Ганц бие залуучууд
Сүмийн одоогийн эх сурвалжууд болон шийдлүүд


“Сүмийн одоогийн эх сурвалжууд болон шийдлүүд,” Ганц бие залуучуудыг хүчирхэгжүүлэх (2022)

Зураг
Цугларагсад дуулж байгаа нь

Сүмийн одоогийн эх сурвалжууд болон шийдлүүд

Та ГБЗ-ын төлөвлөгөө гаргахдаа дараах эх сурвалж болон шийдлүүдийг авч үзнэ үү. Доорх эх сурвалж бүрд ГБЗ-ын хорооны гишүүд эдгээр шийдлийг хэрэгжүүлэхдээ хэр уян хатан байх тал дээр удирдамж өгсөн болно.

Сүмийн нэгжүүд

Сүмийн нэгжүүд (салбар, дүүрэг, тойрог, гадас) ганц бие залуучуудыг шүтэн бишрэх мөн аврал болон өргөмжлөлийн ажилд оролцох боломжуудаар хангадаг (Ефес 4:11–13-ыг үзнэ үү). Ганц бие залуучууд эдгээр нэгжид тогтмол цугларснаар Бурханыг шүтэн бишрэх, Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэх, ёслолуудыг хүлээн авах, нийгэмших, материаллаг болон сүнслэг сорилт бэрхшээлтэй тулгарсан үедээ хүч чадал олж авдаг (Моронай 6:4–6-г үзнэ үү).

Хэрэв та ГБЗ-ын нэгжид харьяалагддаг бол, санаа авахын тулд “ГБЗ-ын нэгжүүд” хэсгийг үзнэ үү.

Ярилцаж болох асуултууд

  • Манай бүсийн Сүмийн нэгжүүд ганц бие залуучуудаа хэрхэн дэмждэг вэ?

  • Бидний Сүмийн нэгжүүдээс авдаг ГБЗ-ын туршлагыг бид хэрхэн сайжруулж болох вэ?

  • Бидэнд тойргийнхоо ганц бие залуучуудыг гадасны эсвэл бүс нутгийн ганц бие залуучуудтай холбохын тулд илүү ихийг хийх боломж бий юу?

  • Бидэнд ганц бие залуучуудад цугларч болох газар бий юу (цуглааны байр юм уу институтийн байр)?

  • Ганц бие залуучуудад Сүмийн нэгж дээрээ утга учиртай үйлчлэл хийх боломж бүрдсэн үү?

Тодорхой удирдамжууд

  • Ганц бие залуучуудын Сүмийн нэгждээ үзүүлж чадах нөлөө болон тэдний чадавх, хүч, нөлөөллийг бүү мартаарай. Ганц бие залуучууд ихэнх дуудлагад үйлчлэх боломжтой байдаг (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх, 14.0-ийг үзнэ үү).

  • Ганц бие залуучуудын янз бүрийн хувийн хэрэгцээ, туршлагуудаас гадна газар зүйн нэгжид тусгаарлагдсан мэдрэмжтэй байж магадгүй хүмүүсийг хэрхэн дэмжих талаах бодож үз.

  • Ганц бие залуучуудын бүгдийнх нь талаар мэдээлэлтэй байж, сайн мэдээгээр тэжээгдэж байгаа эсэхэд нь анхаар.

Авч үзэж, хөгжүүлэх боломжтой санаанууд

  • Ганц бие залуучуудыг хоёрдугаар цагт хамт оролцуулах арга замуудыг авч хэлэлцэнэ үү (“Хоёрдугаар цаг”-ийг үзнэ үү).

  • Ганц бие залуучуудыг өөрсдийн шүтэн биширдэг нэгждээ үйлчилж, тухайн нэгжээ хүчирхэгжүүлэхэд татан оролцуулахдаа орон нутгийн удирдагчдыг урамшуулж, хамтран ажилла (“Сүмийн дуудлага”-ыг үзнэ үү).

  • Гадас, тойргийн ганц бие залуучуудын анхаарлыг татахуйц үйл ажиллагаатай бол. Жишээлбэл:

    • Гадасны ганц бие залуучуудын тойрог

    • Долоо хоног тутмын үйл ажиллагаанууд

    • Сар бүрийн гэрчлэлийн цуглаан

    • Долоо хоног эсвэл сар бүрийн үйлчлэх боломжууд

    • Орон нутгийн цугларах газар (“Establishing a YSA Gathering Place,” ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү)

  • Хэрэв та ГБЗ-ын нэгж байгуулах нь бүсийнхээ ганц бие залуучуудыг хүчирхэгжүүлэх зөв арга зам гэж үзэж байгаа бол уг хүсэлтийг гаргахад орон нутгийн удирдагчидтайгаа хамтарч ажиллана уу (“ГБЗ-ын нэгжүүд”-ийг үзнэ үү).

