“Гетсемани,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 4-р сар.
Судрууд дээрх газрууд
Гетсемани
Аврагчийн бидний өмнөөс зовж шаналсан газрын тухай илүү ихийг мэдэж аваарай.
Энэ нь хаана байдаг вэ?
Иерусалимын зүүн хэсэгт Чидун уулын энгэрт (зургийн баруун хэсэгт, том модоор тэмдэглэсэн).
Тэнд юу байсан бэ?
Чидуны модны төгөл, магадгүй чидун жимснээс тос гаргаж авах шахагч байсан байх.
Энд юу болсон бэ?
Сүүлчийн оройн зоогийн дараа Есүс Христ арван нэгэн төлөөлөгчөө дагуулан Гетсеманид очив. Дараа нь Тэр залбирахаар холдон явахдаа Петр, Иаков, Иохан гурвыг дагуулан явжээ.
Тэр “түгшиж, шаналж эхлэв.” Тэрээр “Сэтгэл минь үхтлээ зовж байна” (Марк 14:33–34) гэв.
“Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас холдуулаач. Гэвч Миний хүслээр бус, харин Таныхаар болог гэв.
Тэгтэл тэнгэр элч Түүнд тэнгэрээс үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа.
Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв” (Лук 22:42–44).
Аврагчийг ийм их зовж шаналсны дараа Иудас Түүнээс урваж, Тэр иудей цэргийн дарга нар болон Ромын цэргүүдэд баригджээ.
Гетсемани, Майкл T.Мом
© 2023 Intellectual Reserve, Inc. All rights reserved. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly For the Strength of Youth Message, June 2023-ын орчуулга Language. 19026 363