Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч миний дуудлага
Үүрэг хариуцлага
Их Эзэн танд Өөрийнх нь Сүмд үйлчлэх хүсэлтэй байгаад тань талархаж байгаа. Таны дуудлагын үүрэг хариуцлагыг тоймлон оруулав.
Халамжийн нийгэмлэгийн зорилго
Халамжийн нийгэмлэг бол Сүмийн насанд хүрсэн эмэгтэйчүүдэд зориулан бурханлагаар зохион байгуулагдсан байгууллага юм. Халамжийн нийгэмлэг нь Бурханы хүүхдүүдэд Түүний оршихуйд эргэн очиход бэлтгэхэд тусалдаг. Бошиглогч Иосеф Смит Халамжийн нийгэмлэгийн зорилго бол Аврагчийн тайтгарлаар дамжуулан “бодгалиудыг аварч, зовлон шаналлыг хөнгөвчлөх явдал” гэж заасан (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 9.1-ийг үзнэ үү).
Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч
Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд нь шинээр дуудагдсан тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөнд чиг баримжаа өгч, байнга дэмжлэг туслалцаа үзүүлэх; тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчдөд тохинуулал, гэр бүлийн түүх болон номлолын ажлын зарчмуудыг заах (9.5-ыг үзнэ үү); ганц бие насанд хүрсэн эгч нарыг хүчирхэгжүүлэх; онцгой нөхцөлд гадасны Халамжийн нийгэмлэгийн ажлыг зохицуулах; ариун ёслолын цуглаан болон бусад арга хэмжээнд үг хэлэх; тойргийн Халамжийн нийгэмлэгийн хурлуудад оролцох гэх мэт үүрэг хариуцлагатай (6.7.1-ийг үзнэ үү).
Хурал ба зөвлөл
Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл тогтмол хуралдана. Хэрэв гадсанд ганц бие залуучуудын болон ганц бие насанд хүрэгчдийн хороо байдаг бол ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн тэдгээр хороонд үйлчилнэ. Ерөнхийлөгчийн зөвлөл нь гадасны жил бүрийн удирдлагын хуралд оролцож, тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүдэд удирдамж заавар өгч (29.3.9-ийг үзнэ үү), гадасны насанд хүрэгчдийн удирдлагын зөвлөл (зөвхөн ерөнхийлөгч) болон хороонд үйлчлэх ба Бүсийн дал урьсан үед зохицуулах зөвлөлийн хуралд оролцоно (29.4-ийг үзнэ үү).
Үйлчлэл ба үйл ажиллагаа
Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл гадасны Халамжийн нийгэмлэгийн бүх эгчид зориулсан нэг эсвэл хоёр цуглааныг жил бүр төлөвлөн явуулж болно. Эдгээр цуглаан нь үйлчлэл, хичээл, төсөл, чуулган, сургалт семинар байж болно.(6.7.1.1-ийг үзнэ үү) Гадасны Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд үе үе хамтарсан үйл ажиллагаа төлөвлөн явуулж болно.(6.7.1-ийг үзнэ үү)
Удирдамж ба бодлого журам
Нэмэлт удирдамж ба бодлого журмыг Ерөнхий гарын авлагын 9.6-р хэсгээс авч болно.