Бүлэг 3
(1830 оны зургаадугаар сараас аравдугаар сар)
Бурхан бүх зүйлийг дэлхий дээр бодитоор байхаас нь өмнө сүнслэг хэлбэрээр бүтээжээ—Тэрбээр дэлхий дээрх анхны маханбод, хүмүүнийг бүтээв—Эмэгтэй хүн эрэгтэй хүнд туслагч бөлгөө.
1 Тийнхүү тэнгэр болон дэлхий бүрэн болсон байлаа, мөн тэдгээрийн бүх олон нь буюу.
2 Мөн долоо дахь өдөр, Бурхан бибээр ажлаа, мөн хийсэн бүх зүйлээ дуусгав; мөн бибээр долоо дахь өдөр бүх хөдөлмөрөөсөө амрав, мөн миний хийсэн бүх зүйл дуусав, мөн, Бурхан бибээр тэдгээр нь сайн байсныг харлаа;
3 Мөн Бурхан бибээр долоо дахь өдрийг адисалж мөн үүнийг ариусгав; учир юун гэвэл үүнд Бурхан бибээр бүтээж мөн хийсэн бүх ажлаасаа амарсан бөлгөө.
4 Мөн эдүгээ, болгоогтун, би чамд хэлж байна, эдгээр нь Их Эзэн бибээр тэнгэр болон дэлхийг бий болгосон тэр өдөрт, тэдгээр нь бүтээгдсэн үеийн тэнгэр болон дэлхийн бүлэглэлүүд болой,
5 Мөн үүний өмнө талбайн ургамал бүхэн дэлхийд байхаасаа өмнө, мөн талбайн ургац бүхэн ургахаасаа өмнө буюу. Учир нь Их Эзэн бибээр, өөрийн ярьсан бүх зүйлийг дэлхийн гадаргуу дээр бодитоор байхаас нь өмнө сүнслэг хэлбэрээр бүтээсэн билээ. Учир нь Их Эзэн, Бурхан бибээр дэлхийн гадаргуу дээр бороо оруулаагүй байв. Мөн Их Эзэн, Бурхан бибээр хүмүүсийн үрсийг бүгдийг бүтээсэн байв; гэсэн ч газар боловсруулах хүнийг хараахан бүтээгээгүй байв; учир нь тэнгэрт би тэднийг бүтээсэн юм; мөн дэлхий дээр мөн уснууд бас агаарт маханбод хараахан байгаагүй билээ;
6 Харин Их Эзэн, Бурхан бибээр ярьж мөн дэлхийгээс манан будан хөөрч, мөн газрын бүх гадаргууг усалсан юм.
7 Мөн Их Эзэн Бурхан бибээр, хүнийг газрын тоосноос бүтээв, мөн амин амьсгалыг нь түүний хамрын нүхээр үлээн оруулав; мөн хүн нь дэлхий дээрх анхны маханбод, амьд бодгаль, тэрчлэн анхны хүн болов; гэсэн хэдий ч, бүх зүйл өмнө нь бүтээгдсэн байлаа; харин миний үгийн дагуу тэдгээр нь сүнслэг хэлбэрээр бүтээгдэж мөн бий болгогдсон байв.
8 Мөн Их Эзэн Бурхан бибээр Еденд, зүүн талд цэцэрлэг суулгаж, мөн тэнд өөрийн бий болгосон хүнийг тавьсан бөлгөө.
9 Мөн Их Эзэн, Бурхан бибээр хүмүүний хараанд аятай сайхан байх мод болгоныг, бодитоор газраас ургах болгосон; мөн хүмүүн үүнийг болгоож чадсан. Мөн энэ нь тэрчлэн амьд бодгаль болсон юм. Учир нь үүнийг би бүтээсэн тэр өдөр энэ нь сүнслэг хэлбэртэй байв; учир нь Бурхан бибээр үүнийг бүтээсэн тэр хүрээнд энэ нь үлддэг, тийм ээ, бүр хүмүүн хэрэглэхийн тулд миний бэлтгэсэн бүх зүйл ийн үлддэг бөлгөө; мөн энэ нь хоол болгоход сайн байсныг хүмүүн харав. Мөн Их Эзэн, Бурхан бибээр уг цэцэрлэгийн гол дунд амьдралын модыг, мөн тэрчлэн сайн ба муугийн мэдлэгийн модыг тарьсан билээ.
