Хүүхдийн хэсэг
Үүрэг хариуцлага


Хэсэг бүлэг эмэгтэй ба хүүхдүүд

Балчир хүүхдийн ангийн удирдагч миний дуудлага

Үүрэг хариуцлага

Их Эзэн Сүмд нь үйлчлэхэд бэлэн байгаад тань талархаж байна. Таны дуудлагын үүрэг хариуцлагын тоймыг доор оруулсан болно.

Хүүхдийн хэсгийн зорилго

Хүүхдийн хэсэг хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгийнхээ хайрыг мэдэрч, Түүний аз жаргалын төлөвлөгөөний тухай суралцаж, Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч, Ариун Сүнсний нөлөөг мэдэрч, ялган таньж, мөн үүний дагуу үйлдэхэд нь тусалдаг. Хүүхдийн хэсэг нь хүүхдүүдийг Бурханы авралын болон өргөмжлөлийн ажилд оролцохдоо ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахихад бэлтгэх цаг юм. (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 12.2.1-ийг үзнэ үү.)

Балчир хүүхдийн ангийн удирдагч

Бурханы хүүхдүүдэд заах нь ариун нандин үүрэг юм. Балчир хүүхдийн анги нь 18 сараас 3 нас хүртэлх хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд мөн Түүний аз жаргалын төлөвлөгөөний талаар сурахад тусалдаг. Балчир хүүхдийн ангийн удирдагчид хүүхдүүдийг хайрлаж, тэдэнд зааж, тохинуулна. Тэд түүнчлэн тэдний сайн сайхан болон аюулгүй байдлыг хангадаг (12.1.5-ыг үзнэ үү).

Ням гаргийн анги

Балчир хүүхдийн ангийн удирдагчид Бяцхан үрсээ болгоогтун гарын авлагаас заадаг. Тэд Аврагчийн арга барилаар заах нь, мөн Ерөнхий гарын авлага-ын 17-р бүлэг дэх зарчмуудыг дагана. Насанд хүрсэн хүмүүс Сүмийн хүрээнд хүүхдүүдэд зааж байхад наад зах нь насанд хүрсэн, хариуцлагатай хоёр хүн байх ёстой. (12.3.5-ыг үзнэ үү).

Удирдамж ба бодлого журам

Хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ажилладаг бүх насанд хүрсэн хүн дэмжин батлагдсанаасаа хойш нэг сарын дотор Хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах талаарх сургалтад хамрагдсан байх ёстой (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org). Тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй холбоотой удирдамж ба бодлого журам, аюулгүй байдлын шаардлагууд, Хүүхэд, Өсвөр үеийнхний хөтөлбөр болон бусад зүйлсийг Ерөнхий гарын авлагын 12.5 хэсгээс олж үзэж болно.