“ГБЗ-ын чуулганы хураангуй удирдамж” (2023)
ГБЗ-ын чуулганы хураангуй удирдамж
Ганц бие залуучуудын (ГБЗ) чуулганыг төлөвлөх, зохион байгуулах, удирдан явуулах, үнэлж дүгнэхдээ доорх алхам бүрийг үр дүнтэй хэрэгжүүлэх хангалттай цаг байгаа эсэхийг анхаар. Хэрэв танд чуулганы аль нэг үе шаттай холбоотой асуулт байвал ysa-conferences@ChurchofJesusChrist.org хаягаар э-мэйл илгээнэ үү.
1. Эхлэх
-
ГБЗ-ын чуулганыг зохион байгуулах хороог байгуулж, ГБЗ-д гар бие оролцон удирдах боломж олго.
-
Институтийн төлөөлөгчид ба бүсийн ерөнхий нягтлан (эсвэл санхүүгийн төлөөлөл)-ийг төлөвлөлтөд оруул.
-
Чуулганы зорилго, сэдвийн талаар сүнслэг удирдамж эрэлхийл.
-
ГБЗ-ын чуулганыг мэдээлэх төлөвлөгөөг үр дүнтэй боловсруул.
-
Чуулганыг үнэлэх төлөвлөгөөг үр дүнтэй боловсруул.
-
Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвшөөрлийг ав.
-
Үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, дэд хороодыг зохион байгуул.
2. Төлөвлөх, бэлтгэх, мэдээлэх
-
Зохих санхүүжилтийг баталгаажуул. (Энэ нь тухайн бүс эсвэл орон нутгийн нэгжийн төсвөөс гарч магадгүй. Эсвэл нэмэлт санхүүжилт хүсэх шаардлагатай байж болно.)
-
ӨҮБББТ чуулгантай давхцахааргүй, аль болох олон ГБЗ оролцох өдрүүдийг сонго.
-
Хангалттай дэмжлэг авахаар төлөвлөн зохион байгуул. (Та орон нутгийн сайн дурынхны дэмжлэгийг авч болно. Мөн хэвлэлийн үйлчилгээ эсвэл цуглааны байрны асуудал хариуцсан хэлтсээр дамжуулан удирдах албанаас тусламж авах боломжтой. Түүнчлэн гадны байгууллага, борлуулагчидтай үйлчилгээ, дэмжлэг авах гэрээ байгуулж болно.)
-
Зохион байгуулах газар, авах үйлчилгээ, авьяасын үзүүлбэр, багш, үг хэлэх хүмүүсийг баталгаажуул.
-
Бүртгүүлэх арга хэрэгслийг тодорхой болгож, аль болох эрт бүртгэлийг эхлүүл (бүртгэлийн системд нэвтрэхтэй холбоотой асуултыг Conf-Registration@ChurchofJesusChrist.org руу илгээнэ үү).
-
Мэдээлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж, хариу арга хэмжээнүүдийг хянан, шаардлагатай бол тохируулан өөрчил.
-
Чуулганы үеэр гэнэтийн үйл явдлыг хэрхэн зохицуулах шат дарааллыг тодорхойл.
3. Чуулганыг зохион байгуулах, үнэлэх
-
Чуулганы төлөвлөгөөг дага.
-
Гэнэтийн үйл явдлыг зохицуулах шат дарааллыг дага.
-
Чуулганыг үнэл. (Ирцийг бүртгэ; арга хэмжээ, үйл ажиллагаанууд дээр ГБЗ-ын санал бодлыг сонс; тэдний хандлага, гэрчлэл, Сүмийн ирцэд чуулган хэрхэн нөлөөлөх талаар; төсвийн зарлага гэх мэт)
-
Үнэлгээний тайланг Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл болон Сүмийн удирдах албанд илгээнэ үү.
© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Хувилбар: 11/23. PD80026009 000