Дэлхий даяарх онцгой цугларалтууд
Өөрчлөлтөнд зохистойгоор хариулах нь


Өөрчлөлтөнд зохистойгоор хариулах нь

Ахлагч Даллин Х.Өүкс үдшийн зочноорСБС-ийн шашны багш нарт хандан хэлсэн үгс • 2013 оны 2-р сарын 8 • Солт Лейк Табернекл

Та нарын ихэнх нь өнгөрсөн долоо хоногт зарлагдсан Мексикийн Benemerito de las Americas ахлах сургуулийг энэ зун номлогчийг бэлтгэх төв болгоно гэсэн зарлалыг сонссон байгаа байх. Энэ нь номлогч нарын тоог өсгөж, Мексикийн энэхүү гайхалтай оюутны хотхонд олон номлогч нарыг бэлтгэх боломжтой болно гэдэг утгаараа баяртай мэдээ байсан. Гэсэн хэдий ч энэ сургуультай 50 гаруй жилийн турш ажил амьдралаа холбож ирсэн хүмүүсийн хувьд оюутны хотхоны өөрчлөлт нь гунигтай мэдээ байсан юм. Уг зарлалыг танилцуулах үед тэнд байх боломж надад тохиосон бөгөөд оюутнууд, сургуулийн ажилчид энэ мэдээг хэрхэн хүлээж авч байгааг харсан. Тэд хэдийгээр гунигтай байсан ч энэ нь зөв зүйл гэдгийг ойлгож, дэмжиж, хайрлаж байсан юм. Энэхүү мэдээллийг хүлээн авч байгаа тэдний хандлага нь надад сүнслэгээр нөлөөлсөн учраас би Сүм болон СБС-д гарах өөрчлөлтйиг хүлээж авах талаар хэдэн зүйл хуваалцмаар байна.

Хаант улсад өөрчлөлтийг хүлээн авах бидний хүсэл нь түүний ажлыг яаравчлуулдаг (С ба Г 88:73-г үзнэ үү). Сүнсээр өдөөгдсөн өөрчлөлтийг эсэргүүцэх нь хаант улсын хөгжил дэвшилд саад болдог. Жишээ нь: Шинэ гэрээний сүүлийн хагаст Сүмд тохиолдсон нэг томоохон бэрхшээл нь харийнхны хөрвөгчид Христэд итгэгчид болж байсан явдал юм. Энэ асуудал Үйлс номонд голдуу гардаг ба Паулийн олон захидлын сэдэв нь болсон байдаг. Олон Христэд итгэдэг Иудейчууд харийнхны хөрвөгчдийг Мосегийн хуулийг дагадаг байх ёстой гэж үздэг байсан нь гол асуудал байлаа. Сайн мэдээ харийнханд заагдах ёстой гэсэн Корнелтэй харьцуулсан Петрийн хүчтэй илчлэлт ч бүх асуудлыг шийдээгүй(Үйлс 10–11 үзэн үү). Харин Иерусалим дахь онцгой зөвлөлийн дараа харийнхан Мосегийн хуулийг дагах шаардлагагүй хэмээн шийдэж мөн захидалд нь энэ шийдвэрийг тайлбарлаж бичсэн байна. Гэсэн хэдий ч энэ асуудал маргалдаан, хагаралын эх үндэс нь болон үлдсэн юм(Үйлс 15-г үзнэ үү). Энэ нь Сүмд гарсан томоохон өөрчлөлт байсан ба олон гишүүд үүнтэй тэмцсэн билээ.

Гол асуудал нь тэд сургаалийг буруу ойлгож байсан явдал юм. Христ Мосегийн хуулийг гүйцэлдүүлсэн. Үнэндээ, Тэр зураас мөн үсэг бүрийг гүйцэлдүүлсэн. Сүмийн гишүүд Иудей эсвэл Харийнхан байхаас үл шалтгаалан тэд Мосегийн хуулийг дагах шаардлаггүй болсон юм. Тэд хуулийн зорилго, үүргийг ойлгоогүй учраас олон Иудейчууд тэр байтугай Христэд итгэдэг Иудейчууд ч үүнийг ойлгож чадаагүй. Үүний нэг шалтгаан нь эрх мэдэлгүйгээр нэмэгдэж, хуулийн жинхэнэ утга санааг алдагдуулсан мухар сүсэг, уламжлалууд байсан юм. Эдгээр уламжлалууд нь “бидний зүрх сэтгэлийг түүнд хандуулдаг”(Иаков 4:5) “Христ рүү хандуулах зааварлагч”(Галат 3:24) байхаа больж, олон Иудейчуудыг “зорилгоос алсуур хайхад” (Иаков 4:14) хүргэсэн ачаа дарамт болон хувирч, мушгин гуйвуулагдсан хуулийг Хууль тогтоогч Түүнээс илүүд үзсэн юм. Бүр Аврагчийг хүлээн авсан Христэд итгэгч Иудейчуудэд хүртэл аль хэдийн гүйцэлдсэн тэрхүү хуулийг дагахаа болиход хэцүү байсан билээ.

