Миний гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөхийн дуудлага
Үүрэг хариуцлага
Их Эзэн Сүмд нь үйлчлэхэд бэлэн байгаад тань талархаж байна. Доор таны дуудлагын үүргүүдийг харуулсан болно.
Халамжийн нийгэмлэгийн зорилго
Халамжийн нийгэмлэг бол Сүмийн насанд хүрсэн эмэгтэйчүүдэд зориулан бурханлагаар зохион байгуулагдсан байгууллага юм. Халамжийн нийгэмлэг Бурханы хүүхдүүдэд Түүний оршихуйд эргэн очиход бэлтгэхэд тусалдаг. Бошиглогч Иосеф Смит Халамжийн нийгэмлэгийн зорилго бол Аврагчийн тайтгарлаар дамжуулан “бодгалиудыг аварч, зовж зүдрэгсдийг тайтгаруулах юм гэж заасан (Ерөнхий Гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 9.1).
Гадасны Халамжийн нийгэмлэгийн зөвлөх
Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд нь тойрогт шинээр дуудагдсан Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлд чиг баримжаа өгч, байнгын дэмжлэг үзүүлэх; тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчдөд тохинуулал, гэр бүлийн түүх болон номлогчийн ажлын зарчмуудыг заах (9.5-ыг үзнэ үү); ганц бие насанд хүрсэн эгч нарыг хүчирхэгжүүлэх; онцгой нөхцөл байдлын ажлыг зохицуулах; ариун ёслолын цуглаан болон бусад хурал цуглаан дээр үг хэлэх; тойргийн Халамжийн нийгэмлэгийн цуглаанд оролцох (6.7.1-ийг үзнэ үү) зэрэг олон үүрэг хариуцлагатай.
Хурал ба зөвлөл
Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл тогтмол хуралдана. Гадсанд ганц бие залуучууд болон ганц бие насанд хүрэгчдийн хороо байдаг бол ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн тэдгээр хороонд үйлчилнэ. Ерөнхийлөгчийн зөвлөл нь жил тутмын гадасны удирдлагын хуралд оролцож, тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүдэд тэдгээр хурлын тухайд зааварчилгаа өгч (29.3.4-ийг үзнэ үү), гадасны насанд хүрэгчдийн удирдлагын хороонд үйлчилж, Бүсийн дал урьсан тохиолдолд зохицуулах зөвлөлийн хуралд оролцоно (29.4-ийг үзнэ үү).
Үйлчлэл ба үйл ажиллагаа
Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл гадасны Халамжийн нийгэмлэгийн бүх эгчид зориулсан нэг эсвэл хоёр цуглааныг жил бүр төлөвлөн явуулж болно. Эдгээр цуглаанд үйлчлэл, хичээл, төсөл, чуулган, сургалтууд орж болно (6.7.1.1-ийг үзнэ үү). Гадасны Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд үе үе хамтарсан үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж болно (6.7.1-ийг үзнэ үү).
Удирдамж ба бодлого журам
Нэмэлт удирдамж, бодлого журмыг Ерөнхий гарын авлагын 9.6-р хэсгээс авч болно.