“Хамтдаа зөвлөлдөөд тохирсон шийдэл гарга,” Ганц бие залуучуудыг хүчирхэгжүүлэх (2022)
Хамтдаа зөвлөлдөөд тохирсон шийдэл гарга
Хороогоороо бүсийнхээ ганц бие залуучуудыг сонсоод, олж мэдсэн зүйлсээ хуваалц. Хүмүүсийн олж мэдсэн хэрэгцээг хэрхэн хангах талаар хамтдаа зөвлөлд. Та нарын шийдэл дараах шаардлагыг хангах нь зүйтэй:
-
Ганц бие залуучуудад гэрээ болон ёслолуудаар дамжуулан Аврагчтай холбогдоход нь туслах.
-
Бүх ганц бие залуучууд дээр төвлөрөх. Та бусадтай нийцгүй гэж боддог, итгэлийн гүн асуулт тээсэн, нийгмээс дэмжлэг авдаггүй эсвэл итгэл нь соригдож буй хүмүүст илэн далангүй ярилцах нээлттэй орчныг бүрдүүлж чадна.
-
Нэгэн хэсэг гэдгийг нь мэдрүүлж, харилцааг бэхжүүлэх.
-
Ганц бие залуучуудын хэрэгцээг хангах (цугларч нийгмийн харилцаанд орох, материаллаг тусламж хүлээн авах, боловсрол эзэмших, нийгмийн ур чадвар эсвэл харилцаа холбоо хөгжүүлэх, ажил олох, сэтгэл санаагаа сайн байлгах эсвэл зорилго, чиглэлтэй болох гэх мэт хэрэгцээ)
Та нар хамтран зөвлөлдөхдөө:
-
Бүх санааг сонсож, авч үзсэн эсэхээ нягтал.
-
Илчлэлт эрэлхийл.
-
Бүсийнхээ ганц бие залуучуудын онцгой хэрэгцээг хангаж мөн одоогийн эсвэл өмнөх шийдлүүдээ сайжруулахын тулд тохирсон шийдэл гарга.
-
Ингэхдээ орон нутгийн удирдагчидтай холбогдож, тэдний зөвлөгөөг эрэлхийл.
“Сүмийн одоогийн эх сурвалжууд болон шийдлүүд” хэсэг нь бусдын аль хэдийн хийсэн болон танд боломжтой зүйлсийг авч үзэхэд туслах олон сонголтыг санал болгодог.