Авах алхмууд

  1. Шаардлага бүхий удирдах хороонуудаар дамжуулан өөрчлөлтүүдээ баталгаажуул.

  2. Төлөвлөгөө гаргаж, гаргасан өөрчлөлтөө газар зүйн нэгжид хамрагдаж буй ганц бие залуучуудад танилцуул.

Зураг
Нэг эмэгтэй хэдэн хүнтэй ярьж байгаа нь

ГБЗ-ын нэгжүүд

ГБЗ-ын нэгжүүд нь амьдралын ойролцоо үед байгаа ганц бие залуучуудыг бусад гэгээнтнүүдтэй хамт шүтэн бишрэх, аврал болон өргөмжлөлийн ажилд оролцох боломжуудаар хангадаг (Ефес 4:13-ыг үзнэ үү). Ганц бие залуучууд эдгээр нэгжид Бурханыг шүтэн бишрэх, Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэх, ёслолуудыг хүлээн авах, нийгэмших, материаллаг болон сүнслэг сорилт бэрхшээлтэй тулгарсан үедээ хүч чадал олж авахаар тогтмол цугладаг (Моронай 6:4–6-г үзнэ үү).

Ярилцаж болох асуултууд

  • Ганц бие залуучуудын нэгжтэй байснаар ямар давуу тал, асуудлууд тулгардаг вэ?

  • Ганц бие залуучууд яагаад ГБЗ-ын нэгжид хамрагдахыг эсвэл хамрагдахгүй байхыг сонгодог вэ?

  • Бид өөрсдийн ГБЗ-ын нэгжийн залуучуудад өгөх туршлагыг хэрхэн сайжруулж болох вэ?

  • Бид газар зүйн нэгжид хамрагдаж байгаа ганц бие залуучуудаа ГБЗ-ын нэгжийн үйл ажиллагаанд хэрхэн хамруулах вэ?

  • Бид газар зүйн нэгжүүдийн болон ГБЗ-ын нэгжүүдийн үйл ажиллагаануудыг хооронд нь хэрхэн өрсөлдүүлэхгүй байх вэ?

Тодорхой удирдамжууд

  • Шинэ нэгжүүд батлах үйл явцыг дагаж мөрдөлгүйгээр ГБЗ-ын шинэ нэгж үүсгэж болохгүй (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 37.2-ыг үзнэ үү). ГБЗ-ын нэгж үүсгэх шаардлага үүссэн бол гадасны ерөнхийлөгчтэйгөө хамтран ажиллана уу.

Авч үзэж, хөгжүүлэх боломжтой санаанууд

  • Ганц бие залуучуудын төрсөн өдрөөр нь бус нэг бүлгээр нь (жишээ нь, 1-р сарын 1-нд) шилжүүлэх.

  • Гэрлэсэн хосууд болон ганц бие залуучуудын нэгдсэн нэгжүүд байгуул (их сургуулийн орчинд хамгийн түгээмэл байдаг).

Авах алхмууд

Гадасны удирдлагатай дараах зүйл дээр хамтарч ажилла:

  1. Одоогийн нэгжүүдийн хил хязгаарыг болон хүссэн өөрчлөлт нь эдгээрт хэрхэн нөлөөлж болохыг олж тогтоо.

  2. Өөрчлөлт орж буй нэгжүүдийн гишүүнчлэлийн үнэлгээг бөглө.

  3. Нэгж болгоны гишүүдийн тэнцвэрийг хангахын тулд хүн амын модыг бөглө.

  4. Санал болгосон бүх өөрчлөлтийг хийхийн тулд Тойрог, салбарын байгууллагын өргөдлийн маягтыг бөглө (Удирдагч, бичиг хэргийн ажилтны эх сурвалжууд дээрх).

Зураг
Ангид зааж байгаа эрэгтэй

Сүмийн дуудлагууд

Ганц бие залуучууд Бурханы хаант улсад ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой. Тэд бас Сүмийн бүх гишүүнийг адисалж мөн хүчирхэгжүүлж чадах өвөрмөц ойлголт болон туршлагуудыг авчирдаг. Тэд бишоп, гадасны ерөнхийлөгч эсвэл гадасны патриархаас өөр ямар ч дуудлагад үйлчлэх боломжтой.

