Music
Үүрэг хариуцлага


найрал дуу удирдаж буй эмэгтэй

Гадасны хөгжмийн зохицуулагчаар үйлчлэх миний дуудлага

Үүрэг хариуцлага

Их Эзэн танд Өөрийнх нь Сүмд үйлчлэх хүсэлтэй байгаад тань талархаж байгаа. Таны дуудлагын хүрээнд хүлээх үүрэг хариуцлагын тоймыг доор оруулсан болно.

Сүмийн дуу хөгжмийн зорилго

Ариун дуу хөгжим Есүс Христэд итгэх итгэлийг өсгөдөг. Энэ нь Сүнсийг урьж, сургаалыг заадаг. Энэ нь мөн хүндэтгэн бишрэх мэдрэмжийг төрүүлж, гишүүдийг нэгтгэж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн бишрэх нэг хэлбэр болдог. “Учир нь зүрх сэтгэлийн дуунд сүнс минь баярлах авай” хэмээн Их Эзэн тунхагласан (Сургаал ба Гэрээ 25:12). (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 19.1-ийг үзнэ үү.)

Гадасны хөгжмийн зохицуулагч

Гадасны хөгжмийн зохицуулагч нь ариун дуу хөгжмөөр дамжуулан Тэнгэрлэг Эцэг, Есүс Христэд итгэх итгэл, шүтлэг бишрэлийг нэмэгдүүлэхэд тойргийн гишүүдэд тусалдаг. Тэд гадасны чуулган болон бусад арга хэмжээнд зориулан дуу хөгжмийг төлөвлөхдөө гадасны ерөнхийлөгчийн зөвлөлтэй зөвлөлдөнө. Хөгжмийн сонголт нь шүтэн бишрэх мэдрэмжийг нэмэгдүүлж, сайн мэдээг хүчтэй, тодорхой заах ёстой. (19.3.1-ийг үзнэ үү.) Хөгжмийн зохицуулагчид нь хөгжмийн асуудлуудаар гадасны удирдагчдад туслах эх сурвалж болж үйлчилнэ (19.5.2-ыг үзнэ үү).

Гадасны хурал чуулганы дуу хөгжим

“Сүнслэг нөлөө бүхий дуу хөгжим бол манай сүмийн цуглаануудын амин чухал хэсэг юм” (Сүмийн дуулал, Тэргүүн зөвлөлийн өмнөх үг). Гадасны чуулгануудад дуулал ба найрал дуу, гоцлол юм уу жижиг бүлгийн хөгжмийн үзүүлбэрийг багтаасан байдаг (19.3.4-ийг үзнэ үү). Сүмийн дууллыг эсвэл бусад ариун нандин дуу хөгжмийг оршил ба төгсгөл хөгжим, найрал дуу , гоцлол эсвэл жижиг бүлгийн толилуулгад сонгон авч ашиглаж болно. Гадасны хөгжмийн зохицуулагчид чуулган болон олон нийтийн үйл ажиллагаа зэрэг бусад үед гадасны болон гадас дундын найрал дууг санал болгож болно (19.3.7.2-ыг үзнэ үү).

Сургалт ба эх сурвалж

Шаардлагатай бол гадасны хөгжмийн зохицуулагчид гадсан дахь хөгжмийн сургалтыг санал болгож, хяналт тавина. Тэд тойргийн хөгжмийн зохицуулагчдыг сургаж, дэмжинэ. (19.6-г үзнэ үү.) Гадасны цуглаануудад оролцох хөгжимчин байхгүй бол бичлэг ашиглахын тулд Ерөнхий гарын авлагын 19.4.3.2-р хэсгийг үзнэ үү.

Удирдамж ба бодлого журам

Хөгжмийн нот авах, цуглааны байрны хөгжмийн зэмсгийг давтахад ашиглах мөн олон нийтийн найрал дууны тухай зэрэг нэмэлт бодлого журам, удирдамжийг Ерөнхий Гарын авлагын 19.7-р хэсгээс үзнэ үү.