Судрууд
Мосе 1


Мосегийн Номоос
сонгож авсан хэсгүүд

1830 оны зургаадугаар сараас 1831 оны хоёрдугаар сард бошиглогч Иосеф Смитэд илчлэгдсэнээр Библийн орчуулгаас авсан хэсэг оршвой.

Бүлэг 1

(1830 оны зургаадугаар сар)

Бурхан Өөрийгөө Мосед илчлэв—Мосе түр хувиргагдав—Тэрээр Сатантай тулгарав—Хүн суурьшсан олон дэлхийг Мосе харав—Тоо томшгүй олон дэлхий Хүүгээр бүтээгдсэн ажээ—Бурханы ажил мөн сүр жавхлан нь хүмүүний үхэшгүй байдал ба мөнх амьдралыг тохиолгон авчрах явдал юм.

1 Мосе нэгэн үлэмжийн өндөр ууланд дээш аваачигдсан үед Мосед хэлсэн Бурханы үгс оршвой,

2 Мөн тэрээр Бурханыг нүүр тулан харж, мөн тэрээр түүнтэй ярив, мөн Бурханы сүр жавхлан Мосе дээр байв; тиймийн тул Мосе түүний оршихуйд тэсэж чадав.

3 Мөн Бурхан Мосед ярьж, хэлсэн нь: Болгоогтун, бибээр Их Эзэн Бүхнийг Чадагч Бурхан, мөн Төгсгөлгүй гэдэг нь миний нэр бөлгөө; учир нь бибээр өдрүүдийн эхлэл эсвээс жилүүдийн төгсгөл үгүй болой; мөн энэ нь төгсгөлгүй биш гэж үү?

4 Мөн, болгоогтун, чи миний хүү билээ; иймийн тул харагтун, мөн бибээр мутрынхаа бүтээлийг чамд үзүүлье; гэвч бүгдийг нь биш, учир нь миний ажлууд, мөн тэрчлэн миний үгс төгсгөлгүй билээ, учир нь тэдгээр нь хэзээ ч зогсох нь үгүй.

5 Иймийн тул, тэрээр миний бүх сүр жавхланг болгоохоос өөрөөр хэн ч миний бүх ажлыг болгоож чадах нь үгүй; мөн хэн ч миний бүх сүр жавхланг болгоогоод, мөн дараа нь дэлхий дээр маханбодод үлдэж чадах нь үгүй.

6 Мөн би чамд зориулан ажил бэлтгэсэн, Мосе, хүү минь; мөн чи бол миний Төрсөн Ганцтай адил төстэй билээ; мөн миний Төрсөн Ганц бол Аврагч бөгөөд Аврагч байх болно, учир нь тэрбээр ач ивээл болон үнэнээр дүүрэн бөлгөө; гэвч надаас өөр Бурхан үгүй болой, мөн бүх зүйл миний өмнө буй, учир нь би тэдгээрийг бүгдийг нь мэддэг.

7 Мөн эдүгээ, болгоогтун, энэ нэг зүйлийг би чамд үзүүлье, Мосе, хүү минь, учир нь чи дэлхийд байна, мөн эдүгээ би үүнийг чамд үзүүлье.

8 Мөнхүү улиран тохиох дор Мосе харж, мөн дээр нь өөрөө бүтээгдсэн тэр дэлхийг болгоов; мөн Мосе дэлхий мөн үүний хязгааруудыг, мөн байгаа мөн бүтээгдсэн байсан хүмүүсийн үрсийг бүгдийг болгоов; мөн үүнд тэрбээр агуу ихээр гайхаж мөн гайхширав.

9 Мөн Бурханы оршихуй Мосегоос татан авагдав, иймээс түүний сүр жавхлан Мосе дээр байсангүй; мөн Мосе ор ганцаар үлдсэн байлаа. Мөн тэрээр ор ганцаар үлдээд, тэрээр газарт унав.

10 Мөнхүү улиран тохиох дор Мосе хүмүүний адил, өөрийн ердийн хүчин чадлыг хүлээн автал олон цагийн хугацаа өнгөрөв; мөн тэрээр өөртөө хэлжээ: Эдүгээ, энэ шалтгааны учир хүмүүн юу ч биш гэдгийг би мэднэ, би ийм зүйлийг хэзээ ч төсөөлж байсангүй.

11 Харин эдүгээ миний өөрийн мэлмий Бурханыг болгоов; гэхдээ миний эгэл бус, харин миний сүнслэг мэлмий бөлгөө, учир нь миний эгэл мэлмий болгоож чадах байсан нь үгүй; учир нь би түүний оршихуйд гандаж мөн нас нөгчих байсан; гэвч түүний сүр жавхлан над дээр байлаа; мөн бибээр, түүний нүүрийг болгоов, учир нь би түүний өмнө түр хувиран өөрчлөгдсөн байв.