Ярилцаж болох асуултууд

  • Ямар шинэ, утга учиртай дуудлага эсвэл үүрэгт ажил ганц бие залуучуудыг аврал болон өргөмжлөлийн ажилд оролцох боломжоор хангадаг вэ?

  • Бид ганц бие залуучуудад одоо байгаа дуудлагадаа хэрэгтэй гэдгээ мэдрэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?

  • Аль хэсгийн ганц бие залуучуудыг бүрэн ашиглаж чадахгүй байна вэ?

  • Оролцоогүй хүмүүс ихэнхдээ ямар дуудлага, ажил үүрэг, үйлчлэх боломжууд хүлээн авах хүсэлтэй байдаг вэ?

Тодорхой удирдамжууд

  • Утга учиргүй дуудлага үүсгэхээс зайлсхий. “Утга учиртай” гэдэг нь хүмүүст олон утгаар илэрхийлэгдэх боловч бүх хүн үйлчилж байгаа газраа хэрэгтэй гэдгээ мэдрэх ёстой.

  • Ганц бие залуучуудын нөлөө нь сайнаар тусч болох тойрог, гадасны дуудлагууд дээр анхаарлаа төвлөрүүлж эхэл.

  • ГБЗ-ын нэгжид ганц бие залуучуудыг ихэнх удирдах албан тушаалуудад дууд (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 37.2.2, 37.3.2-ыг үзнэ үү).

Авч үзэж, хөгжүүлэх боломжтой санаанууд

  • Дуудлагад, үүн дотор удирдах дуудлагад үйлчлэх боломжтой хүмүүсийг олж тогтоохдоо ганц бие залуучуудыг авч үзэхийг удирдагчдад уриал.

  • Ганц бие залуучууд бүгд тохинууллын дуудлагатай байгаа эсэхийг анхаар.

  • Ганц бие залуучуудад ариун сүмд үйлчлэх, гэр бүлийн түүхийн ажилд оролцох, сайн мэдээг бусадтай хуваалцах гэх мэт олон боломжийг авч үз.

  • Ганц бие залуучуудын нөлөөг улам өргөжүүлэх дуудлага, үүрэгт ажлуудыг авч үз.

Зураг
Ангид зааж байгаа эмэгтэй

Хоёрдугаар цаг

Ням гаргийн цуглааны хоёрдугаар цаг нь ганц бие залуучуудад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээ хөгжүүлж, сайн мэдээний ойлголтоо нэмэгдүүлж, нэг хэсэг байх мөн харилцаа холбоогоо мэдрэх, сайн мэдээний амьдралд нь үзүүлж буй нөлөөнд талархалтай хандахад тусална.

Ярилцаж болох асуултууд

  • Хоёрдугаар цагаас ямар үр дүн гараасай гэж хүсэн хүлээж байна вэ? Сүмийн эдгээр цуглааны ямар үйл ажиллагаа нь эдгээр үр дүнд хамгийн их нөлөөлдөг вэ?

  • Хоёрдугаар цаг дээр ганц бие залуучуудын ямар хэрэгцээнүүдийг хөндөж болох вэ?

  • Одоогийн хоёрдугаар цаг дээр тулгарч байгаа ямар асуудлууд байна вэ?

  • Бид бүх ганц бие залуучуудад хүртээмжтэй, сонирхолтой хоёрдугаар цагийг хэрхэн нэвтрүүлж болох вэ (итгэлийн хүч, суралцах загвар, туулсан амьдралаас үл хамааран)?

Тодорхой удирдамжууд

  • Сүмийн бусад гишүүний ашиглаж байгаатай адил судрын болон сургаалын сургалтын материал ашигла.

  • Хүн бүрд харилцаа үүсгэж, оролцохыг урамшуулсан нээлттэй орчин бүрдүүл.

  • Гишүүдэд багшийн болон ангийн олон сонголт гаргаж өгөх тухайд анхаар.

  • Сүмээс батлагдсан цуглааны загварыг баримтал (ням гаргийн долоо хоногт холимог анги, бусад долоо хоногт ахлагчийн чуулга болон Халамжийн нийгэмлэг)

  • Эдгээр өөрчлөлт нь газар зүйн болон ГБЗ-ын нэгжүүдэд аль алинд нь хэрхэн нөлөөлж болохыг авч үзээрэй.

