Номын сан
6. Номлолоо дуусгах


Хоёр хоньтой хамт буй Есүс Христ

Тэр Намайг хөтөлдөг, Юнсун Ким, havenlight.com

6

Номлолоо дуусгах

6.0

Оршил

Та гэртээ буцаж ирээд, амьдралын зорилгоо биелүүлэхдээ Есүс Христийн шавь, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн итгэлтэй гишүүний хувиар үргэлжлүүлэн амьдрахад одооноос өөрийгөө бэлтгэ.

6.1

Холбоотой байх

Та номлолын удирдагчид зэрэг номлолдоо зааж байсан болон хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ үргэлжлүүлэн харилцаарай. Тэднийг үг хэл, үлгэр жишээгээрээ дэмжин хүчирхэгжүүлж, тэдний амьдрал дахь онцгой чухал үйл явдлуудыг тэмдэглэдэг бай.

6.2

Номлолоос гэртээ буцаж ирэх

Гадасны ерөнхийлөгч таныг чөлөөлөх хүртэл та номлогч хэвээрээ байх учраас тэр мөчийг хүртэл та номлогчийн бүх жишгийг дагах ёстой. Гэртээ шууд буцаж ирэх талаар бодож үз. Хэрэв та өөрийн улсаас өөр виз авах шаардлагатай болдог улсад үйлчилж байгаа бол энэ асуудал нэн чухал. Гэртээ харих хугацаагаа хойшлуулах нь ирээдүйд номлогчдод аяллын виз авахад бэрхшээл учруулж болзошгүй байдаг. Хэрэв та гэрийнхэнтэйгээ уулзаад, гэр рүүгээ хамт аялах бол урьдчилан номлолын ерөнхийлөгчөөсөө зөвлөгөө, чиглүүлэг эрэлхийлнэ үү.

Та номлолынхоо ажлыг өөр номлолд гүйцээх эсвэл хамаатныхаа хүний хамтрагч нь болохын тулд чөлөөлөгдөх хугацааныхаа дараа өөр номлол руу шилжих хүсэлт гаргаж болохгүй.

Та гэртээ буцаж ирээд, гадасныхаа ерөнхийлөгчтэй аль болох хурдан уулзаж, чөлөөлөгдөх цагаа тохиролц.

Гэртээ эргэж ирснийхээ дараа, номлолын өмнө шинжилгээ өгч байсан бөгөөд өвчний ямар ч шинж тэмдэг байхгүй байсан ч гэсэн сүрьеэгийн шинжилгээг аль болох хурдан өг.

6.3

Номлолынхоо дараа үйлчилж, өсөж хөгжих

Та гэртээ буцаж ирээд, сайн мэдээний дагуу үргэлжлүүлэн амьдрах хэрэгтэй. Анхаарлаа хандуулах зүйлс:

  • Өдөр бүр залбирч, сайн мэдээг судал.

  • Гэрийнхээ тойрогт эсвэл ганц бие залуучуудын тойрогт явж, оролц.

  • Хэрэв ойрхон байдаг бол ариун сүмд үйлчлэх боломжийг эрэлхийл.

  • Институт эсвэл шашны боловсролын ангиудад хамрагд.

  • Сүм болон бусад эх сурвалжаар дамжуулан боловсрол олж авах болон ажил эрхлэх боломжийг эрэлхийл.

Бага Алмагийн амьдралынхаа сүүл хэсэгт хамт үйлчилсэн номлогчидтойгоо уулзахдаа мэдэрсэн, Мормоны Номд дүрсэлдэг баяр баясгаланг мэдрэхийн тулд та тийнхүү амьдар.

“Мөн эдүгээ улиран тохиох дор Алма Гидеоны нутгаас урагш Мантайн нутгийн зүг аялж байх зуураа, болгоогтун, түүний гайхашралыг төрүүлсэн нь, тэрээр Зарахемлагийн нутгийн зүг аялан яваа Мозаягийн хөвгүүдтэй дайралдав.

… Тиймийн тул Алма ах дүүсээ хараад үлэмж баярлав; мөн түүний баяр хөөрийг илүүгээр нэмсэн нь, тэд Их Эзэний хувьд түүний ах дүүс хэвээрээ байсны учир болой; тийм ээ, мөн тэд үнэний мэдлэгт хүчтэй болсон байв; учир нь тэд зөв ойлголттой хүмүүс мөн тэд Бурханы үгийг мэдэж болохын тулд судруудыг хичээнгүйлэн судалсан байв.

Гэвч энэ нь бүгд бус; тэд өөрсдийгөө их залбирал, мөн мацаг барилтанд зориулсан байв; тиймийн тул тэдэнд бошиглолын суу билэг, мөн илчлэлтийн суу билэг байлаа, мөн тэд зааж байхдаа Бурханаас хүлээн авсан хүч мөн эрх мэдэлтэйгээр тэд зааж байв” (Алма 17:1–3; налуу бичилт нэмэгдсэн).