Аароны санваарын чуулгууд
Үүрэг хариуцлага


хэсэг залуу эрэгтэйчүүд

Багшийн чуулгын нарийн бичгээр үйлчлэх миний дуудлага

Үүрэг хариуцлага

Өөрийнх нь Сүмд үйлчлэх хүсэлтэй байгаад Их Эзэн танд талархаж байна. Таны дуудлагын үүрэг хариуцлагыг доор тоймлон оруулав.

Аароны санваарын зорилго

Аароны санваарын чуулгууд залуу эрэгтэйчүүдэд ариун гэрээ байгуулж, тэдгээрийг сахиж мөн Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд илүү гүн гүнзгий хөрвөгдөхөд тусалдаг. Чуулгын зорилго бол санваартнуудад Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцохоор хамтран ажиллахад нь туслах явдал юм. ( Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 10.1-ийг үзнэ үү, Gospel Library.)

Багшийн чуулга

Залуу эрэгтэйчүүд 14 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн багшийн чуулгад ордог. Тэр үед тэд бэлтгэлтэй бөгөөд зохистой байвал мөн багшаар томилогдох эрхтэй болно. Багш нь диконы адил үүрэг хариуцлагатай. Тэд мөн ариун ёслолыг бэлдэж, тохинуулагч ахаар үйлчилдэг. Нэмэлт үүрэг хариуцлагыг Сургаал ба Гэрээ 20:53–59; 84:111-д тайлбарласан. (10.1.3.2-ыг үзнэ үү.)

Нарийн бичиг

Чуулгын нарийн бичгүүдийг дуудсан бол тэд хурлын хөтөлбөрийг бэлтгэж, тэмдэглэл хөтөлнө. Түүнчлэн тэд бичиг хэргийн ажилтанд эсвэл чуулгын зөвлөхт ирцээ хөтлөхөд нь тусалдаг. (19.3.2-ыг үзнэ үү.)

Үйлчлэл ба үйл ажиллагаа

Бишопын зөвлөл ба өсвөр үеийнхний чуулгын удирдагчид зөвлөхүүдийн дэмжлэг туслалцаатайгаар үйлчлэл, үйл ажиллагааг төлөвлөнө. Эдгээр нь аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслах ёстой. Эдгээр нь сүнслэг байдал, нийгэм, бие махбод, оюун санааны гэсэн хувийн өсөлт хөгжлийн дөрвөн хэсэгт суурилагдсан байх ёстой. (10.2.1.3-ыг үзнэ үү.)

Удирдамж ба бодлого журам

Хөгжлийн бэрхшээлтэй залуу эрэгтэйчүүдийг дэмжих, Хүүхэд, залуучуудын эмблем хүлээн авах, мацгийн өргөл цуглуулах зэрэг нэмэлт удирдамж, журмыг Гарын авлагын 10.8-р хэсгээс харж болно.