Өсвөр үеийнхэн
Тэргүүн зөвлөлийн захиас


“Тэргүүн зөвлөлийн захиас бичиг,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2022)

“Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө

Зураг
Цугласан олны дунд Есүсийн гарыг шалгаж буй эмэгтэйн хөрөг.

Тэргүүн зөвлөлийн захиас

Хайрт залуу ах, эгч нар аа,

Бид та нарт хайртай мөн та бүхэнд итгэдэг. Та нар бол Тэнгэрлэг Эцэгийн сонгогдсон сүнснүүд бөгөөд энэ цаг үед чухал зүйлсийг гүйцэтгэхээр дэлхийд ирсэн билээ.

Та нарт хүч тэнхээгүй болсон мэт санагдах үе тохиолдож болно. Ийм үеийг мэдрэх нь хэвийн зүйл юм. Ялангуяа ийм үедээ Аврагчид хандаж байгаарай. Тэр бол “өсвөр үеийнхний хүч чадал” юм.

Энэ хөтөч та нарт гэрээний зам дээрээ үлдэх сонголтуудыг хийх ганхашгүй суурийг бий болгоход туслах болно. Мөн ариун сүмд ариун нандин гэрээнүүдийг байгуулахад, номлолд үйлчлэхээр бэлтгэхэд мөн Есүс Христийг амьдралынхаа турш дагаснаар ирэх баяр баяслыг олоход тусална. Бид та нарыг Аврагчийн Сүмд харьяалагдаж байгаагаа мэдэрч мөн Түүний та нарын төлөөх зорилгыг гүйцэлдүүлэх хүч чадлыг Түүнээс авдаг байх хэмээн найдаж байна.

Бид Бурхан амьдыг мэднэ. Тэнгэр дэх Эцэгт тань буцаан аваачих гэрээний зам дээр та нарыг гуйвшгүй үлдээсэй хэмээн бид залбирч байна. Ингэснээр та нар сайн нөлөө үзүүлж, сайн мэдээг баяр баясгалантайгаар хуваалцаж, дэлхийг Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх болно.

Тэргүүн Зөвлөл

Хэвлэх