Ахлагчийн чуулга
Үүрэг хариуцлага


хамтдаа сууж буй хэсэг эрэгтэй

Ахлагчийн чуулгын нарийн бичгээр үйлчлэх миний дуудлага

Үүрэг хариуцлага

Их Эзэн Өөрийнх нь Сүмд үйлчлэх таны хүсэлд талархаж байгаа билээ. Таны дуудлагын хүрээнд байх үүрэг хариуцлагын тоймыг доор оруулсан болно.

Ахлагчийн чуулгын зорилго

Мелкизедек санваар нь Бурханы хүүхдүүдийг Түүний оршихуйд эргэн очиход тусалдаг. Ахлагчийн чуулгын гишүүд Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслахаар хамтран ажилладаг. Тэд бусдад үйлчилж, санваарын үүрэг хариуцлагаа биелүүлж, эв нэгдлийг бэхжүүлэн, сургаалыг судалж, үүний дагуу амьдардаг (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 8.1-ийг үзнэ үү).

Ахлагчийн чуулгын нарийн бичиг

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл болон нарийн бичиг тогтмол уулзаж байна. Нарийн бичгийн үүрэг хариуцлагад цуглааны хөтөлбөр бэлтгэх, тэмдэглэл хөтлөх, үүрэг даалгаврын биелэлтэд хяналт тавих, тохинууллын ярилцлагын хуваарь гаргах, ирцийн тайлан бэлтгэх, явуулах, төсөв бэлтгэхэд туслах зэрэг багтдаг (8.3.4-ийг үзнэ үү).

Ням гаргийн цуглаанууд

Ахлагчийн чуулга нь итгэлийг нэмэгдүүлэх, нэгдмэл байдлыг бий болгох, гэр орон, гэр бүлүүдийг бэхжүүлэх үүднээс сарын хоёр, дөрөв дэх ням гаргуудад цуглардаг. Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл нь ярилцах захиасыг хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы сэдвүүдээс гишүүдийн хэрэгцээнд үндэслэн залбирч сонгоно (8.2.1.2-ыг үзнэ үү).

Үйлчлэл ба үйл ажиллагаа

Ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл нь чуулгын гишүүдийг хүчирхэгжүүлж, хамтдаа үйлчлэх боломжийг тэдэнд олгохын тулд үйл ажиллагаанууд төлөвлөж болно (8.2.1.3-ыг үзнэ үү).