Авч үзэж, хөгжүүлэх боломжтой санаанууд

  • Суралцах олон арга барилыг дэмжиж, олон жижиг ангиуд нээж, сэдэвтэй холбоотой яриа өрнүүлж, туршлагаа хуваалцахыг урамшуулж, мөн утга учиртай нийгмийн харилцаанууд үүсгэ. Жишээ нь дараах ангиуд орж болно:

    • Үйлчлэлд төвлөрсөн ангиуд

    • Хөгжимд төвлөрсөн ангиуд

    • Дүрс бичлэгт төвлөрсөн ангиуд

  • Биеэр оролцох боломжгүй ч сайн мэдээнээс суралцах боломжтой хүмүүст зориулан онлайн болон холимог ангиуд гарга.

  • 5 дахь ням гарагт орон нутгийн ганц бие залуучуудад хамаатай сэдвүүд дээр онцгой анхаарал хандуул. Жишээ нь дараах сэдвүүд байж болно:

    • Сэдэвчилсэн болон тулгамдаж буй асуудал хөндсөн

    • Бие даах чадвар

    • Донтолтоос ангижрах

Зохих түвшний удирдлагын зөвлөлийн зөвшөөрлөөр хоёрдугаар цагийн цуглаанд гарсан өөрчлөлтүүдийг батлуулж, уг өөрчлөлтүүдийг ганц бие залуучуудад танилцуулах төлөвлөгөө гарга.

Зураг
Эрэгтэйчүүд суралцаж байгаа нь

Институт

Шашны институтийн хөтөлбөр нь ганц бие залуучуудыг долоо хоногийн нэг өдрийн сайн мэдээ судлах ангиудаар дамжуулан Аврагчийн “хаант улсын сургаалыг та нар бие биендээ заах” (Сургаал ба Гэрээ 88:77) урилгыг гүйцэлдүүлэх боломжийг олгодог.

Институт бол Христэд төвлөрсөн, сударт суурилсан, суралцагч төвтэй хөтөлбөр бөгөөд оролцогчдод Бурханд илүү ойртоход, Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд итгэх итгэлээ хүчирхэгжүүлж, гэрээний зам дээр өсөж хөгжихөд туслах зорилготой (Иошуа 1:8; Иохан 5:39; 2 Нифай 31:21-ийг үзнэ үү).

Ярилцаж болох асуултууд

  • Институт болон сайн мэдээнээс суралцахын ач холбогдлын талаар Сүмийн удирдагчид юу гэж заасан бэ?

  • Орон нутгийн ганц бие залуучууд институтээс ямар туршлага хуримтлуулж байна вэ?

  • Институтийн хөтөлбөрийг орон нутгийн ганц бие залуучуудад илүү уян хатан, нээлттэй болгохын тулд хэрхэн зохицуулж болох вэ?

  • Бид Шашны институт, семинарын (И&С) ажилтнаа таньдаг уу? Тэд ГБЗ-ын хорооны хуралд ямар үүрэг гүйцэтгэж болох вэ?

Тодорхой удирдамжууд

  • 18–30 насны бүх ганц бие залуусыг сургуульд сурдаг эсэхээс үл хамааран институтэд хамрагдахыг дэмждэг.

  • Шашны институтийн хөтөлбөрүүд нь ганц бие залуучуудын хэрэгцээг хангахын тулд санваарын удирдагчдын болон И&С-ын ажилтнуудын удирдлага дор зохион байгуулагддаг.

  • Их сургуульд түшиглэсэн институтийн ангийг зохион байгуулах боломжгүй бол гадасны институтийн ангийг зохион байгуулж болно.

  • Гадасны институтийн хөтөлбөрүүд нь ерөнхийдөө коллежид суралцдаггүй ганц бие залуучуудын хэрэгцээнд төвлөрдөг. Тэд кредит авахаас илүүтэй ирц болон суралцах явц дээр төвлөрдөг.

  • Суралцагчид институт төгсөхдөө эсвэл Сүмийн их сургууль руу шилжүүлж болох кредит авахын тулд төгсөх шаардлагуудыг хангаж болно.

  • Зарим ганц бие залуучууд институт төгссөн дипломтой болох хүсэлтэй байхад зарим нь хүсэхгүй байж болно. Төгсөлтийн шаардлага бус харин ганц бие залуучуудын хэрэгцээ танай бүсийн институтийн хөтөлбөрийн үйл ажиллагаанд нөлөөлөх ёстой.

Авч үзэж, хөгжүүлэх боломжтой санаанууд

  • Гадаснууд институтийн ангиудыг олон гадасны хүрээнд нэгтгэж болно.

  • Ганц бие залуучууд хоол юм уу нийгмийн үйл ажиллагаа хосолсон “институтийн үдэшт” илүү дуртай байж болох юм.

