Номлолын дуудлагууд
Миний сайн мэдээг номло гарын авлагын удиртгал


“Миний сайн мэдээг номло гарын авлагын удиртгал,” Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж (2023)

“Удиртгал,” Миний сайн мэдээг номло

Миний сайн мэдээг номло гарын авлагын удиртгал

Их Эзэн үйлчлэгчдэдээ “үнэнийг заахаар урагш илгээгдсэн, бүр Тайтгаруулагч болох Сүнсээр миний сайн мэдээг номлохоор буюу” (Сургаал ба Гэрээ 50:14) хэмээн зааварласан.

Миний сайн мэдээг номло гарын авлага нь номлогчийн зорилгоо биелүүлэхэд тань туслахаар зориулагдсан болно. Энэ нь номлогчийн ажлын нэн чухал хэсгүүдэд төвлөрдөг. Энэ нь гарч ирэх бүх асуултад тань хариулахгүй бас тулгарч болох бүх нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэхийг заахгүй. Гэхдээ энэ нь сүнслэг хүч чадал, чадвараараа өсөх чухал эх сурвалж юм. Судруудад болон энэ номд байгаа сайн мэдээний сургаал, зарчмуудыг судалж, амьдралд хэрэгжүүл.

Баптисч Иохан Есүс Христэд баптисм хүртээж байгаа нь

Миний сайн мэдээг номло гарын авлага нь дараах арга замаар танд туслахын тулд бэлтгэгдсэн болно.

Номлолынхоо туршид бүлгүүдийг ахин дахин судал. Ажлаа үнэлж дүгнэ. Зорилго тавьж, түүндээ хүрэх төлөвлөгөө гарга. Өдөр бүр өөрсдийгөө бэлтгэж, байнга сайжирч байдаг номлогчид өөрсдийн зааж, үйлчилдэг хүмүүсийн амьдралыг адисална. Тэд мөн өөрсдийн амьдралд адислалуудыг хүлээн авна.

Судлах, суралцах боломж

Номлолынхоо үеэр үр дүнтэй судлах нь танд сайн мэдээний талаарх гэрчлэлээ бэхжүүлж, Есүс Христийн илүү итгэлтэй шавь болоход тусална.

Судруудыг болон Миний сайн мэдээг номло гарын авлагыг судлах нь сүнслэг хүчээр заахад танд тусална. Энэ нь мөн хувь хүний хэрэгцээнд нийцүүлэн хичээлээ заахад тань тусална.

Судлах, суралцах чухал боломжууд нь:

  • Хувиараа судлах

  • Хамтрагчтайгаа судлах

  • Хамтрагчийн түр солилцоо

  • Дүүргийн зөвлөлийн хурал

  • Бүсийн чуулган

  • Номлолын удирдагчдын зөвлөлийн хурал (залуу номлогч удирдагчдад зориулсан) юм.

Таны номлогчийн хуваарийн бараг бүх өдөрт хувиараа болон хамтрагчтайгаа судлах цаг ордог. Өдрийн хуваарийн талаарх мэдээллийг Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишиг номын 2.4-өөс авна уу.)

Хувиараа судлах цагаараа сурч мэдсэн зүйл тань хамтрагчтайгаа судлах үед төдийгүй дээр дурдсан суралцах боломжууд гарч ирэхэд тусална. Та тэдгээр орчинд “хаант улсын сургаалыг бие биедээ заа[даг]” (Сургаал ба Гэрээ 88:77).

Есүс Христ цугларсан олонд заав

Миний сайн мэдээг номло гарын авлагын судлахуйг сайжруулах санаа

Миний сайн мэдээг номло гарын авлага нь Аврагчийг болон Түүний сайн мэдээг таньж мэдэхэд танд туслах судрууд болон сайн мэдээний зарчмуудыг хооронд нь холбож өгдөг. Энэ нь таныг судрууд руу татан оруулж, судар судлахуйг тань баяжуулах зорилготой. Номлолынхоо туршид бүлэг бүрийн судрын эшлэлүүдийг судал.

Миний сайн мэдээг номло гарын авлагын бүлэг бүрд танд судалж, сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэхэд туслах санаа, үйл ажиллагаа багтсан. Тэдгээрийг хувиараа болон хамтрагчтайгаа судлах цагаараа ашигла (Номлогчийн жишиг дэх 2.4-ийг үзнэ үү). Та мөн тэдгээрийг дүүргийн зөвлөлийн хурал болон бүсийн чуулганы үеэр ашиглаж болно. Та сурсан зүйлээ хэрэгжүүлэх арга замаа олж чадвал судлах цаг тань илүү үр дүнтэй байна.

