“Ганц бие залуучуудын хороо,” Ганц бие залуучуудыг хүчирхэгжүүлэх (2022)
Ганц бие залуучуудын хороо
Гадасны ганц бие залуучуудын хорооны зорилго
Та гадасны ганц бие залуучуудын (ГБЗ) хорооны гишүүний хувьд гадасныхаа ганц бие залуучуудад Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христ хоёрын хайрыг мэдэрч, Тэднийг дагахад туслах гэж дуудагддаг билээ. Тэд бидний хэрэгцээ, нөхцөл байдлыг ойлгодог бөгөөд гэрээнүүдээр дамжуулан Тэдэнд улам ойртоход маань туслахын тулд бидний хүн нэг бүртэй уулздаг. Та энэхүү амьдралыг өөрчлөхүйц ажлыг удирдахаар дуудагдсан.
Та дараах асуултыг өөрөөсөө байнга асууснаар үүнийг хийж чадна:
-
Бид ганц бие залуучуудад гэрээ болон ёслолуудаар дамжуулан Аврагчтай харилцаагаа сайжруулахад нь хэрхэн тусалдаг вэ?
-
Бид бүх ганц бие залуучууддаа, тэдний дотор бусадтай нийцгүй гэж боддог, нийгмээс дэмжлэг авдаггүй эсвэл итгэл нь соригдож буй хүмүүст хэрхэн үйлчилдэг вэ?
-
Бид ганц бие залуучуудад нэгэн хэсэг гэдгийг нь хэрхэн мэдрүүлж, хоорондын харилцааг нь бэхжүүлдэг вэ?
-
Бид бүх ганц бие залуучуудынхаа хэрэгцээг хэрхэн илүү сайн хангах вэ?
Та гадасныхаа ГБЗ-ын хороонд үйлчлэх хугацаандаа Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь гарын авлагын ялангуяа 1-4-р бүлэг болон 14-р бүлэг дээрх зарчим, бодлого журмуудыг дагах болно. Та бас YA Weekly дээрээс эх сурвалж ашиглаж болно.
Гадасны ганц бие залуучуудын хорооны ажил
Ганц бие залуучуудын удирдагчийн хувьд та хийж буй бүхнээ Ариун Сүнсээр удирдуулах ёстой. Таны Ганц бие залуучуудын хороонд үйлчилж байхдаа хийж болох хамгийн чухал зүйл бол Их Эзэний Сүнсийг дагах явдал юм. Та энэ энгийн гурван алхам бүхий үйл явцыг дагахдаа Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлээрэй:
-
Ганц бие залуучуудыг сонс. Та ГБЗ-ын удирдагчийн хувьд бүх ганц бие залуучуудад хүрч, тэдний амьдрал, зорилго, хэрэгцээнүүдийг олж мэдэх болно. Шүүмжилж, зөвлөх гэж оролдолгүй тэднийг ойлгохыг хичээ. Зааж, урихаасаа өмнө үйлчлэхийг хичээж, Есүс Христийн үлгэр жишээг дага (Матай 14:15–21; Марк 8:22–26; Лук 8:26–36-г үзнэ үү).
-
Хамтдаа зөвлөлдөөд тохирсон шийдэл гарга. Ганц бие залуучуудыг сонсоод олж мэдсэн зүйлсээ танилцуулахдаа хорооны бусад гишүүнээ анхааралтай сонсож, хэрэгцээг нь ойлгож, үр дүнтэй шийдэлд хүрэхийн тулд хамтарч ажилла.
-
Шийдлүүдээ хэрэгжүүл. Та шийдлээ тодорхойлж, төлөвлөгөө боловсруулсан бол ажил хэрэг болго. Та сүнслэг өдөөлтийн дагуу үйлдэж, хэрэгцээнд төвлөрч, хорооныхонтойгоо эв нэгдэлтэй хамтран ажиллаж, гадасны ерөнхийлөгчийн зөвлөл болон гадасны бусад удирдагчаас зөвлөгөөг эрэлхийлбэл Их Эзэн таныг чиглүүлэх болно. Та төлөвлөгөөнийхөө давуу болон сул талуудыг харж, шаардлагатай үед өөрчлөх боломжтой.