Ахлагчийн чуулга
Үүрэг хариуцлага


Хамт сууцгааж буй хэсэг эрэгтэй

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгч миний дуудлага

Үүрэг хариуцлага

Их Эзэн танд Өөрийнх нь Сүмд үйлчлэх хүсэлтэй байгаад тань талархаж байгаа. Таны дуудлагын үүрэг хариуцлагыг тоймлон оруулав.

Ахлагчийн чуулгын зорилго

Мелкизедек санваар нь Бурханы хүүхдүүдэд Түүний оршихуйд эргэн очиход тусалдаг. Ахлагчийн чуулгын гишүүд Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслахаар хамтран ажилладаг. Тэд бусдад үйлчилж, санваарын үүрэг хариуцлагаа биелүүлж, эв нэгдлийг бэхжүүлэн, сургаалыг судалж, үүний дагуу амьдардаг (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 8.1-ийг үзнэ үү).

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгч

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгч чуулгын гишүүддээ санваарын үүргүүдийнх нь талаар заадаг. Түүний үүрэг хариуцлагад тойргийн зөвлөлд үйлчлэх, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтарч ажил зохион байгуулах болон тохинуулал, үйл ажиллагаа, тайлан, бүртгэл, санхүүг хянах зэрэг нь орно. Түүний зөвлөхүүд болон нарийн бичиг түүнд дэмжлэг тусламж үзүүлнэ (8.3.3.2-ыг харна уу).

Ерөнхийлөгчийн зөвлөл

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл болон нарийн бичиг тогтмол уулзалдана. Мелкизедек санваарыг хүлээн авахад бэлдэж буй ахлагч болох боломжтой ах нарт туслах нь ерөнхийлөгчийн зөвлөлийн хамгийн чухал үүргүүдийн нэг юм (8.4-ийг үзнэ үү).

Ахлагчийн чуулга ба Халамжийн нийгэмлэг

Ахлагчийн чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд хамтдаа тохинууллын үүрэгт ажлыг зохицуулж; ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг болон бүх хүнийг сайн мэдээний адислалуудыг хүлээн авахад урихын тулд гаргаж буй хүчин чармайлтыг удирдан чиглүүлэхэд тусална. Тэд мөн тойргийн гишүүдэд тохинууллын зарчмуудыг заах, ярилцлагуудыг явуулах, мацгийн хуулийг сахих, бие даах чадвараа хөгжүүлэх, хувийн болон гэр бүлийн бэлтгэлтэй байдлаа сайжруулахад нь гол үүрэг гүйцэтгэдэг (22.6.2-ыг үзнэ үү).

Ням гаргийн цуглаан

Ахлагчийн чуулга нь итгэлээ өсгөх, нэгдмэл байдлыг бэхжүүлэх, гэр орон, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх зорилгоор сар бүрийн хоёр, дөрөв дэх ням гаргуудад цуглардаг. Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл нь ярилцах захиасыг гишүүдийн хэрэгцээнд үндэслэн хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы захиаснуудаас залбирч байгаад сонгоно (8.2.1.2-ыг үзнэ үү).

Үйлчлэл ба үйл ажиллагаа

Ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл нь чуулгын гишүүдийг хүчирхэгжүүлж, хамт үйлчлэх боломжийг тэдэнд олгохын тулд үйл ажиллагаанууд төлөвлөж болно (8.2.1.3-ыг үзнэ үү).

Нэмэлт дуудлага

Шаардлагатай тохиолдолд нэмэлт дуудлага хэрэгтэй эсэхийг бишоп, ахлагчийн чуулгын ерөнхийлөгч хоёр ярилцаж шийднэ (8.3.5-ыг үзнэ үү).