Шаардлагатай өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрч, хийхэд гарсан тэдний буруу ойлголт, айдас, эргэлзээ нь Түүний ажлыг удаашруулж, Сүмийн удирдагчдаас уг асуудлыг шийдвэрлэхэд асар их хичээл зүтгэл гаргахыг шаардсан билээ. Бид өөрчлөлтөнд зохистойгоор хариулсан үедээ илүү сайн үйлчлэгчид мөн илүү сайн шавь нар болдог. Бид зохих ёсоор хариулаагүй үед Их Эзэний ажлыг хойшлуулдаг.

Өөрчлөлтөнд дасан зохицох нь хэцүү байж болно. Гэвч өөрийн итгэл үнэмшилдээ хатуу байсан Фарисай хүн Паул өөрчлөлтийг хийж, энэ хэцүү шалгуурт Сүмд туслах боломжтой байсан юм. Бусад хүмүүст өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан ч яагаад Паулын хувьд амархан байсан юм бол? Бид түүний бичсэнээс Паул Мосегийн хуулийн үүрэг зорилгын талаар бүрэн дүүрэн тодорхой ойлголттой байсныг уншдаг. Мормоны номонд гардаг хүмүүс хуулийн үнэн утга учрыг ойлгох ойлголтоо хэзээ ч алдаагүй бөгөөд иймээс ч Мосегийн хуулийг зөвөөр дагаж ирсэн билээ:

“Мөн, бид Христэд итгэдэг хэдий ч, бид Мосегийн хуулийг дагадаг, мөн бат итгэлтэйгээр Христийг харуулдана, уг хууль гүйцэлдэх хүртэл бөлгөө.

Өөрөөр хэлбэл ийм зорилгоор уг хууль өгөгдсөн юм” (2 Нифай 25:24–25).

Хууль гүйцэлдсэний дараа Шинэ гэрээний үеийн олон гишүүдийн адил тэд Мосегийн хуулийг цаашид дагаагүй билээ.

Өөрчлөлтийн эсрэг тэмцдэг бидний нэг шалтгаан нь бид аливаа зүйлийг харах зөв ойлголтоо алдаж, дүрэм журам болон дадлагыг илүү чухалчилдаг. Бид аливаа зүйлийг хийж байгаа шалтгаанаа хийж байгаа арга замтайгаа хольж хутгадаг. Бурханы хаант улсад өөрчлөлт хийх шаардлагатай болох үедээ бид өөрчлөлтийг эсэргүүцэж Бурханы ажлыг хойшлуулж байгаа тэдгээр хүмүүстэй адилгүй харин өөрчлөлтөд сайнаар хандаж, Паул шиг байна гэдэгт итгэлтэй байна.

Заримдаа бид өөрчлөлт хэрэгтэйг ойлгодог боловч үнэндээ өөрчлөлт хийхэд хүчин чармайлт хэрэгтэйг ойлгодоггүй. Аав маань ферм рүү ажиллахаар явахдаа аавынхаа машиныг унадаг байснаа санадаг юм. Тэднийг талбайн зүг удирдах хаалттай хаалга руу дөхөж ирэх үед өвөө нь “зогс” гэж хашгирсан ч тэд тоормосоо дараагүйгээс болж тэд хэд хэдэн удаа том хаалгыг мөргөж хаалга болон машиныг хоёуланг нь гэмтээсэн юм. Тэрээр морь унахдаа гарамгай байсан ч машин барьж сурахдаа тааруу байлаа.

