Аароны санваарын чуулгууд
Үүрэг хариуцлага


хэсэг бүлэг залуу эрэгтэйчүүд

Миний диконы чуулгын ерөнхийлөгчийн дуудлага

Үүрэг хариуцлага

Өөрийнх нь Сүмд үйлчлэх хүсэлтэй байгаад Их Эзэн танд талархаж байгаа. Таны дуудлагын үүрэг хариуцлагыг тоймлон оруулав.

Аароны санваарын зорилго

Аароны санваарын чуулгууд залуу эрэгтэйчүүдэд гэрээ байгуулж, гэрээгээ сахихад мөн Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд илүү гүн гүнзгий хөрвөгдөхөд тусалдаг. Чуулгын зорилго бол санваартнуудад Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцохоор хамтран ажиллахад нь туслах явдал юм. (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 10.1, Gospel Library-аас үзнэ үү.)

Диконы чуулга

Залуу эрэгтэйчүүд 12 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн диконы чуулгад ордог. Тэр үед тэд бэлтгэлтэй, зохистой байвал мөн диконоор томилогдох эрхтэй болдог. Бусад үүрэгт ариун ёслолыг түгээх болон “цаг зуурын бүх зүйлийг адислахад” (Сургаал ба Гэрээ 107:68) бишопод туслах явдал багтдаг. (10.1.3.1-ийг үзнэ үү.)

Ерөнхийлөгч

Диконы чуулгын ерөнхийлөгчийн үүрэг хариуцлагад Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцох чуулгын ажлыг удирдан явуулах; чуулгын гишүүн бүртэй, бас чуулгын цуглаанд ирдэггүй гишүүдтэй танилцаж, тэдэнд үйлчлэх; шинэ болон эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх; чуулгын гишүүдэд санваарын үүргүүдийг нь заах; чуулгын цуглааныг төлөвлөж, хөтлөн явуулах багтана (10.4.2-ыг үзнэ үү). Зөвлөхүүд нь түүнийг үүргээ биелүүлэхэд нь дэмжин ажиллана. Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл тогтмол хуралдах ёстой (10.4.3-ыг үзнэ үү).

Өсвөр үеийнхний зөвлөл

Диконы чуулгын ерөнхийлөгч нь тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн гишүүн юм. Энэ зөвлөлийн зорилго бол бусдыг Есүс Христэд авч ирэх, аврал ба өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслахад нь өсвөр үеийнхэнд дэмжлэг үзүүлэх явдал юм. Бишоп тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийг тэргүүлнэ. (10.4.4-ийг үзнэ үү.)

Үйлчлэл ба үйл ажиллагаа

Бишопын зөвлөл ба өсвөр үеийнхний чуулгын удирдагчид зөвлөхүүдийн дэмжлэг туслалцаатайгаар үйлчлэл, үйл ажиллагааг төлөвлөнө. Эдгээр нь аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслах ёстой. Эдгээр нь сүнслэг байдал, нийгэм, бие махбод, оюун санааны гэсэн хувийн өсөлт хөгжлийн дөрвөн тал дээр тэнцвэртэй байх ёстой. (10.2.1.3-ыг үзнэ үү.)

Удирдамж ба бодлого журам

Тусгай хэрэгцээт залуу эрэгтэйчүүдийг дэмжих, Хүүхэд, өсвөр үеийнхний тэмдэг хүлээн авах, мацгийн өргөл цуглуулах зэрэг нэмэлт удирдамж, журмыг Ерөнхий гарын авлага дахь 10.8-р хэсгээс харж болно.