Дэлхий даяарх онцгой цугларалтууд
Юу ч хийж байсан өөрт оногдсоноо хичээн гүйцэтгэ: Жинхэнэ дүр төрхийг чинь нуух баг зүүхээс зайлсхий


2:3

Юу ч хийж байсан өөрт оногдсоноо хичээн гүйцэтгэ: Жинхэнэ дүр төрхийг чинь нуух баг зүүхээс зайлсхий

Залуу насанд хүрэгчдэд зориулсан онцгой цугларалт• Айдахо дахь БЯИС•2012 оны 3 сарын 4

Залуу насанд хүрэгчдэд хандан ярих болсондоо би баяртай байна.Би та нартаа Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгынхны хайр болон мэндчилгээг дамжуулан хүргэе. Айдахо дахь БЯИС-ийн Ерөнхий Чуулганы Төвд байгаадаа итгэж ядан байна. Дэлхий дахинаа өөр өөр газар байгаа та бүгдийг төсөөлөн харж байна.

Та нарын насанд байхад маань Ерөнхийлөгч Дэвид О.МкКей бошиглогч байлаа. Ерөнхийлөгч Дэвид О.МкКей 1951 оноос намайг яг 30 нас хүрэхэд буюу 1970 оныг хүртэл Сүмийн ерөнхийлөгчөөр үйлчилсэн. Залуу байхад бошиглогчийн талаар ямар нэгэн үнэхээр онцгой зүйл үргэлж байдаг. Би Ерөнхийлөгч Дэвид О.МкКейг хайрлан бахдан гайхширдаг байв. Тэр Шотландад номлолд үйлчилж байхдаа үнэнтэй олонтоо холбогддог байлаа. Номлолд гараад удаагүй байхдаа гэрээ асар ихээр санаж, Стирлинг цайзын ойролцоох дурсгалт газруудыг үзэн, хэдэн цагийг өнгөрөөдөг байжээ. Хамтрагчийнхаа хамт цайзаар аялаад буцах замдаа тэд хаалганы дээрх чулуун дээр Шекспирийн үгсээс эш татсан: Юу ч хийж байсан өөрт оногдсоноо хичээн гүйцэтгэ гэсэн бичэгтэй пайз бүхий нэгэн байшинг өнгөрөн явжээ.

Энэ тохиолдлын тухай эргэн дурсаж, Ерөнхийлөгч МкКей 1957 онд өгсөн яриандаа: Би өөртөө эсвэл миний доторх Сүнс надад “Чи Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн. Бүр үүнээс илүүтэй, чи Их Эзэн Есүс Христийг энд төлөөлж байна. Сүмийн төлөөлөгчийн хувьд үүрэг хариуцлагыг хүлээсэн шүү дээ гэж хэлж билээ. Тэгээд би энэ бага үдээр бид юу хийж гүйцэтгэснээ бодлоо. Бид дурсгалт газраар зугаалсан, түүхэн зааварчилгаа ба мэдээлэл олж авсан энэ нь үнэн ба сэтгэл маань их хөөрч баяссан …. Гэвч энэ нь номлолын ажил биш …. Тэр чулуун дээрээс авсан захиасыг би хүлээн авч, тэр цаг мөчөөс хойш бид Шотланд дахь бүрэн цагийн номлогчийн хувьд өөрт оногдсоноо хийхийг хичээсэн.” 1

Юу ч хийж байсан өөрт оногдсоноо хичээн гүйцэтгэ гэсэн нь үнэхээр чухал захиас байсан төдийгүй Ерөнхийлөгч МкКейд гайхамшигтай нөлөөллийг үзүүлсэн тул тэр үүнийг өөрийн амьдралын турш урамшуулах өдөөлт болгон ашигласан юм. Тэр үүнийг ямар ч үүрэг хариуцлага хүлээсэн өөрийн мөрдлөгөө болгон, өөрийн хамгийн сайнаар хийж гүйцэтгэдэг байв.

Ахлагч Дэвид Б.Хэйт Шотландад номлолын ерөнхийлөгч байхдаа чулуун бичээсийн эх хувийг эрж олоод, яг ижил хувийг хийж, одоо тэр нь Ютагийн Прово дох Номлогчдыг Сургах Төвд байдаг. Та нарын олон нь тэр эшлэлийг харж, түүний утга учрын талаар тунгаан бодож байсан биз ээ. Ахлагч Рассел М.Нэлсон саяхан Номлогчдыг Сургах Төвийн 50 жилийн ойгоор энэ захиасыг дахин баталсан.

Та нар хэн бэ гэдэг талаар би эргэцүүлэн бодох зуур, та нар энэ үеийнхнийхээ утга учир, ач холбогдолд бүрэн талархалтай байдаггүй байж магадгүй гэсэн мэдрэмж төрсөн юм. Нийгэм үндсэндээ өнөөдрийг хүртэл байсан олон янзын үеийнхэн бүгд л ямар нэгэн нэр хочийг зүүдэг. Учир нь дэлхий дахиныг хамарсан 1930-аад оны агуу хямрал, дараа нь Дэлхийн 2-р дайн, үүний хор хөнөөл болон дэлхийг амьдрахад илүү аятай газар болгох ажил зэргийг давсан Нэгдсэн Улс болон бусад улс орнуудын ахмад үеийнхэн болох биднийг “Хамгийн агуу үеийнхэн” гэж нэрлэдэг. Сүмийн ахмад ах нарын нэлээд нь энэ үйл явдлуудад оролцож байсан. Ерөнхийлөгч Монсон Америкийн Нэгдсэн Улсын тэнгисийн цэрэгт; Ерөнхийлөгч Пакер Америкийн Нэгдсэн Улсын Нисэх хүчинд үйлчилж байсан; Ахлагч Перри Нэгдсэн Улсын усан цэрэгт мөн алба хашиж байв. Би тэдэнд тохиолдсон, тэдний суралцсан, заасан зарим зүйлээс дараа нь та нартай хуваалцах болно.

