Тойргийн найрал дууны хөгжимчин миний дуудлага
Үүрэг хариуцлага
Их Эзэн Сүмд үйлчлэхэд бэлэн байгаад тань талархаж байгаа. Таны дуудлагын хүрээнд хүлээх үүрэг хариуцлагын тоймыг доор оруулсан болно.
Сүмийн дуу хөгжмийн зорилго
Ариун дуу хөгжим Есүс Христэд итгэх итгэлийг өсгөдөг. Энэ нь Сүнсийг урьж, сургаалыг заадаг. Энэ нь мөн хүндэтгэн бишрэх мэдрэмжийг төрүүлж, гишүүдийг нэгтгэж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн бишрэх нэг хэлбэр болдог. Их Эзэн: “Учир нь зүрх сэтгэлийн дуунд сүнс минь баярлах авай” (Сургаал ба Гэрээ 25:12) хэмээн тунхагласан. (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 19.1-ийг үзнэ үү.)
Тойргийн найрал дууны хөгжимчин
Тойргийн найрал дууны хөгжимчин нь ариун дууллаар дамжуулан Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэл, шүтлэг бишрэлээ өсгөхөд тойргийн гишүүдэд тусалдаг. Тэд найрал дууны сургуулилт болон Сүмийн цуглаан дээр найрал дуу дуулахад хөгжим тоглодог (19.4.3.3-ыг үзнэ үү).
Тойргийн найрал дуу
Сүмийн найрал дуу нь Бурханыг алдаршуулж, Сүмийн гишүүдийг нэгтгэн шинэчилж, оролцогчид болон цугларагсдад баяр хөөр авчирдаг. Найрал дуунд Сүнсийг урьж, найрал дуунд оролцогчид болон цугларагсдад сайн мэдээнээс суралцахад нь тусалдаг Сүмийн дууллуудыг ашиглахыг дэмждэг (Дуулал номын 381–383-ыг үзнэ үү). Сүмийн найрал дуучид бас бусад ариун дууллын хэсгээс сонгон дуулж болно. Сонгосон бүх дуулал нь сайн мэдээг хүчтэй, ойлгомжтой зааж байх ёстой. (19.3-ыг үзнэ үү.)
Удирдамж ба бодлого журам
Найрал дууны сургуулилт ихэвчлэн нэг цагаас хэтрэх ёсгүй. Хөгжим авч ашиглах, цуглааны байрны хөгжмийн зэмсгийг ашиглан дадлага хийх, эсвэл нийтийн найрал дууны талаарх нэмэлт бодлого журам, удирдамжийг Ерөнхий гарын авлагын 19.7-р хэсгээс үзнэ үү.