Ерөнхий чуулганаас суралцах нь
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бид өнөө үед дэлхий дээр амьд бошиглогчтой байхаар адислагдсан. Түүний болон Сүмийн бусад ерөнхий удирдагчийн сургаалууд нь Сүмийн гишүүдэд, ялангуяа таны зааж буй өсвөр үеийнхэнд асар их хүч өгдөг. Их Эзэн “… Та нарт түүний өгөх [бошиглогчийн] бүх үгсэд хийгээд зарлигуудад анхаарал тавигтун; Учир нь түүний үгийг та нар миний амнаас гарсан мэтээр бүхий л тэвчээр хийгээд итгэлд хүлээн авах ёстой. Учир нь эдгээр зүйлүүдийг хийснээр тамын үүд та нарыг дийлэх нь үгүй; тийм ээ, мөн Их Эзэн Бурхан харанхуйн хүчийг та нарын өмнөөс сарниул[ах болно]” (Сургаал ба Гэрээ 21:4–6) хэмээн тунхагласан.
Өөрийгөө бэлтгэхэд туслах эх сурвалжууд
Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамт таны зааж буй өсвөр үеийнхний хувьд хамгийн их ач холбогдолтой байж болох хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы захиасаас нэгийг эсвэл түүнээс олныг сонго.
Ерөнхий чуулганы видео бичлэг, бичвэрүүдийг онлайнаар (conference.lds.org-ийг үзнэ үү) болон Gospel Library aпп дээрээс олж үзэх боломжтой.
Заахаасаа өмнө тунгаан бодох асуултууд
Энэ чуулганы захиасаар ямар зарчим, сургаал заасан байна вэ? Эдгээрээс аль нь чуулгын эсвэл ангийн тань өсвөр үеийнхэнд хамгийн их хэрэгтэй гэж та бодож байна вэ?
Үг хэлсэн хүн ямар туршлага, жишээ ашигласан байна вэ? Эдгээр туршлага, жишээ ямар зарчим зааж байна вэ? Та эдгээр зарчимтай холбоотой амьдралынхаа ямар туршлагаас хуваалцаж болох вэ?
Үг хэлсэн хүн биднийг юу хийхэд урьсан бэ? Тэр биднийг ямар ямар адислал хүлээн авах болно гэж амласан бэ? Та өсвөр үеийнхэнтэй ямар урилга, амлагдсан адислалуудын талаар ярилцах вэ?
Цуглааны тойм
1. Хамтдаа зөвлөлдөж, туршлагаа хуваалц
Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн хөтлөн явуулна. Ойролцоогоор 5–10 минут.
Дараахтай адил зүйлсийн талаарх ярилцлагыг хөтлөн явуул. Үүнд:
-
Манай чуулга эсвэл анги: Өнөөдөр хэн ирээгүй байна вэ? Бид хэнийд айлчлан очих хэрэгтэй вэ? Бид дараагийн үйл ажиллагаанд хэнийг урих нь зүйтэй вэ? Хэнд бидний тусламж, залбирал хэрэгтэй байна вэ?
-
Бидний үүрэг хариуцлага: Бид ямар үүрэгт ажил хийх хэрэгтэй байна вэ? Бид ямар үүрэгт ажлаа хийж дууссан бэ? Бид бусдыг Христэд ирэхэд хэрхэн урьсан бэ мөн бид одоо бусдыг хэрхэн урьж болох вэ?
-
Бидний амьдрал: Чуулгынханд эсвэл ангийнханд өмнөх цуглааны үеэр ярилцсан зүйлсээ сануул. Бид ойлгож мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх талаар ямар туршлагатай болсон бэ? Бид өнгөрсөн хэдэн долоо хоногийн туршид сайн мэдээний талаарх гэрчлэлийг маань хүчирхэгжүүлсэн ямар туршлагуудыг олж авсан бэ?
Хэрвээ боломжтой бол эдгээр зүйлийг урьдчилан чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээрээ хэлэлц.
2. Хамтдаа суралц
Удирдагч юм уу багш эсвэл чуулгын юм уу ангийн нэг гишүүн хөтлөн явуулна. Ойролцоогоор 25–35 минут.
Сонгосон захиас эсвэл Ерөнхий чуулганы захиасуудыг судалж, Сүнсний удирдамжийг эрэлхийл (“Заахаасаа өмнө тунгаан бодох асуултууд”-ыг үзнэ үү). Дараа нь өсвөр үеийнхэнд энэ захиасаас үнэнийг олж мэдэхэд нь туслах арга замыг төлөвлө. Дараах үйл ажиллагаанууд тусалж болно. Үүнд:
-
Захиасыг хураангуйл. Өсвөр үеийнхнийг захиасыг уншаад, нэг өгүүлбэрт багтааж хураангуйлан бичихэд урь. Хураангуйлсан өгүүлбэрээ амархан санаж болохын тулд богино хэллэг болгохыг тэднээс хүс.
