Аароны санваарын чуулгууд
Үүрэг хариуцлага


Хэсэг залуу эрэгтэйчүүд

Диконы чуулгын зөвлөхөөр үйлчлэх миний дуудлага

Үүрэг хариуцлага

Их Эзэн Өөрийнх нь Сүмд үйлчлэх хүсэлтэй байгаад тань талархаж байна. Таны дуудлагын үүрэг хариуцлагыг доор тоймлон оруулав.

Аароны санваарын зорилго

Аароны санваарын чуулгууд залуу эрэгтэйчүүдэд ариун гэрээнүүдийг байгуулж, тэдгээрийг сахин, Есүс Христ болон Түүний сайн мэдээнд илүү гүн гүнзгий хөрвөгдөхөд тусалдаг. Чуулгын зорилго бол санваартнуудад Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцохоор хамтран ажиллахад нь туслах явдал юм. (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 10.1-ийг үзнэ үү, Gospel Library.)

Диконы чуулга

Залуу эрэгтэйчүүд 12 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн диконы чуулгад ордог. Тэр үед тэд бэлтгэлтэй, зохистой байвал мөн диконоор томилогдох эрхтэй болдог. Энэхүү үүрэгт ариун ёслолыг түгээх болон “цаг зуурын бүх зүйлийг адислахад” (Сургаал ба Гэрээнүүд 107:68) бишопод туслах явдал багтдаг. (10.1.3.1-ийг үзнэ үү.)

Зөвлөх

Диконы чуулгын зөвлөхүүд нь Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцоход нь чуулгын удирдагчдын хүч чармайлтыг оролцуулан ерөнхийлөгчид үүрэг хариуцлагад нь дэмжлэг үзүүлнэ; чуулгын гишүүн бүр, түүний дотор чуулгын цуглаанд оролцдоггүй хүмүүстэй танилцаж, үйлчилнэ; шинэ болон буцаж ирсэн гишүүдийг хүчирхэгжүүлнэ; чуулгын гишүүдэд санваарын үүргүүдийг нь заана; чуулгын хурлуудыг төлөвлөж, удирдан зохион байгуулна ( 10.4.2-ыг үзнэ үү). Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл тогтмол хуралдах ёстой ( 10.4.3-ыг үзнэ үү).

Үйлчлэл ба үйл ажиллагаа

Бишопын зөвлөл ба өсвөр үеийнхний чуулгын удирдагчид зөвлөхүүдийн дэмжлэг туслалцаатайгаар үйлчлэл, үйл ажиллагааг төлөвлөнө. Эдгээр нь аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслах ёстой. Эдгээр нь сүнслэг байдал, нийгэм, бие махбод, оюун санааны гэсэн хувийн өсөлт хөгжлийн дөрвөн тал дээр тэнцвэртэй байх ёстой. (10.2.1.3-ыг үзнэ үү.)

Удирдамж ба бодлого журам

Хөгжлийн бэрхшээлтэй залуу эрэгтэйчүүдийг дэмжих, Хүүхэд, залуучуудын эмблем хүлээн авах, мацгийн өргөл цуглуулах зэрэг нэмэлт удирдамж, журмыг Гарын авлагын 10.8-р хэсгээс харж болно.