Ерөнхий чуулганаас суралцах нь
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бид дэлхий дээр амьд бошиглогчтой байхаар адислагдсан. Түүний болон Сүмийн бусад ерөнхий удирдагчийн сургаал нь Сүмийн гишүүдэд, ялангуяа таны зааж буй өсвөр үеийнхэнд асар их хүч өгдөг. Их Эзэн “… Та нарт түүний өгөх [бошиглогчийн] бүх үгсэд хийгээд зарлигуудад анхаарал тавигтун; Учир нь түүний үгийг та нар миний амнаас гарсан мэтээр бүхий л тэвчээр хийгээд итгэлд хүлээн авах ёстой. Учир нь эдгээр зүйлүүдийг хийснээр тамын үүд та нарыг дийлэх нь үгүй; тийм ээ, мөн Их Эзэн Бурхан харанхуйн хүчийг та нарын өмнөөс сарниул[ах болно]” (Сургаал ба Гэрээ 21:4–6) хэмээн тунхагласан.
Өөрийгөө бэлтгэхэд туслах эх сурвалжууд
Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамт таны зааж буй залуу эрэгтэйчүүдийн хувьд хамгийн их ач холбогдолтой байж болох хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы захиасаас нэгийг эсвэл түүнээс олныг сонго.
Ерөнхий чуулганы видео бичлэг, бичвэрүүдийг онлайнаар (conference.lds.org-ийг үзнэ үү) болон Gospel Library aпп дээр тавьсан болно.
Заахаасаа өмнө тунгаан бодох асуултууд
Энэ Ерөнхий чуулганы захиасаар ямар зарчим, сургаалуудыг заасан байна вэ? Эдгээрийн аль нь чуулгын эсвэл ангийн тань өсвөр үеийнхэнд хамгийн их хэрэгтэй гэж та бодож байна вэ?
Үг хэлсэн хүн ямар туршлага, жишээ ашигласан байна вэ? Эдгээр туршлага, жишээ ямар зарчмуудыг зааж байна вэ? Та эдгээр зарчимтай холбоотой амьдралынхаа ямар туршлагаас хуваалцаж болох вэ?
Үг хэлсэн хүн биднийг юу хийхэд урьсан бэ? Тэр бидэнд ямар ямар адислал авна гэж амласан бэ? Та өсвөр үеийнхэнтэй ямар урилга, амлагдсан адислалуудын талаар ярилцах вэ?
Цуглааны тойм
1. Хамтдаа зөвлөлдөж, туршлагаа хуваалц
Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг хөтлөн явуулна. Ойролцоогоор 5–10 минут.
Дараахтай адил зүйлсийн талаар ярилцлага хөтлөн явуул. Үүнд:
-
Манай чуулга эсвэл анги: Өнөөдөр хэн ирээгүй байна вэ? Хэнийд айлчлан очих хэрэгтэй вэ? Дараагийн үйл ажиллагаанд хэнийг урих нь зүйтэй вэ? Бидний тусламж, залбирал хэнд хэрэгтэй байна вэ?
-
Бидний үүрэг хариуцлага: Бид ямар үүрэгт ажил хийх хэрэгтэй байна вэ? Бид ямар үүрэгт ажлаа хийж дууссан бэ? Бид бусдыг Христэд хэрхэн урьсан бэ? Мөн бид одоо хэрхэн бусдыг урьж болох вэ?
-
Бидний амьдрал: Чуулгынханд эсвэл ангийнханд хамгийн сүүлийн цуглаанаар ярилцсан зүйлсээ сануул. Ойлгож мэдсэн зүйлээ амьдралд хэрэгжүүлэх талаар бид ямар туршлагатай болсон бэ? Өнгөрсөн хэдэн долоо хоногийн туршид бид сайн мэдээний талаарх бидний гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн ямар туршлагыг олж авсан бэ?
Боломжтой бол эдгээрийг өмнө нь чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээрээ ярилцана уу.
2. Хамтдаа суралц
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл багш, удирдагч цуглааныг хөтлөн явуулна. Ойролцоогоор 25–35 минут.
Ерөнхий чуулганы захиасуудыг эсвэл сонгосон захиасыг судалж, Сүнсний удирдамжийг эрэлхийл (“Заахынхаа өмнө тунгаан бодох асуултууд”-ыг үзнэ үү.) Дараа нь өсвөр үеийнхэнд энэ захиасаас үнэнийг олж мэдэхэд туслах арга замыг төлөвлө. Дараах үйл ажиллагаанууд тусалж болно. Үүнд:
-
Захиасыг хураангуйл. Өсвөр үеийнхнийг захиасыг уншаад, нэг өгүүлбэрээр хураангуйлан бичихэд урь. Хураангуйлсан өгүүлбэрээ амархан санаж болохын тулд аль болох богиносгон хасахыг тэднээс хүс.