  • Институтийг хэрхэн орон нутгийн ГБЗ-ын цугларах газар нэгтгэж болох талаар бодож үз.

  • Институтийн ангиудын өдөр, цаг, хичээлийн үргэлжлэх хугацаа, долоо хоногийн тоо, онцгой сэдвүүд дээр ажиллах дадлага ажил гэх мэт зохицуулж болох зүйлсийг олж мэд.

Авах алхмууд

  1. Ганц бие залуучуудын институтийн туршлага болон үүнийг хэрхэн сайжруулж болох талаар ойлгохын тулд тэднийг сонс.

  2. Бүсийнхээ ганц бие залуучуудын хэрэгцээг хамгийн сайн хангах институтийн хөтөлбөрийг зохион байгуулж мөн зохицуулахын тулд гадасны ерөнхийлөгч болон орон нутгийн И&С-ын ажилтнуудтай хамтран ажилла.

Зураг
цэцэрлэгт ажиллаж буй хүмүүс

Үйлчлэл

Ганц бие залуучууд “сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулж” (Сургаал ба Гэрээ 58:27) мөн өөрсдийн санаа сэтгэлээ зориулсан үйлстээ бодит өөрчлөлт хийхийн тулд албан ба албан бус боломжуудыг хүлээн авах ёстой.

Ярилцаж болох асуултууд

  • JustServe-ийг бүсийнхээ ганц бие залуучуудад утга учиртай үйлчлэх боломжуудыг олж тогтооход нь туслахын тулд хэрхэн ашиглаж болох вэ? (Бүсийнхээ JustServe-ийн төлөөлөгчтэй уулзахдаа Энэ холбоосыг ашиглана уу.)

  • Утга учиртай үйлчлэлийн боломжууд нь ганц бие залуучуудад хэрхэн эерэг нөлөө үзүүлж болох вэ?

  • Утга учиртай үйлчлэх боломжуудыг олоход ямар асуудал тулгардаг вэ?

  • Манай орон нутагт ямар төрлийн үйлчлэлийн боломжууд хамгийн их нөлөөлж болох вэ?

  • Бид ямар бүлгүүдтэй хамтарч ажиллаж болох вэ?

  • Бид үйлчилж байхдаа харилцаа үүсгэхэд хэрхэн тусалж болох вэ?

Тодорхой удирдамжууд

  • Утга учиргүй (бүгдийг хамруулахад хангалтгүй) үйлчлэх боломжуудаас зайлсхий.

  • Ганц бие залуучуудад аль болох ойр ойрхон үйлчлэх боломжуудыг сонгох бололцоо олго.

  • Ганц бие залуучууд ажлыг тэргүүлж байгаа эсэхэд анхаар.

Авч үзэж, хөгжүүлэх боломжтой санаанууд

  • JustServe, бие даах чадвар хөгжүүлэх курсууд, донтолтоос ангижрах хөтөлбөр, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил эсвэл EnglishConnect гэх мэт Сүмийн болон орон нутгийн одоогийн эх сурвалжуудыг ашиглах юм уу эсвэл улам өргөжүүл.

  • Төслүүд дээр бусад тойрог, салбар, гадаснуудтай хамтарч ажилла.

  • Бусад шашны байгууллага, засгийн газар эсвэл олон нийтийн томоохон санал санаачилгууд дээр ажиллаж буй ашгийн бус байгууллагуудтай хамтран ажилла.

  • Орон нутгийн шинэ томоохон санал санаачилга (ядуусыг хооллох төв барих гэх мэт) дээр тусал.

  • Бүрэн болон хагас цагийн үйлчлэлийн номлогчдын боломжуудыг нэмэгдүүл.

  • Үйлчлэлийн дуудлагуудыг нэмэгдүүл (“Church Callings” үзнэ үү).

  • Одоогийн төслүүдээ хэвшүүл (сургах, ментор болох, хүнсний тусламж сар бүр хийх гэх мэт).

Зураг
Ариун сүмийн өмнө зогсож буй хүмүүс

Ариун сүмд үйлчилж, шүтэн бишрэх нь

Ерөнхийлөгч Нэлсон ийн заасан: “Бид ариун сүмд шүтэн бишрэх үедээ … сүнслэг эерэг инерцээ нэмэгдүүлдэг. Би та нараас ариун сүмийн мөнхийн адислалууд дээр анхаарал хандуулснаар дэлхийн арга замуудыг сөрөн зогсохыг гуйж байна. Тэнд та нарын өнгөрүүлсэн цаг хугацаа мөнхөд үргэлжлэх адислалыг авчирдаг” (“Цаг нь ирлээ,” 2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган).

