Ганц бие залуучууд
Шийдлүүдээ хэрэгжүүл


“Шийдлүүдээ хэрэгжүүл,” Ганц бие залуучуудыг хүчирхэгжүүлэх (2022)

Инээмсэглэж буй хүмүүс

Шийдлүүдээ хэрэгжүүл

Шийдлээ хэрэгжүүлэхдээ орон нутгийн удирдагчидтай нягт хамтран ажилла (гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, гадасны халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл гэх мэт) Явцын дунд шийдлийнхээ үр дүнг хэрхэн үнэлж дүгнэхээ бодож үз. Шийдлийн үр дүн хүмүүст хэрхэн нөлөөлж байгааг олж мэд.

Дараах зүйлийг сана. Үүнд:

  • Аливаа зүйл таны хүссэнчлэн болохгүй байгаа бол санаа бүү зов. Бүтэлгүйтлээс суралц. Хороогоороо хийж бүтээсэн зүйлээ хэрхэн сайжруулж болох талаар ярилц. Хэрэв танд илүү их мэдээлэл хэрэгтэй бол бүсийнхээ ганц бие залуучууд дээр эргэн очоод, тэднийг сонсоорой.

  • Батлагдсан шийдлээ хэрэгжүүлэхийн өмнө та нар хороогоороо нэгдмэл болох хэрэгтэй. Та нар бүх зүйл дээр санал нийлэх албагүй ч бүгд шийдэлдээ үнэнч байх ёстой.

  • Юмыг бүү яаруул. Заримдаа юуг хэрхэн хийхээ шийдэхэд ярилцлага, залбирал, хамтын ажиллагаа, төлөвлөлт шаардлагатай байдаг. Энэ бүхэнд хугацаа хэрэгтэй ба удирдагчид, хорооны гишүүддээ хүлээцтэй хандаж, Их Эзэний цаг хугацааг хүлээн зөвшөөр.