-
Судрын талаар суралц. Өсвөр үеийнхнийг сонгосон захиаст эш татсан судрыг уншихад урь. Захиас дахь сургаал нь судрыг илүү сайн ойлгоход хэрхэн тусалж байгаа талаар ярилцахыг тэднээс хүс.
-
Бэлдээд, хуваалц. Цуглаан болохын өмнө хэд хэдэн залуу эрэгтэй, эмэгтэйг захиасын өөр өөр хэсгээс уншаад, бодол санаа, мэдрэмж, ойлголтоо хуваалцахад бэлдэж ирэхэд урь.
-
Үг хэллэгийг ол. Захиас дээрх хэдэн догол мөрийг сонгоод, өсвөр үеийнхнийг тэдгээрээс зааж буй сургаалыг ойлгоход туслах хэллэгийг олоход урь. Юу олж мэдсэнээ мөн энэ нь яагаад чухал болох талаар хуваалцахыг тэднээс хүс.
-
Зураг бүтээ. Өсвөр үеийнхнийг захиас дээрээс өөрсдөдөө утга учиртай санагдсан нэг эшлэлийг олоход урь. Дараа нь тэд энэ эшлэл дээрээ үндэслэн хуваалцах юм уу гэртээ тавьж болох зурагт хуудас, номын хавчуурга болон мийм хийж болно.
-
Урилга, адислалуудыг ол. Залуу эрэгтэй, залуу эмэгтэй бүрд хэлсэн үгийн нэг нэг хувийг өөр өөр өнгийн фломастер, харандаа эсвэл өнгийн харандаатай хамт өг. Сайн мэдээний зарчим, дагаж үйлдэх урилга, амлагдсан адислал, сэрэмжлүүлэг гэх мэт хэсгийг өөр өөр өнгөөр тодруулан будахад тэднийг урь. Олж мэдсэн зүйлийнхээ талаарх бодол санаагаа хуваалцахад өсвөр үеийнхнийг урь.
-
Эшлэлүүдийг хуваалц. Өсвөр үеийнхнийг өөрсдөд нь сүнслэг урам өгдөг эшлэлүүдээс хуваалцахад урь. Эдгээр эшлэл биднийг юу хийхэд сүнсээр өдөөж байна вэ? Эдгээр сургаалыг бусадтай хуваалцах ямар боломж бидэнд байдаг вэ?
-
Хичээл бэлд. Өсвөр үеийнхнээс хоёр хоёроороо ажиллан, захиасынхаа хэсэг дээр үндэслэн гэр бүлийн үдшийн хичээл төлөвлөхийг хүс. Бид эдгээр сургаалын талаар мөн эдгээр нь бидний амьдралд ямар холбоотой болох талаар гэр бүлийнхээ гишүүдэд хэрхэн ойлгуулан тусалж болох вэ? Зарим багийг төлөвлөгөөгөө хуваалцахад урь.
-
Уншаад, хуваалц. Захиасаас авсан хэдэн эшлэлийг хамтдаа унш. Эдгээр эшлэл тэдний хувьд ямар утга учиртай болохыг харуулсан судрын эсвэл өөрсдийн амьдралын жишээнээс хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс.
3. Үйлдэх төлөвлөгөө
Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг хөтлөн явуулна. Ойролцоогоор 5–10 минут.
Та захиасыг эсвэл захиасуудыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь өсвөр үеийнхнийг хэрхэн урамшуулан дэмжих вэ? Дараах зүйлсийг авч үзнэ үү. Үүнд:
-
Цуглааны үеэр төрсөн аливаа мэдрэмж, сэтгэгдлээ хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс. Тэдний хувьд юу нь утга учиртай байсан бэ? Ойлгож мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд ганцаараа болон чуулгаараа эсвэл ангиараа хамт хийж болох зүйл байна уу?
-
Дараагийн хэдэн долоо хоногт төрсөн сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ бичиж тэмдэглэх хэдэн хормыг өсвөр үеийнхэнд гаргаж өг. Санаагаа хуваалцахад тэднийг урь.
-
Дараагийн цуглааны эхэнд өөрсдийн туршлагыг хуваалцах боломжтой гэдгийг өсвөр үеийнхэнд сануул.