Ганц бие залуучууд ариун сүмд цугларснаар итгэл найдвар, амар амгалан, хайрыг мэдрэх ба өөрсдөдөө тулгамдаж буй сорилт бэрхшээлийг даван туулахад шаардлагатай гэрлийг хүлээн авах болно.

Ярилцаж болох асуултууд

  • Ариун сүмийн шүтэн бишрэх, үйлчлэл нь ганц бие залуучуудад тулгамдаж буй сорилт бэрхшээлд нь хэрхэн тусалж болох вэ?

  • Ганц бие залуучуудад ариун сүмд шүтэн биширч мөн үйлчлэхэд нь юу саад болдог вэ? Бид хэрхэн тусалж чадах вэ?

  • Бид ганц бие залуучуудад ариун сүмд шүтэн бишрэх, мөн үйлчлэх замаар амьдралдаа илүү хүч чадал олоход нь туслахын тулд юу зааж болох вэ?

  • Бид ганц бие залуучуудыг ариун сүмийн гэрээнүүдийг хүлээн авч, гэрээний зам дээр үлдэхэд нь хэрхэн бэлтгэж чадах вэ?

  • Бид ганц бие залуучуудыг ариун сүмд цугларч, үйлчлэхэд нь хэрхэн урамшуулж чадах вэ?

  • Бид ганц бие залуучуудад гэр бүлийн түүхээ ариун сүмийн ажлынхаа нэг хэсэг болгоход нь хэрхэн тусалж чадах вэ?

Тодорхой удирдамжууд

  • Ариун сүмийн ирц болон ариун сүмийн дуудлагатай холбоотой бодлого журмын талаар Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 25.5, 26–27-оос зөвлөгөө авна уу. Ганц бие залуучууд ариун сүмийн ажилтнаар “үйлчлэх талаар бишопт хандаж” (25.5.1) болохыг анхаар.

  • Ариун сүмд орох төлөвлөгөө гаргахдаа ганц бие залуучуудад ариун сүмд гайхалтай туршлага хуримтлуулах бэлтгэл хангахад нь хэрхэн тусалж болохоо бодож үз.

  • Ариун сүм дээр ГБЗ-ын үйл ажиллагаа төлөвлөхдөө ариун сүмээс авсан цагаа баталгаажуулаад, бүлгийнхэндээ хэрэг болж магадгүй чухал зүйлс байвал мэдэгд.

Авч үзэж, хөгжүүлэх боломжтой санаанууд

  • Хишгээ хүлээн авахаар эсвэл лацдан холбогдохоор зэхэж буй ганц бие залуучуудад зориулж ариун сүмд бэлтгэх анги зохион байгуулахыг бод.

  • Ганц бие залуучуудад оролцох ариун сүмийн байнгын аялал зохион байгуул. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Их Эзэнтэй Түүний ариун өргөөнд уулзах уулзалтыг тогтмол хийх арга замыг олж, тэгээд тэрхүү уулзалтдаа хоцролгүй, баяр хөөртэй ирж байхыг би танд уриалж байна” (“Үлгэр жишээ хожмын үеийн гэгээнтнүүд болох нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган 119) хэмээн заасан.

  • Онцгой цугларалтын, ариун ёслолын цуглааны, гэр бүлийн үдшийн сэдвүүд эсвэл ариун сүм эсвэл гэр бүлийн түүхтэй холбоотой үйл ажиллагаанууд төлөвлө.

  • Ганц бие залуучууд орон нутгийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилдаа хэрхэн илүү идэвхтэй хамрагдаж болох талаар орон нутгийнхаа санваарын удирдагчидтай болон ариун сүмийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй зөвлөлд.

  • Ариун сүм дэх ёслолын ажилтнаар эсвэл сайн дурын ажилтнаар үйлчлэх боломжуудын талаар ганц бие залуучуудад мэдээлэх арга замуудыг төлөвлө.

Зураг
Сэлфи хийж буй хүмүүс

ГБЗ-ын чуулган

ГБЗ-ын чуулган бол Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага дор хийгддэг ганц бие залуучуудад зориулсан томоохон хэмжээний нэмэлт үйл ажиллагаа юм. ГБЗ-ын чуулганыг ГБЗ-ын төлөвлөлтийн хороо болон орон нутгийн удирдагчдын сонгосон уриан доор тулгуурлан хийж болно. Энэ нь Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлэхэд туслах мөн бусад ганц бие залуучуудтай нэгдмэл байдлаа мэдрэхэд чиглэсэн онцгой цугларалт, дадлага ажил, үйлчлэл болон үйл ажиллагаануудыг багтаасан байх ёстой.

