастай үгсийг өөрийн үгээр сольж болно.
Example 1
My name is Rosa.
Example 2
His name is Niko.
Загвар өгүүлбэрүүдийг ашиглан харилцан ярих дадлага хий.
Загвар өгүүлбэрүүдийг ашиглан асууж, асуултад хариул.
Example
-
A: Hi! What is your name?
-
B: Hello! My name is .
-
A: Nice to meet you.
-
B: What’s your name?
-
A: My name is .
-
B: Nice to meet you.
-
A: What’s her name?
-
B: Her name is Rosa.
Activity 2: Create Your Own Sentences
(5–10 minutes)
Энэ үйл ажиллагааны зорилго бол загвар өгүүлбэр, үгсийг ашиглан өгүүлбэр зохиох юм.
Зургууд руу хар. Хүн бүрийн нэрийг асууж, асуултад хариул. Ээлжлэн гүйцэтгэ.
Example: Talia
-
A: What’s her name?
-
B: Her name is Talia.
Activity 3: Create Your Own Conversations
(10–15 minutes)
Энэ үйл ажиллагааны зорилго бол англиар харилцан ярилцах юм.
Part 1
Группийнхэнтэйгээ уулз. Группийнхээ суралцагч нэг бүрээс нэрийг нь асуу. Бүтээлч бай. Аль болох олон мэддэг үгээ ашигла.
Example
-
A: Hi, what’s your name?
-
B: My name is Mei. What is your name?
-
A: My name is Sione. Nice to meet you.
-
B: Nice to meet you. Goodbye.
-
A: Bye!
Part 2
Хамтрагч олж, группдээ хамтрагчаа танилцуул.
Example
-
A: Hi, what’s her name?
-
B: Her name is Luna. What is his name?
-
A: His name is Seth.
Дараагийн хичээлд бэлтгэх
(5 minutes)
Бурхан биднийг дэмжихээр ямагт бэлэн байдаг. Бурхан биднийг чадах бүхнээ хийгээсэй гэж хүсдэг. Та хичээлд бэлтгэхэд гаргасан хичээл зүтгэл бүрээсээ үр шим хүртэх болно. Харилцан ярианы группдээ орохоос өмнө хичээл тус бүрээр дараах гурван зүйлийг хий.
-
Суралцах зарчмыг судал.
-
Үг цээжил.
-
Загвар өгүүлбэрүүдийг давт.
Та эдгээр гурван зүйлийг хичээлийн эхэнд байх “Бие даан судлах” хэсгээс олж харж болно. Өдөр бүр судалж, дадлага хийхээ мартуузай.