12 Мөнхүү улиран тохиох дор Мосе эдгээр үгийг хэлтэл, болгоогтун, Сатан түүнийг уруу татахаар ирж, хэлэв: Мосе, хүний хүү, намайг шүтэгтүн.

13 Мөнхүү улиран тохиох дор Мосе Сатан руу харж мөн хэлэв: Чи хэн бэ? Учир нь болгоогтун, түүний Төрсөн Ганцтай адил төстэй Бурханы хүү байна би; мөн би чамайг шүтэх ёстой тэр сүр жавхлан чинь хаана байна вэ?

14 Учир нь болгоогтун, түүний сүр жавхлан над дээр ирэхээс, мөн би түүний өмнө түр хувиран өөрчлөгдөхөөс бусдаар, би Бурханыг харж чадахгүй байсан билээ. Харин би чамайг эгэл хүмүүний байдалдаа харж чадаж байна. Энэ нь тийм биш гэж үү, тийм биз дээ?

15 Бурханы минь нэр алдаршиг, учир нь түүний Сүнс тэр чигээрээ надаас авагдсан нь үгүй, эсвээс чиний сүр жавхлан хаана байна? Учир нь миний хувьд харанхуй байна. Мөн би Бурхан та хоёрыг хооронд нь ялган таньж чадна; учир нь Бурхан надад: Бурханыг шүт, учир нь чи гагцхүү түүнд үйлчлэх ёстой хэмээн хэлсэн билээ.

16 Эндээс зайл чи, Сатан; намайг бүү мэхэл: учир нь Бурхан надад: Чи миний Төрсөн Ганцтай адил төстэй хэмээн хэлсэн билээ.

17 Мөн тэрбээр шатаж буй бутан дотроос намайг дуудсан үедээ тэрчлэн надад зарлигууд өгч: Миний Төрсөн Ганцын нэрээр Бурханыг дуудагтун, мөн намайг шүт хэмээн хэлсэн бөлгөө.

18 Мөн Мосе түүнчлэн хэлэв: Би Бурханыг дуудахаа болих нь үгүй, түүнээс асуух бусад зүйл надад буй, учир нь түүний сүр жавхлан над дээр байсан, иймийн тул би түүнийг болон чамайг хооронд нь ялган таньж чадна. Эндээс тонил, Сатан.

19 Мөн эдүгээ, эдгээр үгийг Мосе хэлэхэд, Сатан чанга дуугаар хашхиран, мөн газар дээр уурлан догширч, мөн: Би Төрсөн Ганц байна, намайг шүт хэмээн тушаав.

20 Мөнхүү улиран тохиох дор Мосе үлэмж ихээр айж эхлэв, мөн тэрээр айж эхлэхдээ, тамын гашууныг тэрээр харав. Гэсэн хэдий ч тэр Бурханыг дуудан, хүч чадал авав, мөн тэрээр хэлж: Надаас тонил, Сатан, учир нь сүр жавхлант Бурхан болох гагцхүү энэ Бурханыг л би шүтэх болно хэмээн тушаав.

21 Мөн эдүгээ Сатан дагжин чичирч эхлэв, мөн газар чичрэв; мөн Мосе хүч чадал хүлээн авч, тэгээд Бурханыг дуудан: Төрсөн Ганцын нэрээр, эндээс тонил Сатан хэмээн хэлэв.

22 Мөнхүү улиран тохиох дор Сатан уйлан мөн гаслан, мөн шүдээ хавиран чанга дуугаар хашхирав; мөн тэр тэндээс, бүр Мосегийн дэргэдээс тонилов, ингэснээр тэрээр түүнийг харсан нь үгүй.

23 Мөн эдүгээ энэ зүйлийн тухай Мосе гэрчлэв; гэвч ёс бус байдлын улмаас энэ гэрчлэл нь хүмүүсийн үрсийн дунд байдаггүй болой.

24 Мөнхүү улиран тохиох дор Сатан Мосегийн дэргэдээс тонилоход, Эцэг, Хүү хоёрын тухай гэрчилдэг Ариун Сүнсээр дүүрээд, Мосе тэнгэр өөд нүдээ өргөн харав;

25 Мөн Бурханы нэрийг дуудан, тэрээр түүний сүр жавхланг дахин болгоов, учир нь энэ нь түүн дээр байлаа; мөн тэрээр нэгэн дуу хоолой ийн хэлэхийг сонсов: Адислагдсан болой чи, Мосе, учир нь Бүхнийг Чадагч бибээр чамайг сонгосон билээ, мөн чи их уснаас илүү хүчтэй болгогдох болно; учир нь тэд чиний зарлигийг, чамайг Бурхан байсан шиг дуулгавартай дагах болно.

26 Мөн харагтун, би чамтай бүр чиний өдрүүдийн төгсгөл хүртэл хамт байна; учир нь чи миний хүмүүсийг боолчлолоос чөлөөлөх болно, бүр миний сонгосон Израилыг буюу.

