2012
Тусгай хэрэгцээ ба үйлчлэл үзүүлсэн нь
Бич 2012


Айлчлагч багшийн захиас бичиг, 2012 оны есдүгээр сар

Тусгай хэрэгцээ ба үйлчлэл үзүүлсэн нь

Энэ материалыг залбирч судлан гэрт нь очиж заадаг эгч нартайгаа аль болох ойлгомжтойгоор ярилц. Эгч нарыг бэхжүүлэх болон Нийгмийн Халамжийн Бүлэг амьдралд тань идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу.

Зураг
Нийгмийн Халамжийн Бүлгийн тэмдэг

Итгэл, Гэр бүл, Халамж

“Хүмүүст тусламж үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд бид тэдний төлөө ямар нэг зүйл хийж чадна.” … Бид бусдад чин сэтгэлээсээ үйлчилж, өөрсдийн асуудлаа мартахгүй аваас бидний амьдрал маш өчүүхэн зорилготой байх болно” гэж Ерөнхийлөгч Томас С.Монсон хэлсэн юм.1

Айлчлагч багш нарын хувьд бид айлчилж очдог эгч нараа чин сэтгэлээсээ таньж мэдэж чадна. Айлчлан очдог эгч нараа хайрлах хайраас маань бидний үйлчлэл ундран гарах болно (Иохан 13:34–35-г үзнэ үү).

Хэрэгтэй үед нь эгч нартаа үйлчлэхийн тулд бид тэдний сүнслэг болон материаллаг хэрэгцээг нь хэрхэн мэдэж чадах вэ? Бид айлчлан очдог эгч нарынхаа төлөө залбирахдаа тэрхүү удирдамжийг хүлээн авч чадна.

Эгч нартайгаа үргэлж холбоотой байх нь бас чухал юм. Айлчлан очих, утсаар ярих, урамшуулан дэмжих зурвас болон э-мэйл бичих, түүнтэй сууж ярилцах, чин сэтгэлээсээ магтан сайшаах, сүм дээр ярилцах, өвчтэй юм уу тусламж хэрэгтэй үед нь туслах зэрэг үйлчлэлийн бусад олон үйлдэл нь биднийг нэг нэгнээ харж халамжлан, хүчирхэгжүүлэхэд тусалдаг билээ.2

Айлчлагч багш нар эгч нарын амьдрал ямархуу байгааг болон ямар нэгэн онцгой тусламж хэрэгцээ байгаа эсэхийг мөн тэдэнд хэрхэн үйлчилсэн талаар тайлагнах ёстой. Энэ төрлийн тайлан болон эгч нартаа үзүүлэх үйлчлэл нь бидний дуулгавартай байдлыг харуулдаг.3

Судруудаас

Иохан 10:14–16; 3 Нифай 17:7, 9; Moронай 6:3–4

Бидний түүхээс

Айлчлагч багшийн хамгийн гол зорилго нь нэг нэгэндээ үйлчлэх явдал билээ. Ийм үйлчлэл нь зүгээр нэг сар бүрийн айлчлал биш харин сайн үйлс болон нөхөрлөлийг бидэнд авчирдаг. Хамгийн чухал нь тэднийг гэх бидний сэтгэл зүтгэл чухал юм.

Нийгмийн Халамжийн Бүлгийн 13 дахь Ерөнхий ерөнхийлөгч Мэри Эллин Смүүт эгч “эгч нар маань утсаар ярих мөн сар бүр эсвэл улиралд нэг удаа айлчлан очих гэж санаа зовдог явдлаа зогсоохыг би хүсч байна. Харин үүний оронд уян зөөлөн бодгалиудыг тэжээн тэтгэх тал дээр анхаарна уу” хэмээн биднээс хүссэн.4

Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл (1895–1985) “Хаант улсад бид нэг нэгэндээ үйлчлэх нь амин чухал юм” хэмээн заасан билээ. Гэвч бүх үйлчлэл нь том баатарлаг үйлчлэл байх шаардлагагүй гэдгийг тэр мэддэг байсан. “Бидний үйлчлэл нь зүгээр л урам дэм өгөх эсвэл жижиг зүйл дээр туслах зэрэг энгийн үйлдлүүдийг шаардах нь олонтоо байдаг. Гэхдээ ийм жижигхэн боловч үр ашигтай үйлдлүүд нь ямар гайхалтай агуу үр дүн авчирдаг билээ” гэж тэр хэлсэн юм.5

Эшлэл

  1. Томас С.Монсон, “What Have I Done for Someone Today?” Лиахона, 2009 оны 11-р сар, 85.

  2. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 9.5.1.-ийг үзнэ үү.

  3. Гaрын авлага 2, 9.5.4 -ийг үзнэ үү.

  4. Mэри Эллин Смүүт, Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 117.

  5. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Спенсер В.Кимбалл (2006), 82.

Би юу хийж чадах вэ?

  1. Харж хандан туслахаар томилогдсон эгч нарынхаа сүнслэг болон материаллаг хэрэгцээг мэдэхийн тулд би хувийн илчлэлт хүлээн авахаар эрэлхийлж байгаа юу?

  2. Миний харж хандан туслах эгч нар маань тэднийг болон тэдний гэр бүлийхнийг хайрладагийг минь хэрхэн мэдэж болох вэ?

Хэвлэх