2012
Амьд бошиглогчоор удирдуулах нь
2012 оны 3-р сар


Залуучуудад зориулав

Амьд бошиглогчоор удирдуулах нь

Би 16 настай байхдаа анх удаагаа биечлэн ерөнхий чуулганыг үзсэн юм. Манай гэр бүл АНУ-ийн баруун өрнөд Ореганд амьдардаг байсан ба бид ерөнхий чуулганд оролцохоор Юта руу машинаар явсан юм. Замын дунд ах маань номлогчийг бэлтгэх төвд бууж үлдсэн билээ.

Би ерөнхий чуулган дээр Ариун Сүнсээр заалгах маш их хүсэлтэй байлаа. Эцэст нь хэрэв би өөрийгөө бэлтгэхгүй бол Сүнснээс удирдамж хүлээж авахгүй гэсэн мэдрэмжийг Сүнснээс хүлээн авсан юм.

Хуралдааны үеэр бүх хүмүүс босж зогсоод “Guide Us, O Thou Great Jehovah” дууллыг дуулж байлаа. Тэднийг дуулж байх үед надад Чуулганы Төвийг нэг сайн ажин харъя гэсэн мэдрэмж төрж билээ. Бурханыг магтан дуулахын тулд дуу хоолойгоо өргөж байгаа мянга мянган хүний эв нэгдлийн хүчийг би гайхширсан юм.

Би Нифай амьдралын модны үзэгдлийг харах үедээ мэдэрсэн мэдрэмжийг мэдэрсэн бөгөөд Сүнс надад “Харагтун” (1 Нифай 11–14-г үз) хэмээсэн билээ. Би Ерөнхийлөгч Томас С.Монсон руу харж, бид амьд бошиглогчоор удирдуулдаг болохоор Сүмд эв нэгдэл оршдог гэдгийг мэдэрсэн. Ариун Сүнсний гэрчлэлээр дамжуулан би Ерөнхийлөгч Монсон өнөө үеийн үнэн бошиглогч бөгөөд Есүс Христ энэ Сүмийг түүгээр дамжуулан удирддаг гэдгийг мэдэж авсан.