27 Мөнхүү улиран тохиох дор, уг дуу хоолойг ярих зуур, Мосе хараа бэлчээн мөн дэлхийг, тийм ээ, бүр үүнийг бүхэлд нь болгоов; мөн түүний болгоогоогүй үүний ямар ч өчүүхэн хэсэг байсангүй, үүнийг Бурханы Сүнсээр ялган таньсан бөлгөө.

28 Мөн тэрээр тэрчлэн үүний оршин суугчдыг болгоов, мөн түүний болгоогоогүй нэг ч бодгаль байсангүй; мөн тэрээр Бурханы Сүнсээр тэдгээрийг ялган танив; мөн тэдгээрийн тоо нь агуу, бүр тэнгисийн эрэг дээрх элс адил тоо томшгүй байв.

29 Мөн тэрбээр олон нутгийг болгоов; мөн нутаг бүр нь газар хэмээн нэрлэгдсэн байв, мөн тэдгээрийн гадаргуу дээр оршин суугчид байлаа.

30 Мөнхүү улиран тохиох дор Мосе Бурханыг дуудаж хэлэв: Би танаас гуйя, эдгээр зүйл яагаад ийм байгааг, мөн та тэдгээрийг юугаар хийснийг надад хэлээч?

31 Мөн болгоогтун, Их Эзэний сүр жавхлан Мосе дээр байлаа, тийм болохоор Мосе Бурханы оршихуйд зогсож, мөн түүнтэй нүүр тулан ярилцаж байв. Мөн Их Эзэн Бурхан Мосед хэлэв: Миний өөрийн зорилгын учир би эдгээр зүйлийг хийсэн билээ. Энэ бол мэргэн ухаан бөгөөд энэ нь надад үлдэх болно.

32 Мөн ач ивээл болон үнэнээр дүүрэн миний Төрсөн Ганц Хүү болох өөрийн хүчний үгээр би тэдгээрийг бүтээсэн юм.

33 Мөн би тоо томшгүй олон дэлхийг бүтээсэн; мөн би өөрийн хувийн зорилгын учир тэрчлэн тэдгээрийг бүтээсэн болой; мөн миний Төрсөн Ганц болох Хүүгээр би тэдгээрийг бүтээлгэсэн юм.

34 Мөн бүх хүнээс анхны хүнийг Адам хэмээн би нэрлэсэн, тэд нь олон болой.

35 Гэвч гагцхүү энэ дэлхийн, мөн үүний оршин суугчдын шастирыг би чамд өгье. Учир нь болгоогтун, миний үгийн хүчээр улиран одсон олон дэлхий буй. Мөн одоо байгаа нь олон буюу, мөн тэдгээр нь хүмүүний хувьд тоо томшгүй болой; гэвч бүх зүйл надад тоологддог буюу, учир нь тэдгээр нь минийх бөгөөд би тэдгээрийг мэддэг.

36 Мөнхүү улиран тохиох дор Мосе Их Эзэнд ярьж, хэлэв: Ай Бурхан минь, өөрийнхөө үйлчлэгчид нигүүлсэнгүй байгаач, мөн энэ дэлхий мөн үүний оршин суугчид мөн тэрчлэн тэнгэрүүдийн талаар надад хэлээч, мөн тэгвэл таны үйлчлэгч сэтгэл хангалуун байх болно.

37 Мөн Их Эзэн Мосед хандан ярьж, хэлэв: Тэнгэрүүд, тэдгээр нь олон болой, мөн тэдгээр нь хүмүүнд тоологдошгүй; гэвч тэдгээр нь надад тоологддог, учир нь тэдгээр нь минийх буюу.

38 Мөн нэг дэлхий мөн үүний тэнгэр улиран одоход, өөр нэг нь үүнчлэн ирэх бөлгөө; мөн миний ажлууд, мөн миний үгс төгсгөлгүй бөлгөө.

39 Учир нь болгоогтун, хүмүүний үхэшгүй байдал ба мөнх амьдралыг тохиолгон авчрах нь миний ажил мөн миний сүр жавхлан бөлгөө.

40 Мөн эдүгээ, Мосе хүү минь, дээр нь чиний зогсож байгаа энэ дэлхийн талаар би чамд ярих болно; мөн чи миний ярих зүйлсийг бичиж авах ёстой.

41 Мөн хүмүүсийн үрс миний үгсийг юу ч биш мэтээр үнэлж мөн тэдгээрээс олныг нь чиний бичих тэр номоос хасах тэрхүү өдөрт, болгоогтун, чиний адил өөр нэгнийг би сонгох болно; мөн тэдгээр нь хүмүүсийн үрсийн дунд, итгэх болгоны дунд дахин байх болно.

42 (Эдгээр үг нь, хүмүүсийн үрсийн дунд нэр нь үл мэдэгдэх нэг ууланд Мосед яригдсан болой. Мөн эдүгээ тэдгээр нь чамд яригдлаа. Итгэдэг тэднээс өөр хэнд ч тэдгээрийг бүү үзүүл. Бүр тийм буюу. Амен.)