Багшийн чуулгын ерөнхийлөгчөөр үйлчлэх миний дуудлага
Үүрэг хариуцлага
Өөрийнх нь Сүмд үйлчлэх хүсэлтэй байгаад Их Эзэн танд талархаж байгаа. Таны дуудлагын үүрэг хариуцлагыг доор тоймлон оруулав.
Аароны санваарын зорилго
Аароны санваарын чуулгууд нь залуу эрэгтэйчүүдэд гэрээ байгуулж, сахихад мөн Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд илүү гүн гүнзгий хөрвөгдөхөд тусалдаг. Чуулгын зорилго бол санваартнуудад Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцохын тулд хамтран ажиллахад нь туслах явдал юм. (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 10.1-ийг үзнэ үү, Gospel Library.)
Багшийн чуулга
Залуу эрэгтэйчүүд 14 нас хүрэх жилийнхээ нэгдүгээр сараас эхлэн багшийн чуулгад ордог. Тэр үед тэд бэлтгэлтэй бөгөөд зохистой байвал мөн багшаар томилогдох боломжтой байдаг. Багш нь диконы адил үүрэг хариуцлагатай. Тэд мөн ариун ёслолыг бэлдэж, тохинуулагч ахаар үйлчилдэг. Нэмэлт үүрэг хариуцлагыг Сургаал ба Гэрээ 20:53–59; 84:111-д тайлбарласан. (10.1.3.2-ыг үзнэ үү.)
Ерөнхийлөгч
Багшийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг хариуцлагад Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцох чуулгын ажлыг удирдан явуулах; чуулгын гишүүн бүртэй, бас чуулгын цуглаанд ирдэггүй гишүүдтэй танилцаж, тэдэнд үйлчлэх; шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх; чуулгын гишүүдэд санваарын үүргүүдийг нь заах; чуулгын цуглааныг төлөвлөж, хөтлөн явуулах ( 10.4.2-ыг үзнэ үү) зэрэг багтана. Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл тогтмол хуралдана ( 10.4.3-ыг үзнэ үү).
Өсвөр үеийнхний зөвлөл
Багшийн чуулгын ерөнхийлөгч нь тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн гишүүн байна. Уг зөвлөлийн зорилго бол бусдыг Есүс Христэд авчирч; аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслахад нь өсвөр үеийнхэнд туслалцаа үзүүлэх явдал юм. Бишоп тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийг тэргүүлнэ. (10.4.4-ийг үзнэ үү.)
Үйлчлэл ба үйл ажиллагаа
Бишопын зөвлөл ба өсвөр үеийнхний чуулгын удирдагчид зөвлөхүүдийн дэмжлэг туслалцаатайгаар үйлчлэл, үйл ажиллагаа төлөвлөнө. Эдгээр нь аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслах ёстой. Мөн сүнслэг байдал, нийгэм, бие махбод, оюун санааны гэсэн хувийн өсөлт хөгжлийн дөрвөн тал дээр тэнцвэртэй байх ёстой. (10.2.1.3-ыг үзнэ үү.)
Удирдамж ба бодлого журам
Тусгай хэрэгцээт залуу эрэгтэйчүүдийг дэмжих, Хүүхэд, өсвөр үеийнхний тэмдгийг хүлээн авах, мацгийн өргөл цуглуулах зэрэг нэмэлт удирдамж, бодлого журмыг Ерөнхий гарын авлагын 10.8-р хэсгээс харж болно.