Аароны санваарын чуулгууд
Үүрэг хариуцлага


Залуу эрэгтэйчүүдийн бүлэг

Миний пристийн чуулгын нарийн бичгийн дуудлага

Үүрэг хариуцлага

Өөрийнх нь Сүмд үйлчлэх хүсэлтэй байгаад Их Эзэн танд талархаж байна. Таны дуудлагын үүрэг хариуцлагыг доор тоймлов.

Аароны санваарын зорилго

Аароны санваарын чуулгууд нь залуу эрэгтэйчүүдэд гэрээ байгуулж, гэрээгээ сахихад мөн Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд илүү гүн гүнзгий хөрвөгдөхөд тусалдаг. Чуулгын зорилго бол санваартнуудад Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцохоор хамтран ажиллахад нь туслах явдал юм. (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 10.1-ийг үзнэ үү, Gospel Library.)

Пристийн чуулга

Залуу эрэгтэйчүүд 16 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн пристийн чуулгад ордог. Хэрэв тэд бэлтгэгдсэн мөн зохистой бол пристээр томилогдож болно. Прист нь дикон, багш нартай адил үүрэг хариуцлага хүлээнэ. Пристүүд бас ариун ёслол гүйцэтгэж, баптисм хүртээж (ариун сүмийн баптисмыг оролцуулаад), бусад прист, багш, диконыг томилж болно ( Сургаал ба Гэрээ 20:46–52, 73–79-ийг үзнэ үү; Ерөнхий гарын авлага, 10.1.3.3).

Нарийн бичиг

Чуулгын нарийн бичгүүдийг дуудсан бол тэд хурлын хөтөлбөрийг бэлтгэж, тэмдэглэл хөтөлнө. Түүнчлэн тэд бичиг хэргийн ажилтанд эсвэл чуулгын зөвлөхт ирцээ хөтлөхөд нь тусалдаг. (19.3.2-ыг үзнэ үү.)

Үйлчлэл ба үйл ажиллагаа

Бишоп болон өсвөр үеийнхний чуулгын удирдагчид зөвлөхүүдийн дэмжлэг туслалцаатайгаар үйлчлэл, үйл ажиллагааг төлөвлөнө. Эдгээр нь аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслах ёстой. Эдгээр нь сүнслэг байдал, нийгэм, бие махбод, оюун санааны гэсэн хувийн өсөлт хөгжлийн дөрвөн тал дээр тэнцвэртэй байх ёстой. (10.2.1.3-ыг үзнэ үү.)

Удирдамж ба бодлого журам

Хөгжлийн бэрхшээлтэй залуу эрэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх, Хүүхэд, залуучуудын эмблем хүлээн авах, мацгийн өргөл цуглуулах зэрэг нэмэлт удирдамж, бодлого журмыг Ерөнхий гарын авлагын 10.8-р хэсгээс харж болно.