-
Судрын талаар суралц. Өсвөр үеийнхнийг сонгосон захиаст эш татсан судрыг уншихад урь. Захиас дахь сургаалууд нь судрыг илүү сайн ойлгоход хэрхэн тусалж байгаа талаар ярилцахыг тэднээс хүс.
-
Бэлдээд, хуваалц. Цуглаанаас өмнө хэд хэдэн залуу эрэгтэй, эмэгтэйг захиасын өөр өөр хэсгээс уншаад, бодол санаа, мэдрэмж, ойлголтоо хуваалцахад бэлдэж ирэхэд урь.
-
Үг хэллэгийг ол. Захиас дээрх хэдэн догол мөрийг сонгоод, өсвөр үеийнхнийг тэдгээрээс зааж буй сургаалыг ойлгоход нь туслах үг хэллэгийг олоход урь. Юу олж мэдсэнээ мөн энэ нь яагаад чухал болох талаар хуваалцахыг тэднээс хүс.
-
Зураг бүтээ. Өсвөр үеийнхнийг захиас дээрээс өөрсдөд нь утга учиртай болох нэг эшлэлийг олоход урь. Дараа нь тэд энэ эшлэл дээрээ үндэслэн хуваалцах юм уу гэртээ тавьж болох зурагт хуудас, номын хавчуурга болон мийм хийж болно.
-
Урилга, адислалуудыг ол. Хэлсэн үгийн нэг нэг хувийг өөр өөр өнгийн фломастер, харандаа, будгийн харандаатай хамт залуу эрэгтэй, эмэгтэй бүрд өг. Тэднийг сайн мэдээний зарчим, дагаж үйлдэх урилга, амлагдсан адислал, сэрэмжлүүлэг зэргийг өөр өөр өнгөөр тодруулан тэмдэглэхэд урь. Олж мэдсэн зүйлийнхээ талаарх бодол санаагаа хуваалцахад өсвөр үеийнхнийг урь.
-
Эшлэлүүдийг хуваалц. Өөрсдөд нь сүнслэг урам өгдөг захиасаас эшлэлүүдийг хуваалцахад өсвөр үеийнхнийг урь. Эдгээр эшлэл биднийг юу хийхэд сүнсээр өдөөж байна вэ? Эдгээр сургаалыг бусадтай хуваалцах ямар боломж бидэнд байна вэ?
-
Хичээл бэлд. Өсвөр үеийнхнийг хоёр хоёроороо ажиллан, захиасынхаа хэсэг дээр үндэслэсэн гэр бүлийн үдшийн хичээл төлөвлөхийг хүс. Бид гэр бүлийнхээ гишүүдэд эдгээр сургаалыг мөн эдгээр нь бидний амьдралтай хэрхэн холбоотой болохыг ойлгоход нь туслахын тулд юу хийж болох вэ? Зарим багийг төлөвлөгөөгөө хуваалцахад урь.
-
Уншаад, хуваалц. Захиасаас авсан хэдэн эшлэлийг хамтдаа унш. Эдгээр эшлэл тэдний хувьд утга учиртай болохыг харуулсан судрын эсвэл өөрсдийн амьдралын жишээнээс хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс.
3. Үйлдэх төлөвлөгөө гарга
Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн хөтлөн явуулна. Ойролцоогоор 5–10 минут.
Та захиасыг эсвэл захиасуудыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь өсвөр үеийнхнийг хэрхэн урамшуулан дэмжих вэ? Дараах зүйлсийн талаар бодож үз. Үүнд:
-
Цуглааны үеэр төрсөн аливаа мэдрэмж, сэтгэгдлээ хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс. Тэдний хувьд юу нь утга учиртай байсан бэ? Ойлгож мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд ганцаараа, чуулгаараа эсвэл ангиараа хамт хийж болох зүйл байна уу?
-
Ирэх долоо хоногуудад төрсөн сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ бичиж тэмдэглэх хэдэн хормыг өсвөр үеийнхэнд гаргаж өг. Тэднийг санаагаа хуваалцахад урь.
-
Дараагийн цуглааны эхэнд өөрсдийн туршлагыг хуваалцах боломжтой гэдгийг өсвөр үеийнхэнд сануул.