1980, 90-ээд оны эхээр төрсөн та нарын үеийнхэн нь одоогоор “Мянган жилийн үеийнхэн”-д хамаарана. Зарим тайлбарлагчид энэ үеийнхэн юу л хийж бүтээв гэж дээ хэмээн эргэлзэх нь ч бий. Би та нарын мэргэжил ба боловсрол Тэнгэр дэх Эцэгийн төлөвлөгөөний өсөлт хөгжилтөд нөлөөлөх хамгийн шилдэг үеийнхний үндэс байх болно гэдэгт итгэж байна.

Би яагаад ингэж хэлсэн бэ? Танай үе өмнөх үеийнхээсээ Институт Семинарын сургалтыг илүү дээд төвшинд авчирч, илүү сайн сургалтыг Хүүхдийн хэсэг, Санваартан, Залуу эмэгтэйчүүдийн ангиас авсан. Та нарын 375,000 орчим нь бүрэн цагийн номлолд үйлчилсэн мөн үйлчилж ч байна. Та нар энэ цаг үед үйлчилсэн бүрэн цагийн номлогчдын гуравны нэгийг төлөөлдөг. Энэ цаг үеийн хамгийн анхны номлогч Самуел Смит Ахлагчид томилогдон, 1830 оны 4- сарын 6-нд бүрэн цагийн номлогчоор гар тавилтаар адислагдсан. Тэр цагаас хойш үйлчилсэн номлогчдыг багцлан төсөөлж, тэдний гуравны нэг нь та нарын насныхан гэж бодоход үнэхээр гайхамшигтай. Харьцуулан бодоход намайг 18 – 30 настай байсан 12 жилд зөвхөн 76,000 бүрэн цагийн номлогчид буюу 8%-иас бага үйлчилсэн байна. Бүрэн цагийн номлолд үйлчлэх боломжгүй байсан хүмүүсийн хувьд та нарын хандив чухал ач холбогдолтой байх болно. Тэргүүн Зөвлөл ба Арванхоёрын бараг тал нь номлолд үйлчлэх боломжгүй байсан.

Баг өмсөж, Дүр эсгэхээс зайлсхий

Та нарт байгаа сайн үйлсийн төлөөх асар их боломжийг авч үзэхэд та нарын ирээдүйд санааг минь зовоох зүйл юу байна вэ? Та нарт би ямар зөвлөмж өгч чадах вэ? гэхээр нэгдүгээрт, хүн нэг бүрт бие хүний зан чанараа гарган—тэр бүү хэл баг өмсөөд ч—мөн та нарыг хэн гэдэгт эсвэл хэн болохыг хүсч байгаад тань үнэхээр нөлөөлөхгүй хэн нэгэн болоход агуу дарамт байх болно.

Өнгөрсөн зун Ахлагч Л.Том Перри бид хоёр Майкл Оттерсоны,2 хамт Олон Нийттэй харилцах албаны ажлынхаа хүрээнд түүний Нью Йорк дахь ажлынх нь өрөөнд Абрахам Фоксмэнтэй уулзсан юм.Ноён Фоксмэн бол Гүжирдлийн эсрэг холбооны үндэсний захирал билээ. Уг холбооны эрхэм зорилго нь еврей хүмүүсийн доромжлолыг зогсоох явдал. Түүний амьдралынх нь 40 жилийн туршлага энэхүү албанд хөтлөн оруулсан.Түүнийг энэ ажилд амьдралын туршлага хөтлөн оруулсан. Тэр Дэлхийн 1-р дайны эхээр төрсөн. Түүний эцэг эх Жозеф ба Хелен Фоксмэн еврейчүүдийн эсрэг зарлигтай тулгарч, Абрахамыг 1941 оны 9-р сард тэднийг Литвагийн Вилна дахь еврей нарын хороололд ирэхийнх нь өмнө Католик Польш охин болгожээ. Абрахам 13 сартай байлаа. Түүний эцэг эх дайн болон шатаах камераас амьд үлдсэн ч Абрахамыг дөрвөн нас хүртэл нь эргэн уулзалдаж чадаагүй аж. Барагцаагаар 1.5 сая еврей хүүхдүүд нацистын тамд үхсэн юм.Абрахам Ням гараг болгон түүнийг сүмд дагуулан очдог, түүнийг еврей үндэстэн болохыг далдлан нуусан католик охины ачаар амьд үлджээ.3 Тиймээс Абрахам Фоксмэн амьдралаа Еврейчүүдийг гадуурхах, өшөө хонзон, сохор шүтлэг ба ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэхэд зориулсанд гайхах зүйлгүй.

Би өмнө нь ноён Фоксмэнтэй хамт ажиллаж байсан бөгөөд түүний эр зориг, үзэл бодлыг гайхшран биширдэг. Нью Йорк хотноо болсон уулзалт дээр би түүнээс Сүмийн Олон Нийттэй харилцах албаны үүрэг хариуцлагатай холбоотой ямар зөвлөмжийг бидэнд өгөх тухай асуусан юм. Тэр хэсэг зуур тунгаан бодсоноо баг өмсөхгүй байхыг хүмүүст уриалах нь чухал гэдгийг тайлбарласан. Тэр Ку Клукс Кланы (ККК гэж товчилдог америкт үүссэн цагаан нөмрөг, цагаан шовгор малгай өмсөж, цагаан арьстны төлөө хөдөлгөөн өрнүүлэн, цагаачдыг эсэргүүцдэг бүлэглэл) тухай дүрслэн ярив. Өнгөрсөн зууны эхээр энэ нь ихэнх Америкчуудын дунд маш их нөлөөтэй, бага зэрэг айдас төрүүлэмбайгууллага байлаа. Ижил нөмрөг, багуудаар нь оролцогчдыг тодруулах боломжтойболгож, өөрсдийн бай болгон товлосон өвсний талбай дээр тэд загалмай шатаан, өөрсдийгөө ёс суртахууны манааны ноход буюу сөрөг үзэгдэл гаргахгүй байхыг хянаж байдаг бүлэг хэмээн нэрлэдэг байв.Тэдний гол бай нь Африк гаралтай америкчууд байсан ч Католик, Еврейчүүд болон цагаачид мөн ордог байв. Тэдний хамгийн их дайнч хүмүүс нь зодоон, биеийн хүчирхийлэл тэр бүү хэл аллага хийдэг байлаа. Насанд хүрээгүй КККхүн 1930-аад оны Европын дарангуйллын үеийн бор өнгийн цамц өмссөн танхайчууд байхыг ноён Фоксмэн олж анзаарчээ. Харин тэдний насанд хүрсэн хэсэг нь баг зүүдэггүй ихэвчлэн ажил хэрэгч, сүмд явдаг энгийн хүмүүс байлаа.Өөрсдийн жинхэнэ төрхийг далдлан нууж, баг зүүн, ердийн үед зайлхийх байсан үйл ажиллагаануудад оролцох боломж олгож байгааг тэр мөн анзаарсан байна.4 Тэдний байдал америкийн нийгэмд аймшигтай муухай нөлөө үзүүлсэн юм.