Бид залбирч, даруу байж, мөн ойлгох чадвартай байснаар өөрчлөлтөд зохистойгоор хариулдаг. Мөн бид шинэ боломж, үүрэг даалгавруудыг эерэг хандлагаар хүлээн авч, шинэ арга замуудыг өсч дэвших чин сэтгэлийн хүсэл эрмэлзэлтэйгээр оролдож үзсэнээр өөрчлөлтөд зохистойгоор хариулж чадна

Бид удирдагчдаасаа зөвлөгөө авч байгаа үедээ анхааралтай сонсох нь маш чухал. Олон жилийн турш бидэнд хандан ярьсан бошиглогч болон үзмэрчдээс хүлээн авсан СБС-ийн сургалт болон удирдамжийн талаар бод. “The Charted Course of the Church in Education,” болон үүнээс хойших олон захиасуудаар дамжуулан бид чухал удирдамж, сүнсний өдөөлт болон хэрэгтэй өөрчлөлтүүдээр адислагдсан.

35 жилийн өмнө би анх зааж эхлэхдээ Аризонад семинарын ангийн зааварлагчаар томилогдож байсан юм. Би өрөөндөө юу байгааг сонирхон онгичиж байгаад зарим үнэ цэнэтэй зүйлийг олсон. Би ерөнхий эрх мэдэлтнүүдийн СБС-ийн багш нарт хандан хэлсэн үгстэй хэдэн хуурцаг олж билээ. Мөн Ерөнхий эрх мэдэлтнүүдийн бидэнд хандсан яриатай бичлэгийг ч бас олсон юм. (Жишээ нь залуу багш нарт зориулсан дуут бичлэгтэй том хар диск. Тэдгээр нь том хар CD-нүүдтэй адилхан харагдаж байлаа. Уг CD нь MP3 файлуудтай төстэй зарим зүйлсийг агуулсан байсан юм.) Би эдгээр яриануудыг олон удаа сонссон бөгөөд тэдгээр нь сайн мэдээний багшийн хувьд надад оногдсон үүрэг даалгавруудыг ойлгож мөн залуу хүмүүсийн амьдралд хэрэгтэй сайн мэдээний үүргийг харахад надад нөлөөлсөн билээ.

Өнөө орой бид бидэнд онцгойлон зориулсан өөр нэгэн захиасыг сонсох боломжтой боллоо. Бид Ахлагч Даллин Х.Өүкс өнөө орой бидэнд хандан үг хэлэх гэж байгаад маш их баяртай байна.

Ахлагч Өүкс Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр 1984 оны 5-р сараас хойш үйлчилж байна.

Тэрээр Юта мужийн Прово хотын иргэн. Тэр болон түүний эхнэр Жюнь Диксон 6 хүүхдийн эцэг эх билээ. Түүний эхнэр 1998 оны 7-р сарын 21-нд нас барсан. 2000 оны  8-р сарын 25-нд тэрээр Кристен М. МкМейнтэй Солт Лейкийн ариун сүмд гэрлэсэн юм.

Ахлагч Өүкс Бригам Янгийн Их сургуулийг төгссөн бөгөөд Чикаго хотын хуулийн Их сургуулийг дүүргэсэн билээ. Тэрээр Чигагод хуулиараа ажилласан бөгөөд Чикагогийн хуулийн их сургуульд 10 жилийн турш профессороор ажилласан юм. Тэрээр 1971-ээс 1980 онд Бригам Янгийн Их сургуулийн ерөнхийлөгчөөр ажилласан ба Ютагийн дээд шүүхэд 1980-аас 1984 он хүртэл шүүгчээр төлөөлөгчийн дуудлагаа хүлээн авах хүртлээ ажилласан юм.

Тэрээр олон нийтийн нэвтрүүлгийн төвд захирлуудын зөвлөлийн даргаар 5 жил ажилласныг оролцуулаад бизнесийн, боловсролын, энэрлийн байгууллага гэх мэт олон салбаруудад гишүүн болон албан хаагчаар ажиллаж ирсэн. Тэр шашны болон хуулийн сэдэвтэй олон номны зохиогч болон хамтран зохиогчоор ажилласан юм.

Тэрээр одоогоор СБС-ийн боловсролын хороо болон Сүмийн дээд боловсролын хүрээлэнд гүйцэтгэх хорооны дэд захиралаар үйлчилж байна. Бид түүний түүний туршлага, хүсэл сонирхол болон СБС-д хувь нэмэрт гүнээ талархаж байгаа бөгөөд хэлэх үгийг нь тэсэн ядан хүлээж байна.

Бидний оюун болон зүрх сэтгэл түүний захиасыг ойлгох болтугай.

© 2013 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. Англи эхийн зөвшөөрөл: 1/13. Орчуулгын зөвшөөрөл: 1/13. Өөрчлөлтөнд зохистойгоор хариулах нь-н орчуулга. Mongolian. PD50046558363

Хэвлэх