Миний диконы чуулгын нарийн бичгийн дуудлага
Үүрэг хариуцлага
Өөрийнх нь Сүмд үйлчлэх хүсэлтэй байгаад Их Эзэн танд талархаж байгаа. Таны дуудлагын үүрэг хариуцлагыг тоймлон оруулав.
Аароны санваарын зорилго
Аароны санваарын чуулгууд залуу эрэгтэйчүүдэд гэрээ байгуулж, гэрээгээ сахихад мөн Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд илүү гүн гүнзгий хөрвөгдөхөд тусалдаг. Чуулгын зорилго бол санваартнуудад Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцохоор хамтран ажиллахад нь туслах явдал юм. (Gospel Library,Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 10.1-ийг үзнэ үү, )
Диконы чуулга
Залуу эрэгтэйчүүд 12 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн диконы чуулгад ордог. Тэр үед тэд бэлтгэлтэй, зохистой байвал мөн диконоор томилогдох эрхтэй болдог. Бусад үүрэгт ариун ёслолыг түгээх болон “цаг зуурын бүх зүйлийг адислахад” (Сургаал ба Гэрээ 107:68) бишопт туслах явдал багтдаг. (10.1.3.1-ыг үзнэ үү.)
Нарийн бичиг
Чуулгын нарийн бичгүүдийг дуудсан бол тэд хурлын хөтөлбөрийг бэлтгэж, тэмдэглэл хөтөлнө. Түүнчлэн тэд бичиг хэргийн ажилтанд эсвэл чуулгын зөвлөхөд ирцээ хөтлөхөд нь тусалдаг. (10.4.2-ыг үзнэ үү.)
Үйлчлэл ба үйл ажиллагаа
Бишопын зөвлөл ба өсвөр үеийнхний чуулгын удирдагчид үйлчлэл, үйл ажиллагаагаа зөвлөхүүдийн дэмжлэг туслалцаатайгаар төлөвлөнө. Эдгээр нь аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслах ёстой. Эдгээр нь сүнслэг байдал, нийгэм, бие махбод, оюун санааны гэсэн хувийн өсөлт хөгжлийн дөрвөн тал дээр тэнцвэртэй байх ёстой. (10.2.1.3-ыг үзнэ үү.)
Удирдамж ба бодлого журам
Тусгай хэрэгцээт залуу эрэгтэйчүүдийг дэмжих, Хүүхэд, өсвөр үеийн тэмдэг хүлээн авах, мацгийн өргөл цуглуулах зэрэг нэмэлт удирдамж, журмыг Ерөнхий гарын авлага, 10.8-р хэсгээс харж болно.