Миний гадасны Халамжийн нийгэмлэгийн нарийн бичгийн дуудлага
Үүрэг хариуцлага
Их Эзэн Сүмд нь үйлчлэхэд бэлэн байгаад тань талархаж байна. Доор таны дуудлагын үүргүүдийг харуулсан болно.
Халамжийн нийгэмлэгийн зорилго
Халамжийн нийгэмлэг бол Сүмийн насанд хүрсэн эмэгтэйчүүдэд зориулан бурханлагаар зохион байгуулагдсан байгууллага юм. Халамжийн нийгэмлэг Бурханы хүүхдүүдэд Түүний оршихуйд эргэн очиход бэлтгэхэд тусалдаг. Бошиглогч Иосеф Смит Халамжийн нийгэмлэгийн зорилго бол Аврагчийн тайтгарлаар дамжуулан “бодгалиудыг аварч, зовж зүдрэгсдийг тайтгаруулах юм гэж заасан (Ерөнхий Гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 9.1).
Гадасны Халамжийн нийгэмлэгийн нарийн бичиг
Нарийн бичиг нь гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн удирдлага дор ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлын хөтөлбөр бэлтгэх, ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлын үеэр тэмдэглэл хөтөлж, үүрэг даалгаврын биелэлтэд хяналт тавих, бусад бүртгэлийг хөтөлж, ерөнхийлөгчийн зөвлөлийн хүсэлтээр тайланг бэлтгэх, байгууллагынхаа жил тутмын төсвийг бэлтгэхэд нь ерөнхийлөгчийн зөвлөлд туслах, зардлын тооцоо гаргах, үүрэг даалгаврын дагуу тойргийн байгууллагын нарийн бичиг нарт сургалт өгөх үүрэгтэй (6.7.3-ыг үзнэ үү).
Хурал ба зөвлөл
Гадасны Халамжийн нийгэмлэгийн нарийн бичиг нь ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлуудад оролцож, гадасны насанд хүрэгчдийн удирдлагын хороонд ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамт үйлчилнэ (6.7.1.1-ийг үзнэ үү).
Удирдамж ба бодлого журам
Нэмэлт удирдамж, бодлого журмыг Ерөнхий гарын авлагын 9.6-р хэсгээс авч болно.