Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн миний дуудлага
Үүрэг хариуцлага
Их Эзэн Өөрийнх нь Сүмд үйлчлэх таны хүсэлд талархаж байгаа. Таны дуудлагатай холбоотой ерөнхий үүрэг хариуцлагыг доор тусгав.
Ням гаргийн ангийн зорилго
Ням гаргийн анги нь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд тусалдаг. Энэ нь Бурханы хүүхдүүдэд Есүс Христийн сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрахад нь туслах замаар явагддаг. (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 13.1-ийг үзнэ үү).
Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөл
Ерөнхийлөгч нь тойргийн зөвлөлд үйлчилж, сайн мэдээг гэрт болон сүмд суралцах, заах үйл явцад хяналт тавих мөн ангиудыг зохион байгуулах үүрэгтэй. Ерөнхийлөгч бас багш нарыг судрууд дахь болон Аврагчийн арга барилаар заах нь гарын авлага дахь зарчмуудыг дагаснаар илүү үр дүнтэй багш болоход урамшуулан дэмжиж, зааж тусалдаг (13.2.2.2-ыг үзнэ үү). Зөвлөхүүд нь түүнд тусалдаг.
Ням гаргийн анги
Ням гаргийн анги сарын нэг болон гурав дахь ням гарагт орно. Ангийн хэмжээ тойрог бүрийн хэрэгцээнээс хамаарч янз бүр байна (13.3-ыг үзнэ үү). Ням гаргийн ангийн багш нар судруудыг болон Ирээд, Намайг дага дахь хуваарьт хичээлүүдийг мөн өнөө үеийн бошиглогчдын үгсийг заах гол эх сурвалжаа болгон ашигладаг.
Гэрт төвлөрч суралцах
Эцэг эхчүүд хүүхдүүддээ сайн мэдээг заах үүрэгтэй (13.5-ыг үзнэ үү). Ням гаргийн ангийн багш, удирдагчид гишүүдийг хэрхэн өөрсдөө сайн мэдээнээс суралцаж, гэртээ заах талаар сүнслэг өдөөлт эрэлхийлэхэд урамшуулна (17.2-ыг үзнэ үү).
Багш нарын зөвлөлийн хурал
Багш нарын зөвлөлийн хурлаар, Христтэй адил заах зарчмуудын талаар багш нар хамтдаа зөвлөлдөнө. Тэд мөн сайн мэдээнээс суралцах, заах үйл явцыг хэрхэн сайжруулах талаар хамтдаа зөвлөлдөнө. Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагыг энэхүү хурлын эх сурвалж болгож ашиглана (17.4-ийг үзнэ үү). Эдгээр хурлыг ихэвчлэн Ням гаргийн ангийн ерөнхийлөгч удирдан явуулдаг ба улирал тутамд нэг удаа ням гарагт хичээлийн цагаар хуралддаг (13.4-ийг үзнэ үү).
Эцэг эхчүүдэд зориулсан багш нарын зөвлөлийн хурал
Ням гаргийн ангийн ерөнхийлөгч бишоп болон тойргийн зөвлөлийн удирдлаган доор эцэг эхчүүдэд зориулсан багш нарын зөвлөлийн хурлыг зохион байгуулахад тусалдаг. Энэ хурал нь багш нарын зөвлөлийн хуралтай адил давтамжтай, ижил хэв маягаар явагддаг ч эцэг эхчүүдийг урьж оролцуулдгаараа ялгаатай. Гол зорилго нь эцэг эхчүүдийг гэр орондоо илүү сайн багш болоход нь туслах явдал юм. Аврагчийн арга барилаар заах нь гарын авлага болон Ирээд, Намайг дага номын танилцуулах материалыг энэхүү хурлын эх сурвалж болгож ашиглана (17.4-ийг үзнэ үү).
Удирдамж ба бодлого журам
Өсвөр үеийнхэнтэй ажилладаг бүх насанд хүрсэн хүн дэмжин батлагдсанаасаа хойш нэг сарын дотор хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах талаарх сургалтад хамрагдсан байх ёстой (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org). Ням гаргийн ангийн нэмэлт удирдамжийг Ерөнхий гарын авлагын 13.7 дахь хэсгээс харж болно.