Миний тойрог дахь найрал дууны удирдаачийн дуудлага
Үүрэг хариуцлага
Өөрийнх нь Сүмд үйлчлэх хүсэлтэй байгаад Их Эзэн танд талархаж байгаа. Таны дуудлагын үүрэг хариуцлагыг тоймлон оруулав.
Сүмийн хөгжмийн зорилго
Ариун дуу хөгжим Есүс Христэд итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Энэ нь Сүнсийг урьж, сургаалыг заадаг. Энэ нь мөн гишүүдэд хүндэтгэн бишрэх мэдрэмжийг төрүүлж, тэднийг нэгтгэж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христийг шүтэн бишрэх нэг хэлбэр болдог. “Учир нь зүрх сэтгэлийн дуунд сүнс минь баярлах авай” (Сургаал ба Гэрээ 25:12) хэмээн Их Эзэн тунхагласан. (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 19.1-ийг үзнэ үү.)
Тойргийн найрал дууны удирдаач
Тойргийн найрал дууны удирдаач нь ариун дуу хөгжмөөр дамжуулан тойргийн гишүүдийн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христэд итгэх итгэл, шүтлэг бишрэлийг нэмэгдүүлэхэд тусалдаг. Тэд тойргийн найрал дууны дуу хөгжмийг санал болгож, найрал дууны сургуулилтыг удирдан явуулж, Сүмийн цуглаанууд дээр найрал дуучдыг удирддаг (19.4.3.3-ыг үзнэ үү).
Тойргийн найрал дуу
Сүмийн найрал дуу нь Бурханыг алдаршуулж, Сүмийн гишүүдийг нэгтгэн, шинэчилж, оролцож мөн сонсож буй хүмүүст баяр хөөрийг мэдрүүлдэг. Найрал дуучид Сүнсийг урьж, мөн сайн мэдээнээс суралцахад нь найрал дуунд оролцогчид болон цугларагсдад тусалдаг Сүмийн дууллуудыг ашиглахыг дэмждэг (Дуулал номын 381–383-ыг үзнэ үү). Сүмийн найрал дуучид бас бусад ариун дууллын хэсгээс сонгон дуулж болно. Сонгосон бүх дуулал нь сайн мэдээг хүчтэй, ойлгомжтой заахад чиглэх ёстой. (19.3-ыг үзнэ үү.)
Удирдамж ба бодлого журам
Найрал дууны сургуулилт ер нь нэг цагаас хэтрэх ёсгүй. Дуу хөгжим олж авах, цуглааны байр дахь хөгжмийн зэмсгийг дадлага хийхэд ашиглах, эсвэл олон нийтийн найрал дууны талаарх нэмэлт журам, удирдамжийг Ерөнхий Гарын авлагын 19.7-р хэсгээс үзнэ үү.