Тусгай хэрэгцээт гишүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн миний дуудлага
Үүрэг хариуцлага
Сүмд нь үйлчлэхэд бэлэн байгаад тань Их Эзэн талархаж байна. Таны дуудлагын үүрэг хариуцлагын тоймыг оруулав.
Тусгай хэрэгцээт гишүүд
“Сүмийн гишүүдийг тусгай хэрэгцээт хүмүүсийг ойлгож, итгэл найдвар өгч, хайраа харуулдаг Аврагчийн үлгэр жишээг дагахыг дэмждэг” (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 38.8.27). Тойргийн тусгай хэрэгцээт гишүүдийн асуудал хариуцсан мэргэжилтний хувьд та ариун гэрээнүүд байгуулж гэрээнүүдээ сахихад нь хувь хүн бүрд туслахад анхаарна.
Тусгай хэрэгцээт гишүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн
Тусгай хэрэгцээт гишүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь тусгай хэрэгцээт хүмүүстэй болон тэдний гэр бүлүүдтэй танилцаж; асран халамжлагч, удирдагчид болон бусад хүний тусгай хэрэгцээтэй холбоотой асуулт, асуудлуудад хариулах; тухайн хүмүүст Сүмийн материал авах, цуглаан болон үйл ажиллагаанд оролцоход нь туслах замаар гишүүд, удирдагчдад үйлчилдэг. Мэргэжилтэн нь мөн тусгай хэрэгцээт гишүүдийн үйлчилж болох ямар боломж бололцоо байгааг тодорхойлоход тусалж болно. (38.8.27.9-ийг үзнэ үү.)
Нэмэлт үүрэг хариуцлага
Тойргийнхоо тусгай хэрэгцээт гишүүдийг олж тогтоож, тэдний тухай мэдэж авах. Эдгээр гишүүд, тэдний гэр бүл, асран халамжлагчдыг хэрхэн оролцуулж, дэмжлэг үзүүлж болох талаар залбирч байгаад сүнсний удирдамж эрэлхийл. Тусгай хэрэгцээт гишүүдэд хэрхэн дэмжлэг туслалцаа үзүүлж болох талаар удирдагчдад ойлгуулахын тулд тойргийн зөвлөлийн хуралд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийл. Нэмэлт эх сурвалжийг disability.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.
Удирдамж ба бодлого журам
Эмнэлэг эсвэл асрамжийн газарт байгаа гишүүдэд хэрхэн дэмжлэг туслалцаа үзүүлэх тухай удирдамжийг Ерөнхий гарын авлагын 38.8.43-аас үзнэ үү. Оюуны болон бие махбодын тусгай хэрэгцээтэй хүмүүсийн ёслолын тухай удирдамжийг 38.2.4 болон 38.2.5-аас үзнэ үү.