Институт
2-р хичээлд бэлтгэх материал: Амьд Христийн талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэх нь


“2-р хичээлд бэлтгэх материал: Амьд Христийн талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэх нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“2-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээний багшийн материал

Христийн дүр төрх, Хайнриш Хофманн

2-р хичээлд бэлтгэх материал

Амьд Христийн талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэх нь

Есүс Христийг загалмай дээр зовж шаналан, үхэхийг харсан дагалдагчдын мэдэрсэн гашуудал, харууслыг төсөөлөн бод. Түүний үүрэг зорилгыг бүрэн ойлгоогүй тэд шарилыг нь бунханд тавихдаа гайхаж, ганцаардаж байсан байх. Хэдхэн өдрийн дараа Түүний амьд байгааг харсан тэдний баяр хөөр, гайхширлыг та төсөөлөн бодож болно. Тэд одоо Түүнийг амьд Христ хэмээн гэрчилж чадна. Та энэ материалыг судалж байхдаа, амьд Христийн талаарх өөрийн гэрчлэлийг болон Тэр таны хувьд ямар утга учиртайг эргэцүүлэн бод.

1-р хэсэг

“Есүс бол Христ” гэж хэлэх нь ямар ач холбогдолтой вэ?

Түүний мөнх бус амьдрал дахь тохинууллын эхэнд Баптисч Иохан Есүсийн талаар “Бурханы Хургыг харагтун!” (Иохан 1:36) хэмээн хэлэхийг Иоханы хоёр шавь сонсжээ. Үүнийг сонссон тэд Есүсийг дагав. Тэдний нэг болох Андрей өөрийн ах Симон Петрийг олоод, түүнд “Бид … Христийг оллоо” (Иохан 1:41) хэмээн тунхаглажээ.

Андрейн хэлсэн Есүс бол Христ хэмээх тунхаглал чухал ач холбогдолтой. Христ гэдгийн грек утга нь “тослогдсон нэгэн” бөгөөд энэ нь Мессиа хэмээх еврей үгтэй эн тэнцүү утга илэрхийлдэг. “Албаны нэрээр ашиглагдаж байсан [Христ эсвэл Meссиа] хэмээх нэр нь, ирэхийг нь иудейчүүд нэн ихээр хүсэн хүлээж асан тослогдсон Бошиглогч, Санваартан, Хаан түүнчлэн Чөлөөлөгч гэсэн утгыг илэрхийлдэг (Bible Dictionary, “Messiah”).

Есүс тохинууллынхаа төгсгөлд шавь нараасаа хүмүүс Түүнийг хэн гэж боддогийг асуув. Тэд хэд хэдэн бошиглогчийн нэрийг хэлжээ. Тэгэхэд Есүс тэднээс “Та нар Намайг хэн гэж хэлэх вэ?” (Maтай 16:15) гэж асуув.

Есүс Петртэй ярьж байгаа нь
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Матай 16:16–17-г унш.

1:30

Христийн хувиар Есүс “хүн төрөлхтний авралтай холбоотой бүх зүйлд Эцэгийн хувийн төлөөлөгч байхаар Эцэгээр тослогдсон” (Bible Dictionary, “Anointed One”). Есүс бол Христ учраас Тэр бол цорын ганц зам бөгөөд зөвхөн Түүний нэрээр бид нүглийн болон үхлийн үр дагавраас бидний чөлөөлөгдөж чадна (Үйлс 4:12; Мозая 3:17-г үзнэ үү).

шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Судруудын удирдамж (ChurchofJesusChrist.org-оос үзэх боломжтой) дахь “Есүс Христ” гэсэн хэсгийг уншаад, Есүс Христийг нэрлэсэн өөр нэр, алдар, Түүнд өгөгдсөн үүргүүдийг олж мэдэхэд хэдэн минут зарцуул. Ойлгосон зүйлсээ бичээд, ангийнхантайгаа хуваалцахад бэлд.

Тэргүүн зөвлөлд үйлчилж байсан ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын бичсэн “This Is the Christ” дууг сонсох юм уу уншиж болно. Энэ дууны талаар төрсөн сэтгэгдэл, мэдрэмжийнхээ тухай ангийнхантай юу хуваалцахаа бодож үз.

3:30

Жэймс Э.Фауст, Жан Пинбороу, Майкл Финлинсон Мүүди нарын зохиосон “This Is the Christ” дууг Ариун сүмийн талбай дахь Табернаклын найрал дуучид 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр дуулсан.

