Семинар
Шинэ Гэрээний семинарын суралцагчийн гарын авлагын оршил


Шинэ Гэрээний семинарын суралцагчийн гарын авлага-ын оршил

Шашны семинар, институтийн зорилго бол “өсвөр үеийнхэн, залуучуудыг Есүс Христийн сургаал, мөн Цагаатгалыг ойлгон, үүнд найдаж, ариун сүмийн адислалуудыг хүлээн авахуйц зохистой байж, өөрсдийгөө болон гэр бүлээ, түүнчлэн бусдыг Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт байх мөнх амьдралд бэлтгэхэд туслахад оршдог” (Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны семинар ба институтийн багш, удирдагч нарт зориулсан гарын авлага, [2012], x, ChurchofJesusChrist.org).

Энэхүү гарын авлага дээрх хичээлүүд танд Шинэ Гэрээг судлахдаа энэ зорилгод хүрэхэд туслах зорилготой. Энэ гарын авлага 255 хичээлтэй. (Та эдгээр хичээлийг бүгдийг нь авах шаардлагагүй.) Эдгээр хичээлийн ихэнхийг хувь хүн, гэр бүлүүдийн судлах Ирээд, Намайг дага судрын багцтай нийцүүлсэн болно. Бусад хичээл нь төгс эзэмших сургаалтай холбоотой. Багш тань аль хичээлийг гэрээрээ, аль хичээлийг ангиараа авахыг олж мэдэхэд танд тусална.

Хичээл бүрээр хийх ажилд унших, бичих даалгаврууд орсон байна. Бичих даалгаврыг дараах шигтгээ зургаар тэмдэглэсэн байна.

Бичихийн өмнө асуултуудаа сайтар бодож үз. Энэ нь судрын үнэнүүдийг суралцаж, тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлэхэд илүү утга учир бүхий туршлага олж авахад танд тусална. Хичээл эхлэхийн өмнө залбирч, суралцахад тань туслах Ариун Сүнсний удирдамж, чиглүүлгийг эрэлхийл. Суралцаж буй зүйлээ бусадтай, тэр дундаа гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах боломжийг хайж ол.

Хэвлэх