Миний тойрог дахь дуу хөгжмийн удирдаачийн дуудлага
Үүрэг хариуцлага
Өөрийнх нь Сүмд үйлчлэх хүсэлтэй байгаад Их Эзэн танд талархаж байгаа. Таны дуудлагын үүрэг хариуцлагыг тоймлон оруулав.
Сүмийн дуу хөгжмийн зорилго
Ариун дуу хөгжим Есүс Христэд итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Энэ нь Сүнсийг урьж, сургаалыг заадаг. Энэ нь мөн гишүүдэд хүндэтгэн бишрэх мэдрэмжийг төрүүлж, тэднийг нэгтгэж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христийг шүтэн бишрэх нэг хэлбэр болдог. “Учир нь зүрх сэтгэлийн дуунд сүнс минь баярлах авай” (Сургаал ба Гэрээ 25:12) хэмээн Их Эзэн тунхагласан. (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 19.1-ийг үзнэ үү.)
Тойргийн дуу хөгжмийн удирдаач
Тойргийн дуу хөгжмийн удирдаач нь ариун нандин дуу хөгжмөөр дамжуулан гишүүдийн Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд итгэх итгэл, шүтлэг бишрэлийг нэмэгдүүлэхэд тусалдаг. Тэд сүмийн дууллуудыг ариун ёслолын цуглаан, мөн тойргийн бусад цуглаан дээр хүсэлтийн дагуу удирддаг (19.4.3.1-ийг үзнэ үү).
Сүмийн цуглааны дуу хөгжим
“Сүнслэг нөлөө бүхий дуу хөгжим нь манай сүмийн цуглаануудын амин чухал хэсэг юм” (Дуулал, Тэргүүн Зөвлөлийн өмнөх үг). Дуу хөгжмийн сонголт нь сайн мэдээг хүчтэй, ойлгомжтой заахад чиглэх ёстой (19.3.1-ийг үзнэ үү).
Ариун ёслолын цуглааны дуу хөгжим
Ариун ёслолын цуглааны дуу хөгжимд нээлтийн болон хаалтын, мөн ариун ёслолын өмнөх дуулал орно. Ариун ёслолын цуглаанд нэмэлтээр нэг эсвэл нэгээс олон дуулал эсвэл хөгжмийн үзүүлбэр байж болно. Сүмийн дууллыг эсвэл бусад ариун нандин дуу хөгжмийг оршил ба төгсгөл хэсгийн хөгжим, найрал дууны хөгжим, гоцлол эсвэл жижиг бүлгийн толилуулгад сонгон авч ашиглаж болно. (19.3.2-ыг үзнэ үү.)
Сургалт ба эх сурвалж
Хөгжмийн сургалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг Ерөнхий гарын авлагын 19.6-р хэсгээс үзээрэй. Хэрэв тойргийн цуглаанд хөгжимчин байхгүй бол урьдчилан бичсэн дууллын бичлэгийг ашиглахдаа 19.4.3.2-р хэсгийг үзнэ үү.
Удирдамж ба бодлого журам
Дуу хөгжим олж авах, цуглааны байр дахь хөгжмийн зэмсгийг дадлага хийхэд ашиглах, эсвэл олон нийтийн найрал дууны талаарх нэмэлт журам, удирдамжийг Ерөнхий гарын авлагын 19.7-р хэсгээс үзнэ үү.