Аароны санваарын чуулгууд
Үүрэг хариуцлага


хэсэг залуу эрэгтэй

Багшийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөх миний дуудлага

Үүрэг хариуцлага

Өөрийнх нь Сүмд үйлчлэх хүсэлтэй байгаад Их Эзэн танд талархаж байгаа. Таны дуудлагын үүрэг хариуцлагыг тоймлон оруулав.

Аароны санваарын зорилго

Аароны санваарын чуулгууд залуу эрэгтэйчүүдэд гэрээ байгуулж, гэрээгээ сахихад мөн Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд илүү гүн гүнзгий хөрвөгдөхөд тусалдаг. Чуулгын зорилго бол санваартнуудад Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцохоор хамтран ажиллахад нь туслах явдал юм. (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 10.1-ийг үзнэ үү, Gospel Library.)

Багшийн чуулга

Залуу эрэгтэйчүүд 14 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн багшийн чуулгад ордог. Тэр үед тэд бэлтгэлтэй бөгөөд зохистой байвал мөн багшаар томилогдох эрхтэй болно. Багш нь диконы адил үүрэг хариуцлагатай. Тэд мөн ариун ёслолыг бэлдэж, тохинуулагч ахаар үйлчилдэг. Нэмэлт үүрэг хариуцлагыг Сургаал ба Гэрээ 20:53–59; 84:111-д тайлбарласан. (10.1.3.2-ыг үзнэ үү.)

Зөвлөх

Багшийн чуулгын зөвлөхүүд ерөнхийлөгчийг үүрэг хариуцлагад нь, түүний дотор Бурханы аврал ба өргөмжлөлийн ажилд оролцоход нь чуулгын үүрэгт ажлыг удирдах; чуулгын гишүүн бүртэй, түүний дотор чуулгын цуглаанд оролцдоггүй хүмүүстэй танилцаж, үйлчлэх; шинэ, мөн буцаж ирсэн гишүүдийг бэхжүүлэх; чуулгын гишүүдэд санваарын үүргүүдийг нь заах, чуулгын хурлуудыг төлөвлөж, хөтлөн явуулах ажилд нь дэмжлэг туслалцаа үзүүлдэг (10.4.2-ыг үзнэ үү). Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл тогтмол хуралдах ёстой (10.4.3-ыг үзнэ үү).

Үйлчлэл ба үйл ажиллагаа

Бишопын зөвлөл ба өсвөр үеийнхний чуулгын удирдагчид зөвлөхүүдийн дэмжлэг туслалцаатайгаар үйлчлэл, үйл ажиллагааг төлөвлөнө. Эдгээр нь аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслах ёстой. Эдгээр нь сүнслэг байдал, нийгэм, бие махбод, оюун санааны гэсэн хувийн өсөлт хөгжлийн дөрвөн тал дээр тэнцвэртэй байх ёстой. (10.2.1.3-ыг үзнэ үү.)

Удирдамж ба бодлого журам

Хөгжлийн бэрхшээлтэй залуу эрэгтэйчүүдийг дэмжих, Хүүхэд, өсвөр үеийнхний тэмдгийг хүлээн авах, мацгийн өргөлийг цуглуулах зэрэг нэмэлт удирдамж, журмыг Гарын авлагын 10.8-р хэсгээс харж болно.