Хувиараа судлах цагаа төлөвлөгөөтэй байлгах нь тустай. Сайн ойлгохыг хүсэж байгаа сайн мэдээний зарчмуудаа эн тэргүүнд тавин, өөрийн төлөвлөгөөг гаргаж болно. Та мөн Миний сайн мэдээг номло гарын авлагын бүлгүүдийн хүрээнд судлах цагаа төлөвлөж болно. Жишээлбэл: Та өөрийн заах сургаал, зарчмуудыг судлахдаа 3-р бүлгийн хичээлүүдийг ашиглаж болно. Та өөрийн үгээр Сүнсээр заахын тулд эдгээр хичээлийг сайн мэддэг байх хэрэгтэй.

Судалж байхдаа тэмдэглэл хөтөл. Судалж байгаа зүйлээ ойлгож, тодруулж, цээжлэхийн тулд цаасан эсвэл цахим судлах тэмдэглэлийг (Gospel Library гэх мэт) ашигла.

Суралцахдаа Ариун Сүнсний тусламжийг хүсэн залбирснаар судлах цагаа эхлүүл. Тэр таны амьдралыг адислах мэдлэг, ойлголт, итгэл үнэмшлийг авчирч, бусдыг адислах боломжийг танд олгоно. Түүнээс хүлээн авах сэтгэгдэл, ойлголтод оюун ухаан, зүрх сэтгэлээ нээ. Тэдгээр ойлголтоо тэмдэглэлдээ оруул.

Сүнслэг үйл явдлаа эргэн санаж, шинэ ойлголт авч, өсөлт хөгжлөө харахын тулд судлах тэмдэглэлээ тогтмол эргэн харж бай.

Preach My Gospel аппликэйшн

Сурч буй зарчмуудаа хэрэгжүүлэхэд Preach My Gospel аппликэйшныг ашигла. Энэ аппликэйшныг зөөврийн төхөөрөмж дээрээ ашиглах боломжтой. Үүнд номлогчийн зорилгоо илүү сайн биелүүлэхэд туслах үйлдлүүд бий. Тэдгээр үйлдэл нь:

  • Зааж байгаа хүмүүсийн тань хэрэгцээ шаардлага, гаргаж буй ахицын талаарх мэдээлэл

  • Үндсэн үзүүлэлтээр тавьсан зорилгодоо хүрэхээр гаргасан ахиц дэвшлээ тэмдэглэх газар

  • Төлөвлөгөөгөө бичиж тэмдэглэх, үйл ажиллагааныхаа хуваарийг гаргах хуанли

  • Бүсийн тань газрын зураг, зорилгодоо хүрэхэд туслах бусад чухал мэдээлэл зэрэг юм.

Миний сайн мэдээг номло гарын авлагад заах хүмүүсийг хайж олох, зааж сургах, баптисм хүртээх зэрэгт уг аппликэйшныг хэрхэн ашиглах олон санаа багтсан байгаа.

Судраас судалж буй гэр бүл

Миний сайн мэдээг номло гарын авлагыг Сүмийн гишүүд ашиглах

Миний сайн мэдээг номло гарын авлага нь номлогчдод төдийгүй Сүмийн бүх гишүүнд зориулсан үнэ цэнтэй эх сурвалж юм. Жишээлбэл: Үүнийг судлах нь гишүүдэд дараах байдлаар тусална.

  • Есүс Христийн сайн мэдээг судалж, заах (1, 2, 3 болон 10-р бүлгийг судал).

  • Сайн мэдээний талаарх асуултад хариулах (3, 5-р бүлгийг судал).

  • Ариун Сүнсийг эрэлхийлж, Түүнд найдах талаар илүү сайн ойлгох (4-р бүлгийг судал).

  • Мормоны Номын хүчийг ойлгох (5-р бүлгийг судал).

  • Христийнхтэй адил зан чанарыг эрэлхийлэх (6-р бүлгийг судал).

  • Хайрлах, хуваалцах, урих зарчмын дагуу амьдарснаар сайн мэдээг хуваалцах гэрээний үүргээ биелүүлэх (9, 13-р бүлгийг судал).

  • Бүрэн цагийн номлогчидтой нэгдэж ажиллах (13-р бүлгийг судал).

Миний сайн мэдээг номло гарын авлагыг, ялангуяа 3-р бүлгийг судлах нь номлогчийн үйлчлэлд бэлтгэж байгаа өсвөр үеийнхэн болон ахмад настнуудад нэн ач холбогдолтой байх болно.