Тойргийн хөгжимчнөөр үйлчлэх миний дуудлага
Үүрэг хариуцлага
Их Эзэн танд Өөрийнх нь Сүмд үйлчлэх хүсэлтэй байгаад тань талархаж байгаа. Таны дуудлагын үүрэг хариуцлагыг тоймлон оруулав.
Сүмийн дуу хөгжмийн зорилго
Ариун дуу хөгжим Есүс Христэд итгэх итгэлийг өсгөдөг. Энэ нь Сүнсийг урьж, сургаалыг заадаг. Энэ нь мөн хүндэтгэн бишрэх мэдрэмжийг төрүүлж, гишүүдийг нэгтгэж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн бишрэх нэг хэлбэр болдог. Их Эзэн: “Учир нь зүрх сэтгэлийн дуунд сүнс минь баярлах авай” (Сургаал ба Гэрээ 25:12) гэж тунхагласан. (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 19.1-ийг үзнэ үү.)
Тойргийн хөгжимчин
Тойргийн хөгжимчин гишүүдэд ариун дуу хөгжмөөр дамжуулан Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд ньтусалдаг. Тэд оршил, төгсгөл хөгжмийг тоглохын хамт ариун ёслолын болон хүсэлтийн дагуу тойргийн бусад цуглаан дээр дууллуудыг дагаж хөгжимдөнө. Шаардлагатай бол хөгжимчин найрал дууг даган хөгжимдөж эсвэл Хүүхдийн хэсгийн хөгжимчнөөр үйлчилж болно. (19.4.3.2-ыг үзнэ үү.)
Сүмийн цуглаанд зориулсан дуу хөгжим
“Сүнслэг нөлөө бүхий дуу хөгжим бол манай сүмийн цуглаануудын амин чухал хэсэг юм” (Дуулал, Тэргүүн зөвлөлийн өмнөх үг). Сайн мэдээг хүчтэй, ойлгомжтой заах дуу хөгжмийг сонгох ёстой (19.3.1-ийг үзнэ үү).
Ариун ёслолын цуглааны дуу хөгжим
Ариун ёслолын цуглаан дээрх дуу хөгжимд цуглааны нээлт, хаалтад дуулах болон ариун ёслолын өмнөх дуулал орно. Мөн ариун ёслолын цуглаанд нэг юм уу хэд хэдэн нэмэлт дуулал эсвэл хөгжмийн үзүүлбэр орж болно. Сүмийн дууллыг эсвэл бусад ариун нандин дуу хөгжмийг оршил ба төгсгөл хөгжим, найрал дууны хөгжим, гоцлол юм уу жижиг бүлгийн дуу хөгжмийн үзүүлбэрт сонгон авч ашиглаж болно. (19.3.2-ыг үзнэ үү.)
Сургалт ба эх сурвалж
Хөгжмийн сургалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг Ерөнхий гарын авлагын 19.6-р хэсгээс үзнэ үү. Тойргийн цуглаанд хөгжимчин байхгүй бол 19.4.3.2-р хэсгээс хөгжмийн бичлэг авч ашиглах талаар үзнэ үү.
Удирдамж ба бодлого журам
Дуу хөгжмийг авч ашиглах, цуглааны байрны хөгжмийн зэмсгийг ашиглан дадлага хийх эсвэл нийтийн найрал дууны талаарх нэмэлт бодлого журам, удирдамжийг Ерөнхий гарын авлагын 19.7-р хэсгээс үзнэ үү.