Хүүхэд, өсвөр үеийнхэн
Үргэлжлүүлэн урагш тэмүүл


“Үргэлжлүүлэн урагш тэмүүл,” Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан ерөнхий удирдамж (2019)

“Үргэлжлүүлэн урагш тэмүүл,” Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан ерөнхий удирдамж

Үргэлжлүүлэн урагш тэмүүл

Та нарыг Сайн мэдээнээс суралцах, үйлчлэл, үйл ажиллагаанууд мөн хувийн өсөлт хөгжлөөр дамжуулан эдгээр дөрвөн тал дээр өсөж хөгжихөд болон Христийг дагах хичээл зүтгэлийг тань дэмжих болно.

Сайн мэдээнээс суралц

Гэр оронд болон сүмд сайн мэдээнээс суралцах нь та нарын амьдралын бүх зүйлд сүнслэг суурийг тавьж өгдөг. Та нар сурснаа хэрэгжүүлснээр хувиараа, гэр бүлээрээ эсвэл чуулгаараа юм уу ангиараа Есүс Христийг дагах арга замуудыг олж мэднэ.

Зураг
Судар уншиж буй хүн

Үйлчлэл ба үйл ажиллагаанууд

Та нар үйлчлэл, үйл ажиллагаануудад оролцсоноор ур чадварт суралцаж, шинэ туршлагуудтай болж, бусдад үйлчлэхээс гадна гэр бүл, найз нөхөд, удирдагчидтайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөнө. Та ариун нандин ёслолуудад оролцсоноор мөн үйлчилж чадна. Үйлчлэл ба үйл ажиллагаанууд нь Лук 2:52 дээр тулгуурладаг бөгөөд эдгээрт ажлын өдрүүдэд явагддаг үйл ажиллагаанууд болон зугаалга, ариун сүмийн аялал, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (ӨҮБББТ) чуулган болон өсвөр үеийнхний чуулган зэрэг олон хоногоор явагддаг үйл ажиллагаанууд багтдаг.

Зураг
Үйлчилж буй өсвөр насны хүүхэд

Хувийн өсөлт хөгжил

Та нар амьдралынхаа бүхий л тал дээр хэрхэн өсөж хөгжих талаар илчлэлт эрэлхийлснээр хувь хүний хувьд өсөж хөгжихдөө Есүс Христийг дагаж чадна. Та нар юу хийхээ сонгож мөн гэр бүл, үе тэнгийнхэн болон удирдагчдаасаа тусламж авч болно.

Зураг
Эмэгтэй, эрэгтэй хоёр хүн хамтдаа гүйж байгаа нь

Хэвлэх