Миний Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн дуудлага
Үүрэг хариуцлага
Их Эзэн Өөрийнх нь Сүмд үйлчлэх таны хүсэлд талархаж байгаа билээ. Таны дуудлагын хүрээнд байх үүрэг хариуцлагын тоймыг доор оруулсан болно.
Залуу эмэгтэйчүүдийн зорилго
Залуу эмэгтэйчүүдийн байгууллага нь Бурханы хайрт охидыг Түүний оршихуйд эргэн очихоор бэлтгэхэд тусалдаг. Энэ нь залуу эмэгтэйчүүдэд ариун гэрээ байгуулж, гэрээгээ сахихад нь мөн Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд илүү гүн гүнзгий хөрвөгдөхөд тусалдаг. Залуу эмэгтэйчүүд ангидаа бусдад үйлчилж, гэрээний үүрэг хариуцлагаа биелүүлж, эв нэгдлийг үүсгэн, сургаалыг судалж, үүний дагуу амьдардаг. (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 11.1.1-ийг үзнэ үү.)
Ерөнхийлөгч ба ерөнхийлөгчийн зөвлөл
Ерөнхийлөгч нь тойргийн зөвлөл болон тойргийн өсвөр үеийнхний зөвлөлд үйлчилдэг (11.3.4.4-ийг үзнэ үү). Тэрээр ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлыг тогтмол хийж, бишоптой уулздаг. Ерөнхийлөгчийн зөвлөл Есүс Христийн насан туршийн шавь болох замналд нь залуу эмэгтэйчүүдэд тохинуулдаг. Тэд ангийн ерөнхийлөгчийн зөвлөлд үүрэг хариуцлагыг нь зааж, бусдыг удирдахад нь дэмжлэг туслалцаа үзүүлдэг. (11.3.2-ыг үзнэ үү.) Ерөнхийлөгч бүртгэл, тайлан, санхүүд хяналт тавьдаг бол түүний зөвлөхүүд дэмжлэг үзүүлдэг. Ерөнхийлөгч мөн бишопын шаардлагагүй эсвэл хүчирхийлэлтэй холбоогүй асуудлаар залуу эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгдөг.
Өсвөр үеийн удирдлага
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл өсвөр үеийнхний удирдагчдыг дэмждэг. Ангийн ерөнхийлөгчид тойргийн өсвөр үеийнхний зөвлөлд үйлчилдэг. Ангийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд залуу эмэгтэйчүүдийг Аврагчид илүү ойртож, Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцоход нь удирдаж мөн тэдэнд тохинуулдаг. Тэд насанд хүрсэн удирдагчдын тусламжтайгаар үйлчлэлийн төсөл, үйл ажиллагаа, ням гаргийн цуглаануудыг төлөвлөдөг. (11.3.4.2-ыг үзнэ үү.)
Ням гаргийн анги
Бишопын зөвлөл, Залуу эмэгтэйчүүдийн насанд хүрсэн удирдагчид ангиудыг хэрхэн насаар нь зохион байгуулахаа залбирч байгаад шийднэ. Тэд бас залуу эмэгтэйчүүдэд удирдах боломж олгох талаар бодож үзнэ. Анги бүр хэмжээнээсээ үл шалтгаалан ерөнхийлөгчтэй байх ёстой бөгөөд боломжтой бол хоёр зөвлөх, нарийн бичиг байвал зохино (11.1.3-ыг үзнэ үү).
Үйлчлэл ба үйл ажиллагаа
Ангийн ерөнхийлөгчийн зөвлөл насанд хүрсэн удирдагчдын дэмжлэгтэйгээр гэрчлэл хөгжүүлэх, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх, ангийн эв нэгдлийг хөхиүлэн дэмжих мөн бусдыг адислах боломжийг олгох үйлчлэл болон үйл ажиллагаануудыг төлөвлөдөг (11.2.1.3-ыг үзнэ үү). Үйлчлэл ба үйл ажиллагаанууд нь өсвөр үеийнхнийг цуглуулах, сайн мэдээний дагуу амьдарч мөн Их Эзэний хүчит ажилд оролцсоноор ирэх баяр баясгаланг хуваалцах боломж юм.
Удирдамж ба бодлого журам
Хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ажилладаг бүх насанд хүрсэн хүн дэмжин батлагдсанаасаа хойш нэг сарын дотор Хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах талаарх сургалтад хамрагдсан байх ёстой (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org). Хөгжлийн бэрхшээлтэй залуу эмэгтэйчүүдтэй холбоотой удирдамж ба бодлого журам, өсвөр үеийнхний тэмдгүүд болон бусад зүйлсийг Ерөнхий гарын авлагын 11.6-р хэсгээс олж үзэж болно.