2012
Зүрхнээс зүрхэнд сайн мэдээг хуваалцах нь
Бич 2012


2012 оны 9-р сарын Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Зүрхнээс зүрхэнд сайн мэдээг хуваалцах нь

Зураг
Ерөнхийлөгч Хенри Б.Айринг

Бурхан сайн мэдээг хуваалцах хүсэлтэй, бэлтгэгдсэн үйлчлэгч нартаа сайн мэдээг хүлээн авахад бэлэн хүмүүстэй уулзахад тусалдаг. Та нарын амьдралд ч гэсэн тийм зүйл тохиолдсон байгаа. Иймэрхүү зүйл хэр ойрхон тохиолдох нь та нарын зүрх сэтгэл, бодол санаатай шууд холбоотой.

Миний нэг найз сайн мэдээг хүлээн авахад бэлэн хүмүүстэй уулзуулж өгөөч гэж өдөр бүр залбирдаг. Тэрээр үргэлж Мормоны Номыг өөртөө авч явдаг. Нэгэн удаа аялалд явахынхаа өмнөх орой тэрээр Мормоны Номын оронд Сүмийн танилцуулгатай карт авч явахаар шийджээ. Гэвч яг явахынх нь өмнө “Мормоны Ном авч явах хэрэгтэй” гэсэн сүнслэг мэдрэмж түүнд төрсөн бөгөөд тэр нэг Мормоны Номыг авч цүнхэндээ хийсэн юм.

Онгоцонд түүний хажууд таньдаг эмэгтэй нь сууж байлаа. Буцахдаа ч нөгөө эмэгтэйтэй хамт суулаа. “Сайн мэдээний тухай хэрхэн ярих билээ?” хэмээн тэрээр боджээ.

Тэгтэл харин өнөөх эмэгтэй “Та нар сүмдээ аравны нэг төлдөг тийм үү?” хэмээн түүнээс асуулаа. Тэр тийм хэмээн хариулав. Өнөөх эмэгтэй би ч гэсэн сүмдээ аравны нэгээ төлөх ёстой гэхдээ би төлдөггүй юм гээд түүнээс “Мормоны Номын талаар та надад юу хэлж чадах вэ?” гэж асуув.

Мормоны Ном нь Бошиглогч Иосеф Смитээр орчуулагдсан судар бөгөөд Есүс Христийн бас нэгэн гэрээ юм гэж тэр тайлбарлав. Түүнийг ийн хэлэхэд эмэгтэй сонирхож байх шиг түүнд санагдав. “Энэ номыг авч явах хэрэгтэй гэсэн мэдрэмж надад төрсөн юм. Танд өгөх хэрэгтэй байхаа” гэж тэр хэлжээ.

Эмэгтэй номыг уншиж эхэллээ. Биднийг салах мөчид тэрээр “Хоёулаа энэ тухай дахиад ярилцана аа” гэж тэр хэлэв.

Энэ эмэгтэй сүм хайж байсныг найз маань мэдээгүй байсан ч Бурхан мэдэж байсан юм. Тэр эмэгтэй найзыг маань хараад сүм яагаад түүнийг ийм аз жаргалтай болгосон юм бол хэмээн гайхширч байсныг Бурхан мэдэж байсан юм. Тэр эмэгтэй Мормоны Номын тухай асууж мөн номлогч нараар заалгах хүсэлтэй байх болно гэдгийг Бурхан мэдэж байлаа. Тэр бэлтгэгдсэн байсан. Миний найз ч мөн адил бэлтгэгдсэн байсан. Та бид ч мөн бэлтгэгдэж чадна.

Бид бодол санаа, зүрх сэтгэлээ бэлтгэх хэрэгтэй. Тэр эмэгтэй Мормоны Номын тухай, Их Эзэний сэргээгдсэн Сүмийн тухай мөн аравны нэгээ төлөх Бурханы тушаалын тухай сонсож, санасан ажээ. Тэр бас үнэний тухай гэрчийг зүрх сэтгэлдээ мэдэрч эхэлсэн байв.

Их Эзэн бидний оюунд болоод зүрх сэтгэлд үнэнийг ярих болно хэмээн хэлсэн билээ. (С ба Г 8:2-г үзнэ үү). Та нарын уулзах ихэнх хүнд тэрхүү бэлтгэл эхэлсэн байдаг. Тэд Бурханы тухай мөн Түүний үгсийг сонсож, уншсан байдаг. Хэрэв тэдний зүрх сэтгэл зөөлөн аваас үнэний баталгааг бага ч гэсэн мэдэрсэн байдаг.

Тэр эмэгтэй бэлтгэгдсэн байсан юм. Мормоны Номыг судалсан Хожмын Үеийн Гэгээнтэн найз маань ч мөн бэлтгэгдсэн байсан. Энэ бол үнэн гэдэг гэрчлэлтэй бөгөөд Мормоны Ном ав хэмээсэн Сүнсний удирдамжийг таньж мэдэрсэн. Тэр оюун болоод зүрх сэтгэлдээ бэлтгэгдсэн байлаа.

Бурхан сэргээгдсэн үнэний тухай таны гэрчлэлийг хүлээн авах хүмүүсийг бэлтгэж байгаа. Бурхан таны итгэлийг мөн танд болон таны хайртай хүмүүсийн хувьд үнэтэй болсон тэрхүү зүйлийг айхгүйгээр хуваалцах үйлдлийг шаарддаг.

Өдөр бүр сайн мэдээний үнэнээр оюун бодлоо цэнэглэж, бусадтай хуваалцахад бэлтгэ. Та тушаалуудыг дагаж, гэрээнүүдээ хүндэтгэснээр Сүнсний гэрчлэлийг болон таныг, таны уулзах хүмүүсийг хайрлах Аврагчийн хайрыг мэдрэх болно.

Та өөрийн хийх ёстой зүйлээ хийх аваас үнэний тухай гэрчлэлийг тань сонсохоор бэлтгэгдсэн илүү олон хүмүүстэй уулзаж, таны зүрх сэтгэлээс тэдний зүрх сэтгэлд хүрэх сайхан боломжийг та олох болно.

Энэ захиасаас заах нь

Захиасыг гэр бүлийнхэнтэйгээ уншиж, гэрчлэлээ хүчирхэгжүүлэх арга замын талаар Ерөнхийлөгч Айрингийн хэлсэн дараах үгсийг харилцан ярилц. Сайн мэдээг хуваалцаж байхдаа гэрчлэлээ хуваалцахын чухлыг гэр бүлийнхэнтэйгээ ярилц. Танай гэр бүлд хүүхдүүд байдаг бол найзтайгаа гэрчлэлээ хэрхэн хуваалцаж болох тухай жүжигчлэн үзүүлбэл тустай байж болно.

Хэвлэх