Айлчлагч багшийн захиас бичиг, 2015 оны 9-р сар
Есүс Христийн тэнгэрлэг зан чанар: Хүчирхэг бас алдар суугаар дүүрэн
Энэ материалыг залбирч судлан, хуваалцах зүйлээ мэдэж авахаар эрэлхийл. Аврагчийн тэнгэрлэг зан чанарыг ойлгох нь Түүнд итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлж мөн айлчлагч багшийн дуудлагаар дамжуулан харж ханддаг хүмүүсийн тань амьдралыг хэрхэн адисалж болох вэ? Дэлгэрэнгүй мэдээллийг reliefsociety.lds.org хаягаар орж авна уу.
Итгэл, гэр бүл, халамж
Судрууд бидэнд Есүс Христ “тэнгэрт хийгээд газар дээрх бүх хүчийг аль алинд нь хүлээн авсан бөгөөд Эцэгийн алдар суу түүнтэй хамт бай[сан]” (С ба Г 93:17) хэмээн заасан юм. Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч М.Рассэлл Баллард энэхүү хүчээр Бидний Аврагч тэнгэр газрыг бүтээж, гайхамшгуудыг үйлдэж, Гетсемани болон Калварийн зовлон тарчлалыг даван туулсан1 хэмээн хэлсэн. Үүнийг ойлгосноор бидний Христэд итгэх итгэл өсөж, бид илүү хүчирхэг болох болно.
Бид ариун сүмд гэрээнүүд хийж, тэдгээрийг сахих үед Их Эзэн биднийг Өөрийн хүчээр адисалдаг. Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Линда К.Бөртон: “Гэрээгээ сахих нь бидэнд хүч чадал өгч мөн биднийг хүчирхэгжүүлж, хамгаалдаг.” гэж хэлжээ … Саяхан би нэгэн шинэ найзтайгаа уулзсан билээ. Тэр ариун сүмд хувийн хишгээ хүртсэний дараа урьд өмнө нь давахад хэцүү байдаг байсан уруу таталтыг эсэргүүцэх хүч чадал нь нэмэгдсэн болохыг мэдэрсэн тухайгаа надад гэрчилсэн юм” гэжээ.2
Нифай гэрээний хүчний талаар “Би, Нифай, … Их Эзэний гэрээ байгуулсан хүмүүс дээр буух Бурханы Хурганы хүчийг болгоов; мөн тэд ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв” хэмээн гэрчлэлээ хуваалцсан (1 Нифай 14:14).
Нэмэлт судрууд
Судруудаас
Есүс Христ Марта, Мариа хоёрыг ихэд хайрлаж байсан учраас Өөртөө байсан Бурханы хүчээр тэдний ах Лазарыг үхэгсдээс босгосон юм.
Лазарыг булшинд тавиад дөрөв хоносны дараа Есүс Марта, Мариа нарын гэрт ирэв. Тэд Лазарын булш руу явсан ба Есүс хадыг зайлуул хэмээн зарлиглав. Есүс Мартад хандан “Хэрэв чи итгэвэл Бурханы алдрыг харна гэж Би чамд хэлээгүй бил үү” гэлээ. Тэр Бурхан Эцэгтээ хандан залбираад дараа нь чанга дуугаар “Лазар, гараад ир гэж хашгирав”
“Гар хөл нь оршуулгын боолтоор боогдсон үхсэн хүн гарч ирэв.” (Иохан 11:1–45-ыг үзнэ үү.) Аврагч биднийг аварч, хамгаалахдаа Өөрийн хүчийг ашигладаг. Бид Түүнийг хүч болон алдар суугаар дүүрэн гэдгийг санах үед бидний Түүнд итгэх итгэл өсөх болно.
© 2015 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. АНУ-д хэвлэв. Англи эхийн зөвшөөрөл: 6/15. Орчуулгын зөвшөөрөл: 6/15. Visiting Teaching Message, September 2015-ын орчуулга Mongolian 12589 363
Үүнийг эргэцүүлэн бод
Бурханы хүч биднийг хэрхэн хүч болон алдар суугаар зэвсэглэдэг вэ?