Ярилцаж болох асуултууд

  • Энэ бүсэд хангалттай тооны үр дүнтэй чуулган зохион байгуулах сонирхолтой ганц бие залуучууд байгаа юу?

  • ГБЗ-ын чуулган зохион байгуулахын ач тус нь юунд оршдог вэ?

  • ГБЗ-ын чуулган зохион байгуулахад ямар асуудал тулгарч болох вэ?

  • Чуулганд орон нутгийн бүсээс гадна амьдардаг ганц бие залуучууд оролцох боломжтой юу?

  • Энэ нь бидний ажиллах ёстой шийдэл мөн эсэх дээр өөр ямар санаанууд тусалж болох вэ?

Тодорхой удирдамжууд

  • Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс ГБЗ-ын чуулган зохион байгуулах зөвшөөрөл ав.

  • ГБЗ-ын чуулган төлөвлөх хороо байгуул.

  • ГБЗ-ын төлөвлөлтийн хороо болон орон нутгийн удирдлагыг чуулганыг зохион байгуулж, хэрэгжүүлэхэд манлайлах боломж олго.

  • Чуулган зохион байгуулахад тохиромжтой газраа сонго.

  • Ганц бие залуучуудын харилцааг дэмжиж, Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэх туршлагуудыг оруул.

  • Семинар болон онцгой цугларалтын сэдвүүд нь орон нутгийн ГБЗ-д ач холбогдолтой эсэхэд анхаар

  • Ганц бие залуучуудад оролцох төлөвлөгөө гаргаж болохын тулд чуулганаа эрт зарла.

  • Чуулганы дундуур тунгаан бодох, бусадтай мэдээлэл солилцох боломж олгох үүднээс чөлөөт цаг гарга.

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл ГБЗ-ын чуулган зохион байгуулах гэж байгаа тохиолдолд Ганц бие залуучуудын удирдамжийг ашиглан төлөвлөгөөнд нь тусална уу.

Зураг
Эрэгтэй, эмэгтэй хүн

ГБЗ-ын онцгой цугларалт

ГБЗ-ын онцгой цугларалт нь бишоп, гадасны ерөнхийлөгч, эсвэл Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлаган дор явагддаг нэмэлт үйл ажиллагаа юм. ГБЗ-ын онцгой цугларалт нь ерөнхийдөө залбирал, сүмийн дуулал, хөгжмийн үзүүлбэр болон сонгогдсон хувь хүний эсвэл хүмүүсийн сайн мэдээнд төвлөрсөн захиасыг агуулдаг.

Ярилцаж болох асуултууд

  • Онцгой цугларалт хийх нь ямар ач тустай вэ?

  • Ямар саад тулгардаг вэ?

  • Манай бүсийн ганц бие залуучуудын ямар хэрэгцээг онцгой цугларалт дээр хөндөж болох вэ?

  • Онцгой цугларалтыг танхимаар, шууд дамжуулалтаар эсвэл аль алинаар нь хийх хэрэгтэй юу?

  • Захиас болон зорилтот үзэгчдийн хувьд ямар хэлбэр (ярилцах, хэлэлцүүлэг, хэлэлцүүлэг гэх мэт) хамгийн үр дүнтэй байх вэ?

  • Онцгой цугларалтыг өөр хэлээр ярьдаг эсвэл хөгжлийн бэрхшээлтэй гээд бүх хүнд хэрхэн хүртээмжтэй болгож болох вэ?

Тодорхой удирдамжууд

  • Онцгой цугларалтыг төлөвлөхдөө бүсийнхээ ганц бие залуучуудын хэрэгцээ, сонирхол, туршлагуудыг авч үз.

  • Ганц бие залуучууд нь онцгой цугларалтын үндсэн зохион байгуулагч болон удирдагчдаар оролцох хэрэгтэй.

  • Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, бишопын зөвлөл болон бусад удирдагч онцгой цугларалт болохоос өмнө ба дараа нь дэмжиж оролцох хэрэгтэй.

  • Онцгой цугларалтыг тойрог, гадас эсвэл олон гадасны түвшинд зохион байгуулж болно.