10 Мөн Их Эзэн, Бурхан бибээр, Еденээс гол урсаж цэцэрлэгийг услахаар болгосон бөлгөө; мөн тэндээс энэ нь салаалж, мөн голын дөрвөн эх болдог байв.
11 Мөн Их Эзэн, Бурхан бибээр эхнийхийг нь Пишон гэж нэрлэв, мөн энэ нь Их Эзэн Бурхан миний маш их алт бүтээсэн Хавилагийн бүх нутгийг хүрээлдэг;
12 Мөн тэр газрын алт шижир байв, мөн тэнд бделлиум бас оникс чулуу байв.
13 Мөн хоёр дахь голын нэрийг Гихон гэдэг байв, мөн энэ нь Етиопийн нийт нутгийг хиллэн урсдаг буюу.
14 Мөн гурав дахь голын нэр нь Хиддекел байв; энэ нь Ассирийн зүүн тийш урсдаг байлаа. Мөн дөрөв дэх гол нь Евфрат байв.
15 Мөн Их Эзэн Бурхан бибээр, уг хүнийг авч, мөн түүнийг Едений цэцэрлэгт, үүнийг ургуулж мөн үүнийг арчлан тордуулахын тулд байрлуулсан буюу.
16 Мөн Их Эзэн Бурхан бибээр уг хүнд зарлиглаж: Цэцэрлэгийн мод болгоноос чи чөлөөтэйгээр идэж болно,
17 Харин сайн ба муугийн мэдлэгийн модноос чи идэж болохгүй, гэсэн хэдий ч, чи өөрийнхөө төлөө сонгож болно, учир нь ингэх нь чамд өгөгдсөн билээ; гэхдээ, үүнийг би хориглосныг санагтун; учир нь түүнээс идсэн тэр өдөрт чи гарцаагүй үхэх болно хэмээв.
18 Мөн хүн ганцаар байх нь сайн биш; иймийн тул би түүнд зориулж туслагчийг хийх болно хэмээн Их Эзэн Бурхан бибээр өөрийн Төрсөн Ганцад хэлэв.
19 Мөн Их Эзэн Бурхан бибээр газраас, хээрийн амьтан болгоныг, мөн агаарын жигүүртэн бүрийг бий болгов; мөн тэдгээр нь Адам өөрсдийг нь юу гэж нэрлэхийг мэдэхээр түүн дээр очих ёстой хэмээн зарлиглав; мөн тэдгээр нь тэрчлэн амьд бодгалиуд байлаа; учир нь, Бурхан бибээр амин амьсгалыг нь тэдэнд үлээн оруулж, мөн амьдардаг болгоныг Адам юу гэж нэрлэнэв, тэр нь тэдгээрийн нэр байх болно хэмээн зарлигласан бөлгөө.
20 Мөн бүх мал адгуус, мөн агаарын жигүүртнүүд, мөн хээрийн амьтан болгонд Адам нэр өгөв; харин Адамын хувьд түүнд тохирох туслагч байхгүй байлаа.
21 Мөн Их Эзэн Бурхан бибээр Адамыг гүн нойронд автсан байхаар болгов; мөн тэрээр нойрсов, мөн би түүний хавиргануудаас нэгийг авч мөн үүний оронд махаар таглав;
22 Мөн Их Эзэн Бурхан бибээр уг хүнээс авсан хавиргаар эмэгтэй хүнийг хийж, мөн түүнийг уг эрэгтэйд авчрав.
23 Мөн Адам хэлэв: Энэ нь миний яснаас авсан яс мөн махнаас тасарсан мах болохыг би эдүгээ мэдэв; тэрээр Эмэгтэй хүн хэмээн нэрлэгдэх болно, учир нь тэрээр эрэгтэй хүнээс гарган авагдсан бөлгөө.
24 Тиймийн тул эр хүн өөрийн эцэг мөн эхээ орхин, мөн эхнэртээ өөрийгөө зориулах болно; мөн тэд нэг маханбод байх болно.
25 Мөн эр хүн болон түүний эхнэр хоёул нүцгэн байв, мөн тэд ичдэггүй байлаа.