Ноён Фоксмэний зөвлөгөө өөрсдийн жинхэнэ дүр төрхийг далдлан нуух багнуудаас хүмүүсийг зайлхийхийн чухал ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн явдал байлаа.

Сүмийн эхэн үеийн түүхэнд Бошиглогч Иосеф Смит, Эмма ба тэдний 11 сартай ихэр, Жозеф ба Жюлиа нар Огайогийн Хайрамд Жонсоны ферм дээр байлаа. Хоёр хүүхэд нь хоёул салхин цэцэг өвчнөөр зовж шаналж байв. Иосеф болон түүний бага хүү үүдний өрөөний бөмбөгөр орон дээр унтдаг байлаа.

Марк Л.Стейкер ах юу болсныг харжээ:

Нүүрээ хараар будсан хэсэг танхайрагчид шөнөөр хаалга зад татан, дайран орж ирээд Бошиглогчийг гадагш чирэн гаргаж, зодож занчин, түүнд болон Сидней Ригдон нарт давирхай түрхжээ.

“Зодож нүдүүлэн, давирхай түрхүүлсэн Иосефыг Эмма хараад ухаан алдан унажээ.…”

“Хэдийгээр Бошиглогч шүдээ алдаж, бөөрөндөө хүнд гэмтэл авч,хэсэг газар үсээ зулга татуулан, азотын хүчилд түлэгдсэн ч тэр Ням гарагийн үйлчлэлд номлолоо энгийнээр номлосон. Гэгээнтнүүдийн цугларалтын дунд танхайрагчдын дөрвөн гишүүн байлаа.”5

Энэ танхайрлын хамгийн гашуудалтай хэсэг нь тэр харанхуй шөнөөр түүний эцэг чирэгдэн явахад, хүндхэн ханиад тусч, түүний нөлөөгөөр хэд хоногийн дараа нас барсан бяцхан Жозеф байсан юм.

Бошиглогч Иосеф, түүний ах Хайрумын аллагад оролцсон хүмүүс жинхэнэ дүр төрхөө нуухын тулд өөрсдийн нүүрийг будсан сонирхолтой байгаа юм.6 Зүсээ хувиргаж, нууц холбоонд орсон тэдгээр хүмүүс өвөрмөц хамааралтай болдог. Мормоны Номноос Люсифер,“… аллагын нууц хуйвалдаанд болон бүх төрлийн харанхуй дахь нууц хэргүүдэд хүмүүний үрсийг өдөөн хатгадаг”7 болохыг бид суралцдаг. (2 Нифай 9:9; 3 Нифай 6:27–30) мөн үз.

Дөнгөж сая тодорхойлсон аймшигт үйл явдлууд шиг зүйлд та нарыг оролцсон байхыг би та нарт зөвлөж байгаа юм биш. Би өнөөдөр баг зүүлгүй, “зовогсдын амь эрсэдсэн итгэлд үнэнч” байх чухал зарчмуудыг өөртөө шингээн,үл мэдэгдэгч байх нь илүү хялбар гэдэгт би итгэж байна.7

Муу сонголтууд хийхийн эсрэг бидний хамгийн агуу хамгаалалтуудын нэг нь нэрээ нуух аливаа баг зүүхгүй байх явдал. Хэрэв та нар өөрсдийгөө баг зүүмээр байгааг мэдвэл энэ нь аюулын ноцтой тэмдэг ба та нарын хийх ёсгүй ямар нэгэн зүйлийг хийлгэх гэсэн дайсны нэг хэрэгсэл гэдгийг мэдэцгээнэ үү. Бүрэн цагийн номлогчдыг уламжлалт даруу хувцас өмсөж, Ахлагчид цэвэр цэмцгэр сахлаа хусаж, үсээ зассан байхыг зөвлөдөг шалтгаануудын нэг нь тэд хэн болох, хэрхэн үйлдэх талаар ямар ч асуудалгүй байхад оршино. Зарим хүмүүс: Энэ чинь зөвхөн гадна өнгө биш үү? гэж асууж болох юм. Би тийм гэж бодохгүй байна. Хувцас ба гоёл чимэглэлийн талаарМормоны Номонд бардамналыг“тансаг хувцас өмсөх, атаархах, мөн хэрүүл маргаан, мөн хорсол, мөн хавчлага, мөн бүх төрлийн алдсыг”(Мормон 8:36)өмсөхтэй адилтгасан бошиглогч Моронай хэрхэн тодорхойлсон тухай бод доо. Өнөөдрийн бидний хувцаслалтын хэв маяг, гоёл чимэглэл эсэргүүцлийн илрэл эсвэл ёс суртахууны жишгийг чанд баримтлах байдал дутагдсан болон бусдын ёс суртахууны сөрөг нөлөө байх вий хэмээн би санаа зовниж байна.

