2012
Хэрэгтэй үед туслах нь
Хонь 2012


Айлчлагч багшийн захиас, 2012 оны 8-р сар

Хэрэгтэй үед туслах нь

Энэ материалыг судлаад, гэрээр нь очиж заадаг эгч нартайгаа энэ талаар харилцан ярилц. Эгч нарыг хүчирхэгжүүлж, Нийгмийн Халамжийн бүлгийг амьдралынхаа идэвхтэй хэсэг болгоход туслах асуултуудыг асуу.

Зураг
Нийгмийн Халамжийн бүлгийн тэмдэг

Итгэл, Гэр бүл, Халамж

Айлчлагч багшийн хувьд гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэхэд туслах нь бидний зорилгуудын нэг юм. “Надад ямар нэг зүйл тохиолдвол манай айлчлагч багш нар намайг асуугаагүй байсан ч надад туслах болно” гэж бидний зочилдог эгч нар маань мэдэрдэг байх ёстой. Үйлчлэхийн тулд бид тэдний хэрэгцээнд анхааралтайгаар ханддаг байх үүрэгтэй. Бид илчлэлт хүлээн авахаар эрэлхийлвэл өөрсдийн зочилдог эгч бүрийнхээ сүнслэг болон материаллаг хэрэгцээнд хэрхэн туслахаа мэдэх болно. Тэгээд бид өвчин зовлон, үхэл хагацал, хүнд хэцүү үед нь өөрсдийн цаг зав, авьяас, чадвар, итгэлийн залбирал, сүнслэг болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн үйлчилж чадна.1

Айлчлагч багш нарын тайлангийн тусламжтайгаар Нийгмийн Халамжийн бүлгийн ерөнхийлөгчийн зөвлөл биеийн болон сэтгэл санааны өвчин зовлон, үхэл хагацал, төрөлт, тахир дутуу, ганцаардал эсвэл аливаа бусад сорилт бэрхшээлийн улмаас хэнд ямар хэрэгцээ байгааг тогтоодог. Үүний дараа Нийгмийн Халамжийн бүлгийн ерөнхийлөгч энэ тухай тайлангаа бишоптоо илтгэдэг. Бишопынхоо чиглүүлэл дор тэрээр тусламжийн ажлыг зохион байгуулна.2

Айлчлагч багш нарын хувьд бидэнд “баясаж болох … агуу шалтгаан байна” учир нь “энэ агуу ажлыг гүйцэлдүүлэхэд Бурханы мутар дахь зэмсгүүд болгогдсон нь бидний дээр бэлэглэгдсэн адислал болой” (Aлма 26:1, 3).

Судруудаас

Maтай 22:37–40; Лук 10:29–37; Aлма 26:1–4; Сургаал ба Гэрээ 82:18–19

Бидний түүхээс

Байгуулагдаад удаагүй байх үедээ сүм цөөхөн гишүүнтэй бас нэг газар төвлөрсөн байлаа. Хэн нэгэнд тусламж хэрэгтэй болоход гишүүд тэр даруй тусалдаг байсан. Харин одоо бид дэлхий даяар тарсан 14 сая гаруй гишүүнтэй. Айлчлагч багш бол Өөрийн хүүхдүүддээ туслах Их Эзэний төлөвлөгөөний нэг хэсэг юм.

Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх ерөнхийлөгч Хенри Б.Айринг хэлэхдээ: “Дэлхий даяар тарсан энэ том Сүмд тусламж, тайвшралыг хүртээх ганц арга зам бол хэрэгцээтэй хүмүүст ойр байдаг Бурханы үйлчлэгч нараар дамжуулан ажиллах юм.

… Бишоп, салбарын ерөнхийлөгч бүрт найдаж болох Нийгмийн Халамжийн ерөнхийлөгч нь байдаг. Нийгмийн Халамжийн ерөнхийлөгч нарт эгч нэг бүрийн хүндрэл бэрхшээл, хэрэгцээг мэддэг айлчлагч багш нар нь байдаг. Тэрээр багш нараараа дамжуулан хувь хүмүүс болон гэр бүлүүдийн зүрх сэтгэлийг мэддэг. Тэр бусдын хэрэгцээнд тохируулан тусалж чаддаг бөгөөд хувь хүмүүс болон гэр бүлүүдийг тэтгэх бишопын дуудлагат ажилд тусалдаг” хэмээн хэлсэн.3

Эшлэл

  1. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 9.5.1; 9.6.2.-ыг үзнэ үү.

  2. Гaрын авлага 2, 9.6.2.-ийг үзнэ үү.

  3. Хенри Б.Айринг Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 110.

Би юу хийж чадах вэ?

  1. Бусдыг адислахын тулд би өөрийн авьяас, чадвараа ашиглаж байна уу?

  2. Хэрэгтэй үед нь тэдэнд туслах хүсэлтэй гэдгийг маань айлчилж очдог эгч нар маань мэдэх үү?

Хэвлэх