Миний Хүүхдийн хэсгийн нарийн бичгийн дуудлага
Үүрэг хариуцлага
Их Эзэн Өөрийнх нь Сүмд үйлчлэх таны хүсэлд талархаж байгаа билээ. Таны дуудлагын хүрээнд байх үүрэг хариуцлагын тоймыг доор оруулсан болно.
Хүүхдийн хэсгийн зорилго
Хүүхдийн хэсэг хүүхдүүдийг Тэнгэрлэг Эцгийнхээ хайрыг мэдэрч, Түүний аз жаргалын төлөвлөгөөг суралцан Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч, Ариун Сүнсний нөлөөг мэдэрч, таньж мөн үүний дагуу үйлдэхэд нь тусалдаг. Хүүхдийн хэсэг нь хүүхдүүдийг Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцоход ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахихад бэлтгэх цаг юм. (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 12.1-ийг үзнэ үү.)
Нарийн бичиг
Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч үүргээ гүйцэтгэхэд нарийн бичиг арын албаны тал дээр тусална. Нарийн бичиг нь шинэ хүүхдүүд, зочид, баптисм хүртэх насанд хүрсэн хүүхдүүд болон анги дэвшиж байгаа хүүхдүүдийн талаар ерөнхийлөгчийн зөвлөлд мэдэгдэж байна. Нарийн бичиг Ням гаргийн Хүүхдийн хэсгийн цуглааны даалгавруудад тусалж, хурлуудад оролцож мөн хурлын хөтөлбөрүүдийг бэлтгэнэ. Нарийн бичиг бас хүүхдүүдтэй холбоотой асуудлаар Хүүхдийн хэсгийн болон балчир ангийн багш удирдагчидтай ойр ажилладаг. (12.3.3-ыг үзнэ үү.)
Ангиуд болон дууны цаг
Энэ нь хүүхдүүдэд заах нь онцгой боломж юм. Хүүхдийн хэсгийн удирдагчид Аврагчийн арга барилаар хүүхдүүдийг хайрлаж, тэдэнд заадаг. Хүүхдийн хэсгийн ангиудыг нас насаар нь мөн үйлчлэх боломжтой багшийн тоон дээр үндэслэн зохион байгуулна (12.1.3-ыг үзнэ үү). Дууны цаг нь хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдэрч, Түүний аз жаргалын төлөвлөгөөний талаар суралцахад тусалдаг (12.1.4-ийг үзнэ үү).
Хүүхдийн хэсгийн үйл ажиллагаа
Хүүхдийн хэсгийн үйл ажиллагаа хариуцсан удирдагчид Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслах хөгжилтэй, сонирхолтой үйл ажиллагаануудыг төлөвлөнө. Үйлчлэл, үйл ажиллагаанууд нь гэрчлэлийг хөгжүүлж, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэн, бусдыг адислах боломж бололцоог гаргаж өгөх ёстой. Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааг ихэвчлэн сард 2 удаа 8-11 настай хүүхдүүдэд зориулан явуулна. (12.3.6-ийг үзнэ үү.)
Удирдамж ба бодлого журам
Хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ажилладаг бүх насанд хүрсэн хүн дэмжин батлагдсанаасаа хойш нэг сарын дотор Хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах талаарх сургалтад хамрагдсан байх ёстой (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org). Тусгай хэрэгцээт хүүхдийн талаар удирдамж ба бодлого журам болон аюулгүй байдлын шаардлагууд, Хүүхэд, Өсвөр үеийнхний хөтөлбөр болон бусдыг Ерөнхий Гарын авлага дахь12.5 хэсгээс үзнэ үү.