Үнэн Итгэлийнхээ Дагуу Үйлд

Та нарт өгөх хоёр дахь зөвлөгөө маань: Цаг заваа та нарын зан төлвийг бий болгох, өсгөн хөгжүүлэх, Христтэй илүү адил болоход тань туслах зүйлст зориулж, үнэн итгэлийнхээ дагуу үйлд. Та нарын хэн нь ч амьдрал үндсэндээ “зугаа цэнгэл, тоглоом” хэмээн үздэг хүн байхгүй гэдэгт итгэлтэй байна. Харин энэ амьдрал “Бурхантай уулзахад бэлтгэх” цаг хугацаа билээ (Алма 34:32).

Цагийг зохистой ашиглаж, өөрийн хэсгийг үйлдэх гайхамшигтай жишээ бол Дэлхийн 2-р дайны сүүлээр Нэгдсэн Улсын цэргийн хүчин Японыг түрэмгийлэн эзлэх үеэр алба хааж байсан Ахлагч Л.Том Перригийн амьдралд тохиолдсон зүйл тод харуулна. Ахлагч Перри үүнийг Зочдын Төвүүдэд үзүүлдэг Аврагчийн тухай онцгой гэрчлэлд түүний бичүүлсэн яриандаа хуваалцдаг. Үүнийг сонсоцгооё:

Ахлагч Перригийн Дурсамж

“Аврагч ийм нөхцөл байдалд байсан бол юу хийх байсан бол?” гэсэн асуултаас хариу олсон амьдралынхаа баяртай туршлагаа би үргэлж санадаг юм.

Дэлхийн 2- р дайн дуусч энхийн гэрээ зурагдсаны дараа Японд байрлахаар томилогдсон тэнгисийн явган цэргүүдийн эхний цуваан дунд би байсан юм. Бид сүйрч балгас болсон Нагасаки хотод орох үед энэ нь миний амьдралын хамгийн гунигтай үеүүдийн нэг нь байсан юм. Хотын ихэнх хэсэг нь бүрэн устгагдсан байлаа. Амиа алдсан хүмүүсийн зарим нь оршуулагдагдаагүй байлаа. Бид штабаа байгуулаад ажилдаа орцгоолоо.

Нөхцөл байдал үнэхээр хүнд байсан бөгөөд бидний цөөхөн нь илүүг өгөхийг хүсч байсан юм. Бид салбарын санваартан руугаа явж Христийн сүмүүдийг сэргээн босгоход туслах эрхийг өгөхийн хүссэн юм. Дайны турш засгийн газрын хавчлагын улмаас эдгээр сүмүүд бараг үйл ажиллагаагаа зогсоогоод байсан юм. Тэдний цөөхөн барилга нь эвдэрч гэмтсэн байлаа. Бидний зарим нь сайн дураараа албаны бус цагаараа тэдгээр сүмийн барилгуудыг засч янзлан дахин шохойдож тэнд сүмийн үйл ажиллагаа явуулах боломжтой болгохоор шийдсэн юм.

Бидний хэн нь ч нутгийн хэлийг мэдэхгүй байлаа. Бидний хийж чадах зүйл бол байрыг засахад хөдөлмөрлөж чадах байлаа. Бид дайны турш үйлчлэх боломжгүй болсон байсан тэдгээр сүмийн удирдагчдийг олж тэднийг сүмдээ буцаж ирэхийг уриалсан юм. Тэдгээр хүмүүс дахин эрх чөлөөттэйгээр Христэд итгэх итгэлээ үргэлжлүүлж чадсан бөгөөд энэ нь бидний хувьд агуу туршлага болсон юм

Биднийг гэртээ харихаар Нагасакигаас явах үед нэгэн үйл явдал болсныг би үргэлж санадаг. Гэртээ харих галт тэргэндээ суух үеэр биднийг бусад Тэнгисийн явган дайчид элэглэж байлаа. Тэдэнд баяртай гэж хэлэх найз охид нь хажууд нь байлаа. Тэд биднийг шоолон “Та нар Японд байхдаа хөгжилтэй байж болох байсан цаг хугацаагаа алдсан. Та нар хана шавардаж дэмий цагаа үрсэн.” гэцгээж байлаа.

Тэд биднийг ид шоолж байсан үеэр вокзалын хажуудах жижиг довыг даван 200 орчим Христийн шашинтай Япончууд “Onward Christian Soldiers” дууг дуулан биднийг зүглэн ирсэн бөгөөд тэр хүмүүс бидний засч өгсөн сүмд явдаг гишүүд байсан юм. Тэд бидэнд хүрч ирээд маш олон бэлэг өгсөн. Тэгээд тэд төмөр замыг даган жагссан. Галт тэрэг хөдлөхөд бид бүгдийн сэтгэл маш их хөдөлсөн байсан бөгөөд юу ч хэлж чадалгүй бие биенийхээ хуруунд хүрцгээж салах ёс хийсэн юм. Гэвч бид дайны дараа тус улсад Христийн сүмийг дахин сэргээхэд өчүүхэн ч болов хувь нэмэр оруулсанд маш их талархалтай байсан билээ.

Би Бурхан амьд гэдгийг мэднэ. Бид бүгдээрээ түүний хүүхдүүд бөгөөд тэр бидэнд хайртай гэдгийг би мэднэ. Би тэр хүүгээ дэлхийд бүх хүн төрөлхтөнд наманчлалын золиослол болгон илгээсэн гэдгийг би мэднэ. Түүний сургаалийг хүлээн авах түүнийг дагах тэдгээр нь Бурханы бэлгүүдээс хамгийн агуу болох мөнхийн амьдралыг хүлээн авах болно. Би тэрээр дэлхий дээр Бошиглогч Иосиф Смитийн номлолоор дамжуулан сургаалийг сэргээсэн гэдгийг мэднэ. Би энэ амьдралдаа авч болох хамгийн байр баясгалан болон аз жаргалыг зөвхөн аврагчийг дагаснаар, Түүний хуулинд дуулгавартай байж, зарлигуудыг дагаснаар ирэх болно гэдгийг би мэднэ. Тэр амьд. Есүс Христийн ариун нэрээр та нарт гэрчилж байна, “Амэн.”8

Хөнгөн хийсвэр, мунхаг эсвэл хилэнцийн үйл ажиллагаануудад автагдсан бусад цэргүүдтэй харьцуулахад өөрсдийн цагийг Христийн шашны сүмүүдийг сэргээн босгоход зориулсан зарим цэргийн ач холбогдлын талаар бод. Цагаа хэрхэн ашиглах сонголт хийхдээ тунгаан бодож, үйлдэлд хүргэх ухаалаг шийдвэрүүдийг гаргана уу.

