Миний ням гаргийн ангийн нарийн бичгийн дуудлага
Үүрэг хариуцлага
Их Эзэн танд Сүмд нь үйлчлэх хүсэлтэй байгаад талархдаг. Таны дуудлагатай холбоотой үүрэг хариуцлагуудын тоймыг доор харуулав.
Ням гаргийн ангийн зорилго
Ням гаргийн анги нь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд тусалдаг. Энэ нь Бурханы хүүхдүүдэд Есүс Христийн сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрахад нь туслах замаар явагддаг (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 13.1-ийг үзнэ үү).
Ерөнхийлөгчийн зөвлөл ба нарийн бичиг
Ням гаргийн ангийн ерөнхийлөгч нь гэрт болон сүмд сайн мэдээнээс суралцах, заах үйл явцыг хянана. Зөвлөхүүд нь түүнд тусална. Нарийн бичиг нь ерөнхийлөгчийн зөвлөлд үүрэг даалгаврын явц болон ирц хөтлөхөд нь тусалж болно (see 13.2.2.2-ыг үзнэ үү).
Ням гаргийн анги
Ням гаргийн анги сарын нэг ба гурав дахь ням гарагт орно. Ангийн хэмжээ тухайн тойргийн хэрэгцээнээс хамаарч янз бүр байна (13.3-ыг үзнэ үү). Ням гаргийн ангийн багш нар хичээл заахдаа судрууд, Ирээд, Намайг дага гарын авлага дээрх хуваарьт хичээлүүд болон орчин үеийн бошиглогчдын үгсийг үндсэн эх сурвалж болгон ашиглана.
Гэрт төвлөрсөн байдлаар суралцах нь
Эцэг эхчүүд хүүхдүүддээ сайн мэдээг заах үүрэгтэй (13.5-ыг үзнэ үү). Ням гаргийн ангийн багш нар, удирдагчид гишүүдийг өөрсдөө сайн мэдээнээс хэрхэн суралцаж, заах талаар сүнслэг өдөөлт эрэлхийлэхэд урамшуулна (17.2-ыг үзнэ үү).
Багш нарын зөвлөлийн хурал
Нарийн бичиг нь ням гаргийн ангийн ерөнхийлөгчид багш нарын зөвлөлийн хурал болон эцэг эхчүүдэд зориулсан улирал тутмын багш нарын зөвлөлийн хурлыг зохион байгуулж, хэрэгжүүлэхэд тусалж болно.
Удирдамж ба бодлого журам
Өсвөр үеийнхэнтэй ажилладаг бүх насанд хүрсэн хүн дэмжин батлагдсанаасаа хойш нэг сарын дотор хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах талаарх сургалт авсан байх ёстой (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org). Ням гаргийн ангид зориулсан нэмэлт удирдамжуудыг Ерөнхий гарын авлага дээрх 13.7 хэсэг дээрээс олж болно.