Миний залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөхийн дуудлага
Үүрэг хариуцлага
Их Эзэн Өөрийнх нь Сүмд үйлчлэх таны хүсэлд талархаж байгаа билээ. Таны дуудлагын хүрээнд байх үүрэг хариуцлагын тоймыг доор оруулсан болно.
Залуу эмэгтэйчүүдийн зорилго
Залуу эмэгтэйчүүдийн байгууллага нь Бурханы хайрт охидыг Түүний оршихуйд эргэн очихоор бэлтгэхэд тусалдаг. Энэ нь залуу эмэгтэйчүүдэд ариун гэрээнүүд байгуулж, гэрээгээ сахихад нь мөн Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд илүү гүн гүнзгий хөрвөгдөхөд тусалдаг. Залуу эмэгтэйчүүд ангидаа бусдад үйлчилж, гэрээний үүрэг хариуцлагаа биелүүлж, эв нэгдлийг үүсгэн, сургаалыг судалж, үүний дагуу амьдардаг. (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 11.1.1-ийг үзнэ үү.)
Зөвлөхүүд
Ерөнхийлөгч ба зөвлөхүүд нь залуу эмэгтэйчүүдэд Есүс Христийн насан туршийн шавь болоход нь тохинуулдаг. Тэд ангийн ерөнхийлөгчийн зөвлөлүүдэд үүрэг хариуцлагынх нь талаар зааж, дэмжлэг үзүүлнэ (11.3.2-ыг үзнэ үү). Зөвлөхүүд мөн ерөнхийлөгчид бүртгэл, тайлан, санхүүгийн тал дээр дэмжлэг үзүүлнэ.
Өсвөр үеийнхний удирдагч
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл өсвөр үеийн удирдагчдад дэмжлэг үзүүлнэ. Ангийн ерөнхийлөгчид тойргийн өсвөр үеийнхний зөвлөлд үйлчилдэг. Ангийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд залуу эмэгтэйчүүдийг Аврагчид илүү ойртож, Бурханы авралын болон өргөмжлөлийн ажилд оролцоход нь удирдаж мөн тэдэнд тохинуулдаг. Тэд насанд хүрсэн удирдагчдын тусламжтайгаар үйлчлэлийн төсөл, үйл ажиллагаа, ням гаргийн цуглаануудыг төлөвлөдөг (11.3.4.2-ыг үзнэ үү).
Ням гаргийн анги
Бишопын зөвлөл, залуу эмэгтэйчүүдийн насанд хүрсэн удирдагчид ангиудыг хэрхэн насаар нь зохион байгуулахаа залбирч байгаад шийднэ. Тэд бас залуу эмэгтэйчүүдэд удирдах боломж олгох талаар бодож үзнэ. Анги бүр хэмжээнээсээ үл шалтгаалан ерөнхийлөгчтэй байх ёстой бөгөөд боломжтой бол хоёр зөвлөх, нарийн бичиг байвал зохино (11.1.3-ыг үзнэ үү).
Үйлчлэл ба үйл ажиллагаа
Ангийн ерөнхийлөгчийн зөвлөл насанд хүрсэн удирдагчдын дэмжлэгтэйгээр гэрчлэл хөгжүүлэх, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх, ангийн эв нэгдлийг хөхиүлэн дэмжих мөн бусдыг адислах боломжийг олгох үйлчлэл болон үйл ажиллагаануудыг төлөвлөдөг (11.2.1.3-ыг үзнэ үү). Үйлчлэл ба үйл ажиллагаанууд нь өсвөр үеийнхнийг цуглуулах, сайн мэдээний дагуу амьдарч мөн Их Эзэний хүчит ажилд оролцсоноор ирэх баяр баясгаланг хуваалцах боломж юм.
Удирдамж ба бодлого журам
Хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ажилладаг бүх насанд хүрсэн хүн дэмжин батлагдсанаасаа хойш нэг сарын дотор Хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах талаарх сургалтад хамрагдсан байх ёстой (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org). Хөгжлийн бэрхшээлтэй залуу эмэгтэйчүүдтэй холбоотой удирдамж ба бодлого журам, өсвөр үеийнхний тэмдгүүд болон бусад зүйлсийг Ерөнхий гарын авлагын 11.6-р хэсгээс олж үзэж болно.