Энэ видеог үзэхэд таван настай байхад болсон эртний дурсамжийг минь санууллаа. Манай гадасны ерөнхийлөгч Ахлагч Перригийн аав байлаа. Дэлхийн 2-р дайны төгсгөлд тэр бүх буцаж ирсэн цэргүүдийг ариун ёслолын турш цуглааны байрны индэр дээр суулгасан.Тэд хамгийн сайн цэргийн дүрэмт хувцсаа өмсөж, хүн бүр товчхон гэрчлэлээ хуваалцсан юм. Ерөнхийлөгч Перри хоёр хүүгийнхээ адил уйлж, Ахлагч Перри ба түүний бага дүү Тед өөрсдийн гэрчлэлээ хуваалцсан. Бяцхан хүүгийн хувьд энэ үнэхээр сүнслэг, сэтгэл догдлом зүйл байсан. Тэд юу ярьсныг санахгүй ч би юу мэдэрснээ санаж байна.

Энэ видеон дээр Ахлагч Перригийн жишээнээс харж байгаа шиг би та нарт ханцуйндаа шашин шүтлэгээ өмсөх буюу өнгөцхөн итгэлтэй байх тухай яриагүй. Тэгвэл энэ нь та нарт мөн Сүмд ичгэвэртэй байж болно. Би та нар яаж зохистой байх талаар ярьж байна. Бид номлогчдын удирдамж, Миний сайн мэдээг номло дээр ажиллаж байхдаа энэ нь ялангуяа “Христийнхтэй адил зан чанаруудыг би хэрхэн хөгжүүлэх вэ?” хэмээх 6-р бүлэг манай номлогчдын болон гишүүдийн хувьд амьдралынх нь туршид ашигтай удирдамж болж чадах юм байна гэдгийг мэдэрсэн. 9 Өөрийн хэсгийг үйлдэх, өөртөө хөгжүүлэхийг хүсч байгаа зан төлвүүдийг тогтоохоор оролдох үед та нар “амьдралдаа хэрэгжүүлэх зан чанаруудыг эзэмших зорилт тавьж, төлөвлөгөө зохиох” мөн “зан чанаруудыг хөгжүүлэхэд тань Их Эзэнээс туслахыг хүсэн залбирах”зан төлвүүдийн тухай заах судрын үйл явдлуудаас судалж, жагсаалт хийхийг хүсэх болно. Үүнийг хийхдээ та нар баг зүүж, жинхэнэ дүр төрхөө нуун далдлах хэрэггүй.

Та нарын зарим нь зөвхөн зугаа цэнгэл, тоглоомнуудад хорхойтон дагалдах эрхшээлд орсон байж магадгүй. Порнограф эсвэл ёс суртахуунгүй явдлын аливаа бусад хэлбэр нь чухамдаабайхыг хүсэх эсвэл байх ёстой дүрээсээ өөр дүрээр үйлддэг. Порнографт татагдсан бараг хүн бүр хуурамч байдлыг төсөөлж, өөрийн оролцоог нуудаг нь сонирхолтой. Тэдний анхаарал халамж тавьдагхүн бүрт зэмлэмээр, хөнөөлтэйг мэддэг ч тэд өөрсдийн зан байдлыг нуудаг. Порнограф бол зөвхөн хувь хүний Бурхантай хамт зогсох ёс суртахууныг алдагдуулаад зогсохгүй мөн гэрлэлт ба гэр бүлийг устгаж, нийгэмд сөрөг нөлөөтэй гай гамшиг юм.10 Интернет ба порнографт донтох хоёул гэрлэлтийг гэмтээдэг. Гэрлэхээр бэлтгэхдээ та нарт эсвэлгэрлэлтэнд тань хөнөөлтэй зохисгүй байдлаа далдлан нуух ямар нэгэн баг зүүх хэрэггүй.

Энэ сүйтгэгч донтолтонд автсан хүмүүсийн хувьд та нар наманчилж, эдгэрч чадна гэдэгт итгээрэй. Наманчлал урьдаар эдгэрэлтийг шаардах болно. Эдгэрэлт нь урт удаан үйл явц байж магадгүй. Бишоп тань эдгэрэхэд шаардлагатай тусламжийг хэрхэн хүлээн авахад та нарт зөвлөж чадна. Бид бишопуудаас та нарт хамгийн сайн тусалж чадах хүмүүсийг илгээхийг хүссэн.

Порнограф ба бэлгийн ёс суртахуунгүй байдлаас гадна нийгэм ба ёс суртахууны үндсийг дордуулах бусад нуугдмал зан төлвүүд байдаг. Өнөөдөр онлайн дээр үл мэдэгч байдлаар заналтай, хорон санаатай, арьс өнгөөр ялгадаг нийгэмлэгүүд бичихдээ жинхэнэ дүр төрхөө нуун далдлах нь нийтлэг үзэгдэл болжээ. Зарим нь үүнийг халуун дотноор хүлээн авч байна. Тодорхой байгууллагууд санал асуулгуудаар халхлахыг хичээдэг. Жишээлбэл, Нью Йорк таймс хувийн дайралт, бузар явдал, бүдүүлэг байдал, доромжлол, дүр эсгэх, авцалдаагүй яриа ба хоосон шуугиантай санал асуулгуудыг тэвчдэггүй.

Таймс мөн жинхэнэ нэрийг ашиглахыг дэмждэг. Учир нь “Өөрсдийн нэрийг ашигладаг хүмүүс илүү анхаарал татах, хүндэтгэлтэй яриа өгдөгийг бид олж мэдсэн юм.”11

Төлөөлөгч Паул бичихдээ:

“Бүү мэхлэгд. Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг.

