Аароны санваарын чуулгууд
Үүрэг хариуцлага


Залуу эрэгтэйчүүдийн бүлэг

Пристийн чуулгын туслахаар үйлчлэх миний дуудлага

Үүрэг хариуцлага

Өөрийнх нь Сүмд үйлчлэх хүсэлтэй байгаад Их Эзэн танд талархаж байгаа. Таны дуудлагын үүрэг хариуцлагыг доор тоймлов.

Аароны санваарын зорилго

Аароны санваарын чуулгууд нь залуу эрэгтэйчүүдэд гэрээ байгуулж, гэрээгээ сахихад мөн Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд илүү гүн гүнзгий хөрвөгдөхөд тусалдаг. Чуулгын зорилго бол санваартнуудад Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцохоор хамтран ажиллахад нь туслах явдал юм. (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 10.1-ийг үзнэ үү, Gospel Library.)

Пристийн чуулга

Залуу эрэгтэйчүүд 16 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн пристийн чуулгад ордог. Тэр үед тэд бэлтгэлтэй, зохистой байвал мөн пристэд томилогдох эрхтэй болдог. Пристүүд нь дикон, багш нартай адил үүрэг хариуцлага хүлээнэ. Тэд мөн ариун ёслолыг бэлдэж, тохинуулагч ахаар үйлчилдэг. Нэмэлт үүрэг хариуцлагыг Сургаал ба Гэрээ 20:53–59; 84:111-д тайлбарласан. (10.1.3.2-ыг үзнэ үү.)

Туслахын үүрэг

Пристийн чуулгын туслахууд нь чуулгын ерөнхийлөгч, бишопыг үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Үүнд чуулгыг Бурханы аврал ба өргөмжлөлийн ажилд оролцоход нь удирдан чиглүүлэх; чуулгын гишүүн бүр, түүний дотор чуулгын цуглаанд оролцдоггүй хүмүүстэй танилцаж, тэдэнд үйлчлэх; шинэ болон буцан ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх; чуулгын гишүүдэд санваарын үүргүүдийг нь заах; чуулгын хурлуудыг төлөвлөж, удирдах орно ( 10.4.2-ыг үзнэ үү). Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл тогтмол хуралдах ёстой ( 10.4.3-ыг үзнэ үү).

Үйлчлэл ба үйл ажиллагаа

Бишопын зөвлөл ба өсвөр үеийнхний чуулгын удирдагчид зөвлөхүүдийн дэмжлэг туслалцаатайгаар үйлчлэл, үйл ажиллагааг төлөвлөнө. Эдгээр нь аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслах ёстой. Эдгээр нь сүнслэг байдал, нийгэм, бие махбод, оюун санааны гэсэн хувийн өсөлт хөгжлийн дөрвөн тал дээр тэнцвэртэй байх ёстой. (10.2.1.3-ыг үзнэ үү.)

Удирдамж ба бодлого журам

Хөгжлийн бэрхшээлтэй залуу эрэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх, Хүүхэд, залуучуудын эмблем хүлээн авах, мацгийн өргөл цуглуулах зэрэг нэмэлт удирдамж, бодлого журмыг Ерөнхий гарын авлагын 10.8-р хэсгээс харж болно.