2-р хэсэг

Есүс бол Христ гэдгийг мэдэх миний гэрчлэлд Их Эзэний төлөөлөгчид хэрхэн нөлөөлж чадах вэ?

Дэлхийн олон хэсэгт Есүс Христийн бурханлаг мөн чанарт итгэх итгэл буурсаар байна (Нийл Л.Андэрсэны “Бид Христийн тухай ярьдаг” хэмээх захиасыг 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 96-аас үзнэ үү). Та амьдарч байгаа газарт тань хүмүүсийн итгэл суларч байгааг, хайртай хүн тань Аврагчаас болон Түүний Сүмээс холдохыг харсан эсвэл та өөрөө итгэлгүй байдалтайгаа тэмцэж байсан байх.

Есүс Христэд итгэх итгэлээр дутмаг байх нь өнөө үед хачирхалтай зүйл биш болжээ. Жишээлбэл: Леменчүүд болон нифайчууд Аврагчийн мэндэлсний гайхалтай “тэмдгүүд болоод гайхамшгуудыг” харсан ч удалгүй “улам багаар цочирдон гайхах болж … тэд сонссон мөн харсан бүхэндээ итгэхгүй болж эхлэв” (3 Нифай 2:1).

Их Эзэн Өөрт нь итгэхэд хүн бүрд туслуулахын тулд, бүх хүнд гэрчлэх Түүний онцгой гэрч байхаар төлөөлөгчдийг дуудсан (Матай 28:19–20; 3 Нифай 12:1; Сургаал ба Гэрээ 107:23-ыг үзнэ үү).

Христ төлөөлөгчдийг томилж байгаа нь, Харри Aндэрсон

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли ийн заасан.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

Тэдний дуудлага бол ер бусын дуудлага юм. Тэд бол Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчид бөгөөд Түүгээр сонгогдож, эрх мэдэл хүлээн авсан. Тэдэнд ариун төлөөлөгчийн албаны хүч, эрх мэдлээр Түүний амьд байгааг гэрчлэхийг зарлиглажээ. (“Special Witnesses of Christ,” Ensign, Apr. 2001, 4)

шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Их Эзэний төлөөлөгчид Аврагчийн талаар гэрчлэлээ хуваалцахыг сонсож байсан тохиолдлоо бод. Тэдний гэрчлэл Түүний талаарх таны өөрийн гэрчлэлд хэрхэн нөлөөлсөн бэ? Та “Христийн онцгой гэрчүүд” цуврал видеон дахь (ChurchofJesusChrist.org-оос үзэх боломжтой) Их Эзэний амьд төлөөлөгчдийн гэрчлэлээс нэг юм уу түүнээс олныг үзэж болно.

3-р хэсэг

“Амьд Христ”-ийг судалснаар миний амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ?

2000 оны 1-р сарын 1-ний өдөр Тэргүүн зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн чуулга Аврагчийн талаарх гэрчлэлээ “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” нэртэй баримт бичиг болгон хэвлэн гаргасан юм (ChurchofJesusChrist.org-оос үзэх боломжтой).

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс энэхүү түүхэн баримтын талаар ийн хэлсэн.

Ахлагч Робэрт Д.Хэйлс

Бидэнд хамгийн их хэрэгтэй болохоос өмнөхөн “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” өгөгдсөн юм. (“Ерөнхий чуулган: Итгэл ба гэрчлэлийг хүчирхэгжүүлэх нь,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 6)

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон мөн ийнхүү ажиглажээ.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Олон гишүүн энэ үнэнийг цээжилсэн байдаг ч зарим нь бараг байдаг үгүйг нь ч мэддэггүй. Есүс Христийн тухай илүү ихийг судлахаар хичээх үедээ “Амьд Христ”-ийг судлаарай гэж би та нараас хүсэж байна. (“Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган,, 26.)

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Амьд Христ”-ийг анхааралтай уншаад, чухал гэж санагдсан хэсгүүдийг тэмдэглэн авч болно. Судалж байгаа зүйлийнхээ ач холбогдол, үнэнийг мэдрэхэд тань Сүнс тусалж болохын тул эхлэхээсээ өмнө залбирах талаар бодож үз.

шигтгээ зураг, үйлдэх

Үйлд

Амьд Христ”-ийг цээжлэх нь энэ ангийн Суралцахуйг өндөрт гаргах шаардлагыг хангах болно. Амьд Христийн талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийг хичээхдээ энэ баримтыг бүхэлд нь эсвэл зарим хэсгийг цээжлэх зорилго тавих талаар бодож үзээрэй.