Та нар ямар байх ёстой шиг эрүүл ухаантай бай. Нүглээ үйлдэхээ боль. Учир нь заримд нь Бурханы тухай мэдлэг байхгүй байна …”13гэсэн. “Awake to righteousness, and sin not; for some have not the knowledge of God” (1 Коринт 15:33–34).

Хилэнцийн харилцаа холбоо нь зөвхөн муу муухай хэв маягтай байдаггүй нь ойлгомжтой ч хэрэв Хожмын Үеийн Гэгээнтэн хэн боловч тэд Бурханы тухай мэдлэггүй эсвэл Аврагчийн тухай гэрчлэлгүй хүмүүст өөрөөр нөлөөлж чадна.

Интернетийг аливаа тохиолдолд танхай, нэр хүндийг нь сүйрүүлэх эсвэл хувь хүнийг муугаар мэдээлэх нь буруу. Нийгэмд бидний харж байгаа зүйл нь хүмүүс үл мэдэгдэгч баг зүүхэд тэдгээр нь иргэний яриа хэлэлцээрийг сүйтгэх зүйлд илүүтэй анхаарал татах хөнөөлтэй байдаг.Энэ нь мөн Аврагчийн заасан үндсэн зарчмуудыг гуйвуулах аюултай.

Бага байхаас суралцсан Есүс Христийн сайн мэдээний гол захиасуудын нэг нь “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.”14(Иохан 3:16;С ба Г 34:3)-г үз Тэрбээр ертөнцийг буруушаахаар ирээгүй харин аврахаар ирсэн гэдгээ Аврагч тайлбарласан. Дараа нь Тэр зэмлэл гэдэг нь юу болохыг тодотгон:

“Гэрэл ертөнцөд ирэхэд хүмүүсийн үйлс бузар муу учир тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм.”

“Учир нь өөрийнх нь үйлс ил гарчих вий гэж бузрыг үйлдэгч хүн гэрлийг үзэн ядаж, гэрэл уруу гарч ирээгүй.

Харин үйлс нь Бурханы дотор үйлдэгдсэн гэдгийг ил харуулахын тулд үнэнийг үйлдэгчид гэрэл уруу ирдэг гэлээ.”(Иохан 3:19–21; эшлэл 17–21)

Зөв шударга хүмүүс өөрсдийн жинхэнэ дүр төрхийг нуух баг зүүх шаардлагагүй.Би Ерөнхийлөгч Монсоны үнэн байдалд дуртай. Түүнийг 18 хүрээгүй байхад Дэлхийн 2-р дайны төгсгөл ирсэн. Европ дахь дайн дууссан ч Номхон далай дахь дайн үргэлжилсээр байлаа.

Тэр Нэгдсэн Улсын тэнгисийн цэрэгт бүртгүүлж, Калифорнийн Сан Диегод хувиарлагджээ. Та нар түүний сүүлийн ерөнхий чуулган дээр хэлсэн үгсийг санаж байгаа байх. Цэргийн жагсаалын түрүүч эхний Ням гараг сүмд явуулахаар хүн бүрийг жагсаадаг. Тэр нэг хэсгийг Католик сүм рүү, нөгөө хэсгийг Иудей, үлдсэнийг нь протестант цуглаанд илгээхийг хичээсэн. Ерөнхийлөгч Монсон Католик биш, Иудей эсвэл протестант биш, тэр бол Мормон гэдгээ мэдэж байснаа хэлдэг. Зогссон газраа зогссоор үлдэх зоригтой, түүний ард итгэлтэй бусад гишүүд зогсож байсанд баяртай байсан. Үлдсэн хэсэг хүмүүстэй протестантын цуглаан руу явах нь хялбар байсан ч тэр өөрийгөө хэн гэдгээ бусдад мэдүүлэхийг хүсэж байсан бөгөөд тэр хүслийнхээ дагуу тууштай зогсож байсан.12

Зохистой зорилгуудыг тавь

Миний гурав дахь зөвлөгөө та нарын анхаарч үзэх ёстой зарим зорилгуудтай холбоотой. Ерөнхийлөгч Перриг усан цэргийнхэнтэй Японд байлдаж явсан бараг яг тэр үед Ерөнхийлөгч Боид К.Пакер Дэлхийн 2-р дайны эцсээр Японд Нисэх хүчинд үйлчилж байв.

Энэ оны 1-р сарын 22-нд Семинарын зуун жилийн ойн баяраар хэлсэн үгэндээ энэ нь түүний үнэхээр цаашдын өсөлт хөгжилтөнд хамаарсан цаг үе байсан гэж хэлсэн юм.13 2004 онд би Ерөнхийлөгч Пакер болон бусадтай хамт Японд очсонбилээ. Тухайн цаг үед хийсэн зарим зүйл болон шийдвэрт гаргасан алхмуудыг эргэн төсөөлж, эргэцүүлэн бодох боломжтой байлаа. Эдгээрийн заримыг нь тэр Семинарын ойн баярын үеэр ярьсан. Түүний зөвшөөрөлтэйгөөр би түүний бусад бодол ба мэдрэмжүүдийг нь хуваалцъя.

Ерөнхийлөгч Пакер Окинава арал дээр болсон тохиолдлоосоо тодорхой өгүүлсэн юм. Тэр үүнийг аглаг буйд дахь өөрийн унаа гэж үздэг. Түүний хувийн бэлтгэл ба бусад гишүүдтэй хийсэн уулзалт сайн мэдээний сургаалуудад итгэх итгэлийг нь гүнзгийрүүлжээ. Түүний мэдэрсэн зүйл нь үнэн гэсэн баттай мэдлэг буюу баталгаа түүнд дутагдаж байлаа.