Авч үзэж, хөгжүүлэх боломжтой санаанууд

  • Олон хэлбэрийг авч үз. Бүсдээ өмнө нь ашиглаж байгаагүй хэлбэрүүдийг хэрэгжүүлэхээс бүү эмээ. Жишээлбэл:

    • Биеэр очих цугларалт

    • Онлайн цугларалт

    • Нээлттэй Хэлэлцүүлэг

    • Бүлгийн ярилцлага

    • Ариун ёслолын цуглаан хэлбэрийн захиас

    • Хөгжмийн номер

    • Семинар

  • Онцгой цугларалтын сэдэв нь ямагт сүнслэг агуулгатай байх ба ганц бие залуучуудыг Христэд улам ойртуулахад тусалдаг байх хэрэгтэй. Жишээлбэл: сэдвүүд нь дараах байдлаар байж болно:

    • Аврал, өргөмжлөлийн ажил

    • Сургаалын сэдвүүд

    • Үйлчлэх боломж

    • Тулгарч буй асуудлууд

    • Донтолтоос ангижрах

    • Сүмийн түүх

    • Гэнэтийн аюул осолд бэлтгэгдсэн байдал

    • Бие даах чадвар

    • Сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэлийн тэнхээтэй байх

    • Мэдээллийн хэрэгслийн аюулгүй байдал

    • Христийнхтэй адил зан чанарууд

Зураг
тойрон сууж буй бүлэг

ГБЗ-ын цугларах газар

Ганц бие залуучууд найзуудаараа өөрсдийг нь Бурханд болон нэг нэгэнд нь ойртуулах эерэг үйл ажиллагаа болон туршлагуудад цугларч, оролцохдоо дуртай байдаг. Цугларах газар нь (одоогийн цуглааны байр эсвэл институтийн байр зэрэг) ганц бие залуучууд, тэдний найзууд цугларч дараах зүйлийн нэг буюу хэд хэдэд нь оролцож болох сонгогдсон байршил юм. Үүнд:

  • Шашны боловсрол болон сайн мэдээг суралцах (Институтийн ангиуд, Ирээд, Намайг дага судлах бүлгүүд, сайн мэдээний хэлэлцүүлэг, онцгой цугларалтууд гэх мэт)

  • Үйлчлэл болон олон нийтийн үйл ажиллагаанууд (JustServe төсөл зэрэг олон нийтийн болон хүмүүнлэгийн үйлчлэл, бүжиг, соёлын арга хэмжээ эсвэл гэр бүлийн үдшийн бүлгүүд гэх мэт)

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн үйл ажиллагаа, ариун сүмийн бэлтгэл

  • Бие даах чадвар хөгжүүлэх болон боловсролын боломжууд (Бие даах чадвар хөгжүүлэх курс эсвэл БЯИС–Pathway Worldwide гэх мэт)

  • Номлогчийн үйл ажиллагаанууд (нөхөрлөл эсвэл номлолд бэлтгэх үйл ажиллагаа гэх мэт)

  • Нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанууд (“Connect with Communities: Share Church Resources,” ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү)

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Establishing a YSA Gathering Place” (ChurchofJesusChrist.org) -ыг үзнэ үү.

Ярилцаж болох асуултууд

  • Олон нийтийн ямар харилцаанууд ганц бие залуучуудад нэг хэсэг гэдгээ мэдрэхэд туслах вэ?

  • Олон нийтийн үйл ажиллагаанууд хэрхэн Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлж чадах вэ?

  • Ганц бие залуучуудад цугларах газар байгуулах нь тэднийг сүнслэг болон нийгмийн байдлаар хэрхэн адислах вэ?

Тодорхой удирдамжууд

  • Гадасны ерөнхийлөгч нь ГБЗ-ын цугларах газрыг удирдан явуулахдаа гадасны ГБЗ-ын хороог ашиглана (Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 14.1.1.2-ыг үзнэ үү). Олон гадасны хэмжээнд цугларах газартай бол энэ хороо гадас болгоноос ганц бие залуучуудыг хамруулж болно.

  • Гадасны ГБЗ-ын хороо Сүмийн үйл ажиллагааны удирдамжийг баримтална (Ерөнхий гарын авлага, 20-р бүлгийг үзнэ үү).

  • Хэрэв гадасны ГБЗ-ын хороо институтийн байрыг ашиглах боломжтой бол институтийн захирал (эсвэл зохицуулагч) нь ГБЗ-ын цугларах газрыг дэмжихэд гол үүрэг гүйцэтгэнэ.

  • Үйл ажиллагааны сан, төсвийн зардлыг гадасны (эсвэл гадаснуудын) ГБЗ-ын төсвөөс авна (Ерөнхий гарын авлага, 14.2.1.3), шаардлагатай тохиолдолд бүсийн төсвөөс хангана.

Хэвлэх