Ерөнхийлөгч Пакерын намтар бичигч дараа нь анхаарал татах зүйлийг олжээ: “Түүний эрэлхийлсэн баталгаа амар амгалангийн эсрэг тэр гэм зэмгүй хүмүүсийн эсрэг дайны тамтай нүүр тулжээ. Ганцаар бодох нөхцлийг эрэлхийлж, тэр нэг өдөр далайн уулын өгсүүр өөд авирчээ. Тэнд тэр усны шуудуунд үлдсэн ядуу тариачны овоохой, түүний ойролцоо амтат төмсний талбай хаягдсан байхыг олжээ. Мөхөж байгаа суулгацуудын дунд алагдсан ээж болон түүний хоёр хүүхдийн цогцсыг тэр харлаа. Энэ үзэгдэл түүний гүн харамсалтай зэрэгцэнөөрийн болон бүх гэр бүлийг хайрлах хайрын мэдрэмжээр дүүргэгджээ.”14

Тэр дараа нь хоргодох байр хийхээр дотогш орж, төсөөлөн бодож, тунгаан цэгнэж, залбирчээ.Ерөнхийлөгч Пакер энэ явдлыг эргэн дурсахдаа сүнслэг байдлыг батлах хэмээн нэрлэж болох зүйлийг өгүүлсэн юм. Тэр амьдралдаа юу хийх ёстойгоо мэдэрсэн. Мэдээж тэр одоогийн атгаж байгаа дээд, ариун дуудлагад дуудагдана гэж бодоо ч үгүй байх. Зөн совингоороо тэр Аврагчийн сургаалуудыг чухалчлах багш болохыг хүссэн. Тэр бодол санаандаа зөв шударга амьдралаар амьдрахыг шийдсэн.

Энэ нь түүнд чухамдаа зөв шударга эхнэр олж, хоёул хамтдаа том гэр бүлийг өсгөн хүмүүжүүлэх төгс төгөлдөр арга замаар ирнэ гэдгийг тэр ойлгож байсан. Энэ залуу цэрэг өөрийн амжилтын сонголт даруу, их биш шагнал хангалттай бөгөөд түүний хайрт хамтрагч ижил эрхэмлэн тэмүүлэх зүйлүүдтэй, зарим материаллаг зүйлсгүйгээр амьдрах хүсэлтэй байх хэрэгтэйг ойлгосон. Донна Пакер эгчийг мэддэг хүмүүсийн хувьд тэр Ерөнхийлөгч Пакерын төгс хамтрагч гэдгийг мэддэг, энэ нь тийм ч юм. Илүүдэл мөнгө байгаагүй ч тэд ямар ч нөхцөлд үгүйрсэн мэт мэдрэмжтэй байгаагүй. Тэд 10 хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн ба золиослол шаардагдсан нь мэдээж. Тэд одоо 60 ач зээ, 79 гучтай.

Түүнийг шинэхэн ерөнхий эрх мэдэлтэн болоод Сүмийн удирдагч нартай уулзах уулзалтанд өмсөхөд тохирсон цагаан цамц байхгүй тул нэг ахмад ахтай сандрангуй явж байхад мэдэрсэн зөөлөн дотно мэдрэмжийг би санаж байна.

Би энэ үнэн явдлыг та нартай хуваалцах болсон учир нь бидний зорилгууд дэндүү олон удаа дэлхийн үнэ цэнэтэй зүйлүүд дээр тулгуурласан байдагт оршино. Чухал элементүүд нь авралын ёслолуудыг хүлээн авсан гишүүдийн хувьд үнэхээр дэндүү энгийн билээ. Зөв шударга бай. Гэр бүлийг бий болго. Хангах зохистой арга замыг ол. Дуудагдсан бол үйлчил. Бурхантай уулзахад бэлтгэ.

Аврагч, “… элбэг хангалуун нэгний амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй юм” хэмээн заасан. (Лук 12: 15). Дараа нь Тэр сургаалт зүйрлэлийг ашигласан:

“… Нэгэн баян хүний газар нь маш үржил шимтэй байжээ.

“Тэр хүн “Ургацаа хадгалах байр савгүй тул одоо би яадаг билээ? гэж бодол болж,

“Миний хийх зүйл нь энэ юм. Амбааруудаа буулгаад илүү том амбаарууд барья.Тэндээ би хамаг үр тариа, хамаг эд хөрөнгөө хадгална.

“тэгээд би сэтгэлдээ “Санаа сэтгэл минь, чамд хожмын олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа, ид, уу, зугаац” гэж хэлнэ дээ гэсэнд

“харин Бурхан түүнд “Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ? гэж айлджээ.

“Тэр хүн өөрийнхөө төлөө эд баялгийг хураагч бөгөөд Бурханы өмнө баян биш болой.” (Luke 12:16–21)

Амьдарч Байгаа Улс Орон, Нийгэмлэгээ Цогцлон Байгуул

Хувийн зан төлөв, мөн чанар, шийдвэрүүд дээр нэмэлт болгон хэрэв та нар байх ёстой үеийнхэн байхыг хүсвэлта нар амьдарч байгаа улс орон, нийгэмлэгээ цогцлон байгуул. Танай үеийнхэн хамгийн агуу үеийнхний адил зөв шударга байдал ба шашин шүтлэгийн эрх чөлөөг хамгаалах шаардлагатай. Бидний өвлөн авсан Иудей/Христийн шашны өв нь зөвхөн үнэ цэнэтэй бус харин мөн Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд чухал юм. Бид үүнийг ирээдүй үеийнхэндээ хадгалж, хамгаалан үлдээх ёстой. Бид нэг итгэлийн ялангуяа өөрсдийн үйлсийн төлөө Бурханы өмнө хариуцлага хүлээдгээ мэдэрдэг сайн хүмүүстэй нийлэх хэрэгтэй. Энэ орой бид яагаад “юу ч хийж байсан өөрийн хэсгээ сайнаар хий” гэдгийн тухай ярьж байгааг ойлгох болно. Амжилттайгаар Иудей/Христийн шашны үнэ цэнэ ба шашны эрх чөлөөг өсгөгч зүйлс нь байх ёстой агуу үеийнхэн хэмээн танай үеийнхнийг тэмдэглэх болно.

Өнөөгийн дэлхийд оршиж байгаа саад бэрхшээлүүдийн хамт Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга нь амьдарч байгаа улс орныхоо улс төрийн үйл явцад зохистойгоор оролцох тухай хандсан. Сүм бол улс төрийн маргаанд төвийг сахигч ба нэр дэвшигчид болон намуудыг дэмждэггүй. Гэхдээ бид гишүүд маань сайн засаглалыг хамгаалах зарчмууд дээр тулгуурласан нэр дэвшигчид ба намуудыг дэмжих өөрсдийн сонголтоо хийхийг бүрэн дэмждэг. Бидний сургаал тодорхой: “үнэнч шударга” ба “ухаалаг хүмүүс хичээнгүйлэн эрэлхийлэгддэг байх ёстой.” (D&C 98:10) “Ёс бусчууд удирдахад хүмүүс гашууддаг буюу.”(С ба Г 98:9). Энэ нь хүн бүхэн сонгууль өгөх үүрэгтэйгээ мэдрэх ёстой гэсэн үг юм.

Дэмжигчид байдаг Нэгдсэн Улсын мужуудад өөрийгөө үр дүн, нэр дэвшигчид ба бүрэн оролцох талаар таниулах ёстой. Жишээлбэл, ихэнх намуудын хувьд Юта болон Айдахо дахь дэмжих цуглаанууд энэ долоо хоногоос эхлэн 4сарын дунд үе хүртэл үргэлжилэх бөгөөдта нар хүсвэл оролцож болно. Хүн бүрийг бид дуртай намдаа санал өгөх хугацаагаа судалж үүрэг хариуцлагатайгаар оролцох байх хэмээн найдаж байна. Үүнийг бидсонгууль явагдах бүх муж, бүх улсын иргэд, гишүүд ба гишүүн бус бүгдэд мөн адил хэлж байна. Эрх чөлөө бол үнэлж баршгүй бөгөөд санал хураалтанд оролцохгүй байхын үр дагавар нь ноцтой.

Бид та нарт маш ихээр итгэж байгааг минь хүлээн авна уу. Сүмийн удирдагчид та нарыг өмнөх үеийнхэн шигээ биш Хаант улсыг байгуулна гэдэгт шударгаар итгэдэг. Та нар зөвхөн бидний хайр ба итгэлийг хүлээдэг бус мөн бидний залбирал болоод адислалуудыг хүртэх болно. Танай үеийнхний амжилт нь Сүмийн үргэлжлэх бүтээн байгуулалт ба Хаант улсын өсөлтөнд чухал гэдгийг бид мэдэж байна. Та нар баг зүүхээс зайлсхийж, жинхэнэ дүр төрхийнхөө дагуу үйлдэж, зорилгуудыг тавьж, амьдарч байгаа улс орон болон нийгэмлэгээ цогцлон байгуулах өөрийн хэсгээ сайнаар үйлдэг хэмээн бид залбирч байна.

Бошиглогч Иосеф Смитийн арга хэрэгслээр дамжуулан сайн мэдээний сэргээлтийн тухай өөрийн гэрчлэлийн хамт би яриагаа дуусгая. Иосеф Смит Бурхан Эцэг ба Есүс Христийг харсан. Бидний Тэнгэрлэг Эцэг өөрийн хүүхэд бүрийг адислах төлөвлөөгөөтэй хайрт эцэг мөн. Есүс Христ бол бидний Аврагч ба Түүний Цагаатгал нь бүх түүхэн дэх суурь болох үр бүтээлтэй үйл явдал. Ариун Сүнс бидэнд үйлчилж, Эцэг ба Хүүг гэрчилдэг. Энэ бүгдийг би Аврагчийн гэрчлэгчдийн нэгийн хувьд Есүс Христийн нэр дээр гэрчилж байна, амен.

Эшлэлүүд

  1. Давид О. Мккэй, Францис М. Гиббонс, Давид О. Мккэй: Дэлхийн төлөөлөгч, Бурханы бошиглогч (1986), 45; “Pres. McKay Speaks to Pioneer Stake Youth,” – г үз Сүмийн мэдээ, 1957 оны 9- рсарын 21, 4.

  2. Майкл Оттэрсон Сүмийн Олон Нийттэй Харилцах Албаны Захирал

  3. Жосэф Фоксмэн, In the Shadow of Death – г үз (2011), 10.

  4. Нью Йоркийн Нью Йорк хотод 2011 оны 6 – р сарын 14 – нд Абрахам Фоксмэнтэй уулзсан уулзалт

  5. Марк Л. Стэйкр, “Remembering Hiram, Ohio,” Ensign, Oct. 2002, 35, 37.

  6. Сүмийн Ерөнхийлөгч нарын сургаал: Иосиф Смит – г үз (2007), 24.

  7. “True to the Faith,” Hymns, no. 254.

  8. Л. Том Пэрри, transcribed from Special Witnesses of Christ (DVD, 2003).

  9. Миний сайн мэдээг номло: Номлолын үйлчлэлд зориулсан [2004], 123; 115–26 – г үз

  10. See Elizabeth Stuart, “Internet Addiction Harming Marriage,” Deseret News, July 20, 2011, http://www.deseretnews.com/article/700164510/Internet-addiction-harming-marriage.html.

  11. Марк Брэнт, “The Public Forum,” дахь The Salt Lake Tribune, July 27, 2011, A16.

  12. Томас С. Монсон, “Dare to Stand Alone,” Ensign, Nov. 2011, 61–62 – г үз мөн Хэйди Свинтон To the Rescue: The Biography of Thomas S. Monson (2010), 96–97 үз

  13. Боид К.Пакер, “Дайсны газар нутаг дээр хэрхэн амьдрах вэ,” Семинарын 100 жилийин ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь 2012 оны 1–р сарын 22–нд шууд даммжуулсан, http://seminary.lds.org/history/centennial/eng/how-to-survive-in-enemy-territory/.

  14. Лүсил С. Тэйт, Боид К.Пакер : A Watchman on the Tower (1995), 58–59.

© 2012 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. English approval: 2/12. Translation approval: 2/12. Translation of What E’er Thou Art, Act Well Thy Part: Avoid Wearing Masks That Hide Identity. Language. PD50040904 xxx